Дээш
БАЯНГОЛЫН АМ
СХД1-р хороо 6800 айлын орон сууц



2018-01-01-ны өдрөөс эхлэн хэрэгжих хууль, журам

2018 оны нэгдүгээр сарын 1-нээс хүчин төгөлдөр хэрэгжиж эхлэх хууль, журмуудаас тоймлон танилцуулж байна. Тодруулбал Монгол Улсын Засгийн газар ОУВС-тай хийсэн гэрээний дагуу өнөөдрөөс эхлэн хэд хэдэн төрлийн татвар, шимтгэл нэмэгдэж байгаа бөгөөд үүний зэрэгцээ нийгмийн халамжийн чиглэлийн шинэ хөтөлбөр, журмууд хэрэгжиж эхэлж байна. 

1. Хувь хүний орлогын албан татварыг шатлалтай болголоо

УИХ-аас 2017 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдөр Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг баталсан нь өнөөдрөөс хэрэгжиж эхэллээ. Энэ дагуу цалин, түүнтэй адилтгах орлогод татварын хэмжээг дөрвөн шатлалтай болгож, цалингийн хэмжээ их байх тусам татвар авах хэмжээ нэмэгдэх болж байна. Харин сард 1.5 сая төгрөг хүртэлх цалин авдаг ажилтнаас суутгах  татварт өөрчлөлт орохгүй бөгөөд хуучнаар буюу 10 хувь тооцох юм. Тодруулбал: 

  • 1.5 сая төгрөг эсвэл түүнээс бага бол 10%
  • 1.5-2.5 сая төгрөгийн хооронд бол 15%
  • 2.5-3.5 сая төгрөгийн хооронд бол 20%
  • 3.5 сая төгрөг эсвэл түүнээс дээш бол 25%-ийн татвар төлнө

Үүнээс гадна Монголд түр хугацаагаар амьдарч буй, Монгол Улсаас орлого олж буй гадаадын иргэдээс авдаг хувь хүний орлогын албан татвар хуучин 10 хувь байсан бол 20 хувь болж нэмэгдсэн.

Түүнчлэн, хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлт одоогийн хуулиар 84 мянган төгрөг байгааг 2018 онд 120 мянган төгрөг, 2019 онд 160 мянган төгрөг, 2020 онд 200 мянган төгрөг, 2021 онд 240 мянган төгрөг болгон хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уялдуулан үе шаттай нэмэгдүүлэхээр болсон. Хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлтийн хэмжээг 240 мянган төгрөг болгож нэмэгдүүлснээр сарын 1.8 сая төгрөгийн цалин болон түүнтэй адилтгах орлоготой иргэдийн татварын ачаалал буурах бөгөөд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинжиж байгаа иргэд татвар төлөхгүй юм байна. 
 

2. Нийгмийн даатгалын шимтгэл нэмэгдлээ

Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах замаар ажилтнаас нийгмийн даатгалын шимтгэлд төлдөг хувь хэмжээг нэг хувь нэмэгдүүлж 11 хувь болгож байна. Хуульд тусгаснаар НДШ 2018 онд 11.0 хувь, 2019 онд 11.5 хувь, 2020 онд 12.5 хувь байх юм. Мөн ажил олгогчоос төлөх НДШ 1 хувиар нэмэгдлээ.

Мөн өнөөдрөөс тэтгэврийн даатгалын шимтгэлийг ажил олгогч, даатгуулагчийн цалингаас 1 хувиар нэмэгдүүлж  8 хувь болгож байна. Шимтгэлийн хувь 7 байсан бол 2018 онд тус бүр 8 хувь, 2019 онд тус бүр 8.5 хувь, 2020 онд тус бүр 9.5 хувьтай байхаар хуульчилсан. Харин сайн дурын даатгуулагчийн тэтгэврийн даатгалд сард төлбөл зохих шимтгэлийн доод хэмжээ нь 2018 онд 11 хувиас, 2019 онд 11.5 хувиас, 2020 онд 12.5 хувиас багагүй байхаар өөрчлөлт оруулсан.


3. Автобензин, дизелийн түлшний онцгой албан татвар нэмэгдэв

2016 оны сүүлээр Засгийн газар жижиглэн борлуулалтын үнийг тогтворжуулах зорилгоор Засгийн газрын 2016 оны 166 дугаар тогтоол, 2017 оны 34 дүгээр тогтоолоор онцгой албан татварын хэмжээг 2 удаа бууруулсан. Татварын хэмжээг бууруулснаар 2017 оны төсөвт батлагдсан автобензин, дизелийн түлшний онцгой албан татварын орлого 210 гаруй тэрбум төгрөгөөр буурах нөхцөл байдал үүссэн гэж дүгнэсэн юм. Харин дээр дурдсан 2 удаагийн татварын бууралтыг 2 үе шаттай буцаан нэмэгдүүлснээр төсвийн орлого нэмэгдэх тооцоо гаргасан. Автобензин, дизелийн түлшний онцгой албан татварыг өнгөрөгч оны долдугаар сараас нэмэх байсан ч хугацааг хойшлуулж 2018 оны 01-р сарын 01 өдрөөс хэрэгжүүлэхээр болсон. 

4. Архи тамхины онцгой албан татвар 10 хувиар нэмэгдлээ

Импортын тамхи, согтууруулах ундааны онцгой албан татварууд өнөөдрөөс эхлэн 10 хувиар нэмэгдэж байна. Харин 2019 онд 5 хувиар, 2020 онд 5 хувиар тус тус нэмэх юм.
Архи, тамхины онцгой албан татвар, импортын тамхины гаалийн татварын хувь хэмжээг нэмэгдүүлснээр төсвийн орлого 2017 онд 20 орчим, 2018 онд 26 орчим, 2019 онд 27 орчим тэрбум төгрөгөөр тус тус нэмэгдэнэ гэж тооцож буй юм.
 

д/д

Онцгой албан татвар ноогдуулах барааны нэр, төрөл

Биет нэгж

Ноогдуулах онцгой албан татварын хэмжээ /төгрөгөөр/

2018

2019

2020

1

Хүнсний зориулалттай спирт

Согтууруулах ундааны үйлдвэрт худалдсан

1 литр

1595

1670

1740

Эмийн үйлдвэр, хүн, мал эмнэлгийн хэрэгцэнд худалдсан

1 литр

1450

1450

1450

Бусад газарт худалдсан

1 литр

15950

16700

17400

2

Бүх төрлийн цагаан архи, ликёр, кордиал ба спиртлэг бусад ундаа

25өC хүртэл

1 литр

3190

3335

3480

25-40 өC хүртэл

1 литр

6380

6670

6960

40өC-с дээш

1 литр

14355

15000

15660

3

Бүх төрлийн коньяк, виски, ром, джин

25өC хүртэл

1 литр

7975

8340

8700

25-40 өC хүртэл

1 литр

15950

16700

17400

40өC-с дээш

1 литр

19140

20010

20880

4

Үйлдвэрлэлийн аргаар боловсруулсан эх орны үйлдвэрийн шимийн архи

1 литр

320

335

350

5

Бүх төрлийн дарс

35өC хүртэл

1 литр

800

835

870

35өC ба дээш

1 литр

7180

7505

7830

6

Бүх төрлийн пиво

1 литр

320

335

350

7

Янжуур болон түүнтэй адилтгах бусад тамхи

100 ширхэг

3830

4000

4180

8

Дүнсэн болон түүнтэй адилтгах бусад тамхи

1 кг

2870

3000

3130

9

Автобензин

90 хүртэл октантай

1тонн

0-15950

0-15950

0-15950

90 ба түүнээс дээш октантай

1тонн

0-17400

0-17400

0-17400

10

Дизелийн түлш

1тонн

0-21750

0-21750

0-21750

 
5. Малчдын тэтгэврийн насыг таван жилээр урагшлууллаа

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд малчдын тэтгэврийн насыг таван жилээр урагшлуулахаар заасан нь өнөөдрөөс хэрэгжиж эхэлж байна. Уг хуульд, улсад 20 жил ажилласнаас 15 жилд нь малчнаар ажилласан 55 нас хүрсэн эрэгтэй, улсад 15 жил ажилласнаас 12.6 жилд нь  малчнаар ажилласан 50 нас хүрсэн эмэгтэйд тэтгэвэр тогтоох эрхзүйн орчин бүрдэж байна. Хуулийг хэрэгжүүлэхэд Улсын төсөвт 44.6 тэрбум төгрөг тусгажээ.

6. "Цалинтай ээж" хөтөлбөр хэрэгжиж эхэллээ

Монгол Улсын Засгийн газраас санаачилж, 2018 оны Төсвийн тухай хуульд тусгаснаар “Цалинтай ээж” хөтөлбөр 2018 оноос эхлэн хэрэгжих болсон. Энэ хөтөлбөрийн дагуу 0-3 насны хүүхдээ асран гэртээ суугаа эхэд сар бүр 50 мянган төгрөг, 0-18 насны гурав болон түүнээс дээш хүүхэдтэй, өрх толгойлсон эцэг, эхэд улирал бүр 240 мянган төгрөг олгохоор баталж, үүнд нийт 72.8 тэрбум төгрөг зарцуулах юм.

7. Тэтгэвэр тэтгэмжийг 8 хувиар нэмэгдүүллээ

2018 оны төсөвт тэтгэвэр, тэтгэмжийг дунджаар 8 хувиар нэмэгдүүлэхээр тооцож тусгасан. Ингэхдээ 396.6 мянган хүний тэтгэвэр, тэтгэмжинд 119,5 тэрбум зарцуулахаар тооцсон юм. Гэхдээ тэтгэвэр шат дараатай нэмэх, нэг дор нэмэх зэрэг асуудлыг Засгийн газар тогтооно. 

8. 2018 оноос тэтгэвэрт гарах ээжүүдийн НДШ төлсөн хугацааг нэмж тооцно

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсанаар ээжүүдийн НДШ төлсөн хугацаа төрүүлсэн хүүхдийнхээ тоогоор 1.5 жилээр нэмж тооцогдох болж байгаа билээ. Өөрөөр хэлбэл, тухайн ээжийг тэтгэвэрт гарахад нь төрүүлсэн хүүхдийн тоогоор 1.5 жил нэмэгдэж, ажилласан жил нь нэмэгдэнэ. 

9. Ашигт малтмалын лицензний наймаанаас 30 хувийн татвар авна

Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар лицензний наймаанаас 30 хувийн татвар авах зохицуулалт бий болгож, өнөөдрөөс хэрэгжиж эхэлж байна. 2018 оны төсвийн тухай хуулийг дагаж орсон энэхүү өөрчлөлтөөр уул уурхайн ашигт малтмалын лиценз болон газрын наймаатай холбоотой гүйлгээнээс татвар авч, улмаар 2018 оны төсөвт 36 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэхээр төлөвлөсөн. 

10. Баруун бүсийн импортын эрчим хүчийг НӨАТ-аас үргэлжлүүлэн чөлөөлнө

 “Баруун бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ий алдагдлыг бууруулах зорилгоор 2018 онд улсын төсөвт мөн 8.6 тэрбум төгрөгийн татаас олгохоор тусгагдсан. Мөн 2018 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн 2021 оныг 1 дүгээр сарын 1-ний өдрийг хүртэл төлөвлөгөөгөөр 2018 онд 2.3 тэрбум төгрөг, 2019 онд 2.4 тэрбум төгрөг, 2020 онд 2.6 тэрбум төгрөг буюу нийт 7.4 тэрбум төгрөгийг чөлөөлүүлэхээр Гаалийн болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг УИХ баталсан. Энэ дагуу "Баруун бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ийн ОХУ болон БНХАУ-аас импортолж байгаа цахилгаан эрчим хүчийг Гаалийн болон НӨАТ-аас 2021 оны нэгдүгээр сарын нэгний өдрийг хүртэл чөлөөлөх болов.

 

УЛААНБААТАР ХОТЫН 2040 ОН ХҮРТЭЛХ ХӨГЖЛИЙН ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ КОНЦЕПЦ БОЛОВСРУУЛАХ УРАЛДААНЫ ҮЗЭСГЭЛЭНД ИРГЭД ОЛОН НИЙТИЙГ УРЬЖ БАЙНА

Улаанбаатар хотын цаашдын хөгжлийн чиг хандлага, алсын харааг тодорхойлох зорилгоор Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний к

Дэлгэрэнгүй

Бээжин хот төлөвлөлтөө төвлөрлийг сааруулахад чиглүүлж байна

Бээжин хотод албан ёсны айлчлал хийж буй Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд тэргүүтэй төлөөлөгчид өчигдөр Бээжингийн

Дэлгэрэнгүй

“Олон улсын Нийтийн орон сууцны 3 дугаар форум” Тайбэй хотод зохион байгуулагдаж байна

БНСУ-ын Сөүл хотын захиргаа болон Сөүл хотын Орон сууцны корпораци хамтран орлогод нийцсэн орон сууцыг хөгжүүлэх, хотуудын дахин төлөвлөлтөд тулгамдаж

Дэлгэрэнгүй

ОРЛОГОД НИЙЦСЭН ОРОН СУУЦЫГ ХӨГЖҮҮЛЭХ ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА

Дэлгэрэнгүй

ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо: 2018-10-12         &n

Дэлгэрэнгүй


Онлайн


Имэйл: info@nosk.ub.gov.mn

Байршил


Монгол Улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Чингисийн өргөн чөлөө 8, Express tower цамхаг, 2 давхар 206, 205 тоот
Газрын зураг дээр харах

Холбоо барих


Утас/Факс: 976-70006953

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан © 2016. Нийслэлийн орон сууцны корпораци.

InfoCon Co., Ltd.
InfoCon Co., Ltd.