Дээш
БАЯНГОЛЫН АМ
СХД1-р хороо 6800 айлын орон сууц



Энэ жил Улаанбаатар хотод улс, нийслэлийн төсвөөр 412.4 тэрбум төгрөгийн ажил хийгдэнэ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд гуравдугаар сарын 1 гэхэд нийслэл хот худалдан авах, хөрөнгө оруулалтын ажлаа зарлаж, дөрөвдүгээр сарын нэгнээс бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлнэ гэлээ.

   2018 он бол хариуцлагаа дээшлүүлж, ажлаа эрчимжүүлэх чухал жил учраас бүтээн байгуулалтыг өрнүүлж, газар чөлөөлөх, цэцэрлэг сургуулийн барилгын ажил болон түрээсийн орон сууц, сервис центр зэрэг үндсэн чиглэлд тусгасан зорилтод ажлуудаа хийх ёстойг тэрбээр дүүргүүдийн засаг дарга нарт санууллаа.

  Худалдан авах, тендерийн эрх шилжүүлэх ажлуудыг хоёрдугаар сард багтаан дуусгаж, бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх бүхий л нөхцөлийг бүрдүүлж ажиллахыг хотын дарга нийслэлийн төр захиргааны байгууллагуудад үүрэг болгосон байна.

Энэ жил Улаанбаатар хотод улс, нийслэлийн төсвөөр 412.4 тэрбум төгрөгийн ажил хийнэ. Тухайлбал,

  • Улсын төсвөөс 212 төсөл арга хэмжээг хэрэгжүүлэхээр 192.8 тэрбум,

  • Нийслэлийн төсвөөр 95 төсөл арга хэмжээнд 153 тэрбум төгрөг,

  • Гадаадын зээл тусламжаар 14 төсөл арга хэмжээнд 55.1 тэрбум төгрөг,

  • Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 129 төсөл арга хэмжээ хэрэгжүүлэхээр тусгасан байна.

   Үүнээс нийгмийн салбар буюу сургууль, цэцэрлэг, эмнэлгийн барилгыг өргөтгөх шинэчлэхэд 140.4 тэрбум төгрөг зарцуулна. Хот байгуулалтын салбарт 125 тэрбум төгрөг, авто замын салбарт 51.4 тэрбум төгрөг, байгаль орчин, хот тохижилтын салбарт 22.1 тэрбум төгрөг, бусад салбарт 17.5 тэрбум төгрөг  төсөвлөжээ.

“НИЙСЛЭЛИЙН ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ” ХААЛТТАЙ ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙ НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН УРИЛГА

Компанийн тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.4, “Нийслэлийн орон сууцны корпораци” хаалттай ХК-ийн дүрмийн 7 дугаар зүйлийн 7.1, “Нийслэлийн орон сууц

Дэлгэрэнгүй

Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн боллоо

Дэлгэрэнгүй

Төрийн байгууллагын удирдах албан тушаалтнууд сургалтад хамрагдлаа

Дэлгэрэнгүй

Зүүн хойд Азийн бүс нутгийн 6 улсын 18 хотын төлөөлөгчид чуулж байна

Улаанбаатар хотноо “Нүүрс төрөгч багатай хотуудын хөгжил: Агаарын чанарыг сайжруулж, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах нь” сэдвийн дор Зүүн Хойд Азий

Дэлгэрэнгүй

ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ

Тендер шалгаруулалтын нэр: Нийслэлийн орон сууцны корпораци ОНӨААТҮГ-ын цахим хуудас, мэдээллийн санг

Дэлгэрэнгүй


Онлайн


Имэйл: info@nosk.ub.gov.mn

Байршил


Монгол Улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Чингисийн өргөн чөлөө 8, Express tower цамхаг, 2 давхар 206, 205 тоот
Газрын зураг дээр харах

Холбоо барих


Утас/Факс: 976-70006953

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан © 2016. Нийслэлийн орон сууцны корпораци.

InfoCon Co., Ltd.
InfoCon Co., Ltd.