Дээш
БАЯНГОЛЫН АМ
СХД1-р хороо 6800 айлын орон сууц



Дагуул хотуудыг хөгжүүлэх замаар эдийн засгийн бие даасан байдлыг бий болгоно

Баялаг бүтээгч бүрт хүрсэн бодлого хэрэгжүүлэх зорилгоор аж үйлвэрийн нэгдсэн системд үйлдвэрлэл эрхлэгчдийг нэгтгэх үйл ажиллагааг зохион  байгуулах зорилгоор  аймаг, нийслэл, дүүргийн Засаг дарга нар, үйлдвэрлэл эрхлэгсдийг оролцуулсан цахим хурал өнөөдөр боллоо. Цахим хурлыг нээж Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар, Үндэсний хөгжлийн газрын дарга Б.Баярсайхан нар үг хэлсэн. Үргэлжлүүлэн Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд аж үйлдвэрийн нэгдсэн тооллогын бэлтгэл ажил, цаашид үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих бодлого, чиглэлийнхээ талаар танилцууллаа. Тэрбээр “Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хуулийн хүрээнд бүсчилсэн хөгжлийн бодлого боловсруулах ажлын үндсэн суурь судалгааны нэг хэсэг болох Аж үйлдвэрийн мэдээллийн нэгдсэн сангийн бүртгэлийн ажлыг нийслэлд зохион байгуулах Ажлын хэсгийг Нийслэлийн Засаг даргын орлогчоор ахлуулан байгуулаад байна. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд нийслэлийн 9 дүүргийн Засаг даргын орлогч нар, холбогдох мэргэжлийн байгууллагууд хамтран ажиллаж байна. Тус “Аж үйлдвэрийн цахим мэдээллийн нэгдсэн сан” бий болсноор баялаг бүтээгчид буюу үйлдвэрлэл эрхлэгчид, худалдан авагч, хөрөнгө оруулагчдыг холбосон мэдээллийн нэгдсэн платформ үүсч, баялаг бүтээгч бүрт хүрсэн бодлого хэрэгжинэ.

Нийслэлийн дүүрэг бүр дээр үйлдвэрлэл эрхлэгчдийн тооллого, судалгаа хийх Ажлын хэсгүүд 2017 оны дөрөвдүгээр сард байгуулагдан ажиллаж, холбогдох сургалтад хамрагдсан.

Нийслэлд аж үйлдвэрийн салбарын “Боловсруулах үйлдвэр”-ийн чиглэлээр үйлдвэрлэл эрхэлдэг нийт 6595 аж ахуйн нэгж бүртгэлтэй байгаагаас идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй нь 3005 байна. Эдгээрээс хамгийн олон нь буюу хүнсний бүтээгдэхүүний үйлдвэр 656, хувцас үйлдвэрлэлийн 361, нэхмэлийн үйлдвэрлэл 261, төмөрлөг бус эрдэс бодисоор хийсэн эдлэл, үйлдвэрлэл эрхлэгч 289 аж ахуйн нэгж байна. Боловсруулах үйлдвэрүүдийн дотор 10 хүртэлх тооны ажилтантай аж ахуйн нэгж 80 хувийг, 20 хүртэлх тооны ажилтантай нь 10 хувийг, үлдсэн 10 хувь нь 20-иос дээш тооны ажилтантай үйлдвэр эзэлж байгаа юм.             

Нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт үйлдвэрлэлийг цогцоор хөгжүүлж, алслагдсан дүүргүүд, дагуул хотуудыг хөгжүүлэх замаар эдийн засгийн бие даасан байдлыг бий болгох, дэвшилтэт технологи бүхий үйлдвэрлэл, технологийн паркуудыг байгуулан ажлын байрыг нэмэгдүүлж, тогтвортой орлоготой болгох бодлого тусгагдсан. Үйлдвэрлэлийн кластерийг хөгжүүлэх, үйлдвэрлэл, технологийн паркийн зохион байгуулалтад орж буй жижиг, дунд үйлдвэрүүдэд дэмжлэг үзүүлэх бодлого баримталж байгаа бөгөөд энэ талаарх эрх зүйн орчинг бүрдүүлэх асуудлыг шийдүүлэхээр холбогдох яамд болон Засгийн газартай хамтран ажиллаж байна.

Улмаар гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татах, гадаад эдийн засгийн идэвхжилтийг хангах зорилгоор газар зүйн хувьд ойр байрлалтай, үйлдвэрлэл, борлуулалтын сүлжээнд хоорондоо үйл ажиллагааны нягт уялдаатай үйлдвэр, аж ахуйн нэгжүүд түүхий эд, тоног төхөөрөмж нийлүүлэгч, угсрагчид, тухайн чиглэлээр үйлчилгээ үзүүлдэг төрөлжсөн байгууллагуудыг кластераар хөгжүүлэх төлөвлөгөөтэй байгаа билээ.

Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор нийслэлд “Улаанбаатарт үйлдвэрлэв”, “Орон нутгийн үйлдвэрлэлийн түншлэл” дэд хөтөлбөрийг батлуулан хэрэгжүүлж байна” хэмээлээ.

Хотын даргын танилцуулгын дараагаар дүүргүүдийн Засаг дарга нар 5 минутын хугацаатайгаар мэдээлэл өглөө.

Цахим хурлын гол зорилго Монгол Улсын хэмжээнд тогтвортой үйл ажиллагаа явуулж буй  боловсруулах үйлдвэрүүдийг нэгдсэн мэдээллийн санд нэгтгэж, бодлого боловсруулагч  болон үйлдвэрлэл эрхлэгч, худалдан авагч, хөрөнгө оруулагчдыг холбосон мэдээллийн нэгдсэн платформ үүсгэж, баялаг бүтээгч  бүрт хүрсэн бодлого хэрэгжүүлэхэд оршиж байна гэж гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


УЛААНБААТАР ХОТЫН 2040 ОН ХҮРТЭЛХ ХӨГЖЛИЙН ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ КОНЦЕПЦ БОЛОВСРУУЛАХ УРАЛДААНЫ ҮЗЭСГЭЛЭНД ИРГЭД ОЛОН НИЙТИЙГ УРЬЖ БАЙНА

Улаанбаатар хотын цаашдын хөгжлийн чиг хандлага, алсын харааг тодорхойлох зорилгоор Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний к

Дэлгэрэнгүй

Бээжин хот төлөвлөлтөө төвлөрлийг сааруулахад чиглүүлж байна

Бээжин хотод албан ёсны айлчлал хийж буй Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд тэргүүтэй төлөөлөгчид өчигдөр Бээжингийн

Дэлгэрэнгүй

“Олон улсын Нийтийн орон сууцны 3 дугаар форум” Тайбэй хотод зохион байгуулагдаж байна

БНСУ-ын Сөүл хотын захиргаа болон Сөүл хотын Орон сууцны корпораци хамтран орлогод нийцсэн орон сууцыг хөгжүүлэх, хотуудын дахин төлөвлөлтөд тулгамдаж

Дэлгэрэнгүй

ОРЛОГОД НИЙЦСЭН ОРОН СУУЦЫГ ХӨГЖҮҮЛЭХ ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА

Дэлгэрэнгүй

ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо: 2018-10-12         &n

Дэлгэрэнгүй


Онлайн


Имэйл: info@nosk.ub.gov.mn

Байршил


Монгол Улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Чингисийн өргөн чөлөө 8, Express tower цамхаг, 2 давхар 206, 205 тоот
Газрын зураг дээр харах

Холбоо барих


Утас/Факс: 976-70006953

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан © 2016. Нийслэлийн орон сууцны корпораци.

InfoCon Co., Ltd.
InfoCon Co., Ltd.