Дээш
БАЯНГОЛЫН АМ
СХД1-р хороо 6800 айлын орон сууц



"Орлогод нийцсэн орон сууцыг хөгжүүлэх төсөл" хэрэгжинэ.

Нийслэлийн Засаг даргын зөвлөл өчигдөр хуралдлаа. Энэ удаагийн хуралдаанаар Орлогод нийцсэн орон сууцыг хөгжүүлэх төсөл хэрэгжүүлэх тухай, Худалдаа, хоол үйлдвэрлэл, үйлчилгээ-2020 нийслэлийн дэд хөтөлбөр батлах тухай, Ю-Мони цэг байгуулах, түүнтэй холбоотой зарим асуудлын тухай, Автобусны буудлыг нүүлгэн шилжүүлэх тухай, нүүрс хийжүүлэх төслийн танилцуулга зэрэг асуудлыг хэлэлцсэн юм.  Хуралдааны эхэнд НОСК ОНӨААТҮГ-ын ерөнхий захирал Б.Сүхбаатар “Орлогод нийцсэн орон сууцыг хөгжүүлэх төсөл”-ийг танилцууллаа.

 

Шинэ суурьшлын бүсэд орлогод нийцсэн орон сууцыг хөгжүүлэх төсөл нь Улаанбаатар хотын төвөөс баруун зүгт 15 км зайд, ХУД-ийн 16-р хороо, Яармагийн спорт цогцолборын ард 2.2 га барилгажаагүй талбайд хэрэгжих юм. Тус төслийг хэрэгжүүлснээр бага, дунд орлоготой өрхүүдийн худалдан авах чадварт нийцсэн орон сууцны бүтээн байгуулалт бий болж, иргэд эрүүл аюулгүй орчинд ажиллаж амьдрах нөхцөл бүрдэн, хотын төвлөрөл багасах зэрэг давуу талтай юм. Төслийн хүрээнд 198 өрхийн 12 давхар 3 блок орон сууцны барилга, 6767.3 м2 талбайтай 210 хүний ажлын байр, 150 машины зогсоол бүхий жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлсэн шинэ хотхон бий болгохоор төлөвлөж байгаа аж. Төслийн нийт талбайн 82 хувь нь барилгажих талбай ба үүний73 хувь нь орон сууцны бүс, 27 хувь нь худалдаа үйлчилгээний бүс байх юм. Төсөлтэй холбогдуулан зөвлөлийн гишүүд асуулт асууж, санал хэлсэн бөгөөд цаашлаад  тус төслийг хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзсэн байна.  



АЗИЙН ОРНУУД ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИУД ИНГЭЖ АЖИЛЛАДАГ

Малайзын Үндэсний Моргейжийн Корпораци

Дэлгэрэнгүй

ОРЛОГОД НИЙЦСЭН ОРОН СУУЦЫГ ХӨГЖҮҮЛЭХ ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА.

“Нийслэлийн орон сууцны корпораци” хаалттай ХК-аас Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 168

Дэлгэрэнгүй

“НИЙСЛЭЛИЙН ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ” ХААЛТТАЙ ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙ НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН УРИЛГА

Компанийн тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.4, “Нийслэлийн орон сууцны корпораци” хаалттай ХК-ийн дүрмийн 7 дугаар зүйлийн 7.1, “Нийслэлийн орон сууц

Дэлгэрэнгүй

Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн боллоо

Дэлгэрэнгүй

Төрийн байгууллагын удирдах албан тушаалтнууд сургалтад хамрагдлаа

Дэлгэрэнгүй


Онлайн


Имэйл: info@nosk.ub.gov.mn

Байршил


Монгол Улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Чингисийн өргөн чөлөө 8, Express tower цамхаг, 2 давхар 206, 205 тоот
Газрын зураг дээр харах

Холбоо барих


Утас/Факс: 976-70006953

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан © 2016. Нийслэлийн орон сууцны корпораци.

InfoCon Co., Ltd.
InfoCon Co., Ltd.