Дээш
БАЯНГОЛЫН АМ
СХД1-р хороо 6800 айлын орон сууц



“Улаанбаатар хөрөнгө оруулалт 2018” бизнес уулзалт энэ сарын 29-нд болно

НЗДТГ, Улаанбаатар хотын худалдааны танхимтай хамтран “Улаанбаатар хөрөнгө оруулалт 2018” бизнес уулзалтыг дөрөв дэх жилдээ энэ сарын 29-ний өдөр зохион байгуулах гэж байна.

“Улаанбаатар хөрөнгө оруулалт-2015” нэрийн дор хотын удирдлагууд бизнесийн төлөөлөл, гадаадын хөрөнгө оруулалттай компаниуд хамтран анхны форумыг зохион байгуулж байсан. Анхны форумаар хотын захиргаа бизнесийнхнийг дэмжин ажиллахад харилцан тохиролцож санамж бичигт гарын үсэг зуран тунхагласан юм. Улаанбаатар хотын худалдааны танхимын санаачлагаар зохион байгуулагддаг энэхүү форум нийслэл болон хувийн хэвшил тэдний асуудал бэрхшээл, шийдэх арга замаа дүгнэн хэлэлцдэг томоохон чуулга уулзалт болон өргөжин 4 дэхь жилдээ зохион байгуулагдах гэж байна. Жилээс жилд чуулга уулзалтын агуулга, ач холбогдол өргөжин оролцогч зочид төлөөлөгчдийн тоо өссөөр байна. Онцлох ач холбогдол бол хувийн хэвшилд хаалттай байсан худалдан авалт, төсөл хөтөлбөр, тендерүүд нээлттэй болж үүнийгээ чуулга уулзалтаар зарлаж эргээд нийслэлд хэрэгжүүлж болох бүтээн байгуулалтын хөтөлбөрүүдийг хувийн хэвшлийнхэн хотод танилцуулдаг болсон явдал юм. 

2015 онд 800, 2016 онд  1000 гаруй, 2017 онд  мөн  мянга гаруй  бизнес, аж ахуй нэгжийн төлөөлөл “Улаанбаатар хөрөнгө оруулалт” бизнес  чуулга уулзалтанд оролцож ирлээ.

Өнгөрсөн жил Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд уг ажлыг үргэлжлүүлэн дэмжиж УБХТ-ын гишүүд болон бизнес эрхлэгчидтэй санал солилцон “Улаанбаатар хөрөнгө оруулалт-2017” форумыг хамтран зохион байгуулсан. Улаанбаатар хотын хөгжлийн төслүүдэд хувийн хэвшлийнхэн хэрхэн оролцох боломжтой талаар хот хувийн хэвшлийнхэн харилцан санал солилцож нийслэлээс 2017 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлуудаа танилцуулан чуулсан билээ. 

Энэхүү чуулга уулзалтаас хойш Улаанбаатар хотын худалдааны танхим, нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран хэд хэдэн удаагийн уулзалтыг тодорхой сэдвийн хүрээнд зохион байгуулж, хамтын ажиллагааны шинэ төслийн талаар санал солилцсон. Нийслэлийн удирдлагын баг бодлого, зорилтоо танилцуулж, бизнесийнхэн шинэ төсөл хөтөлбөр, инновацийн тухай ч илтгэлүүд тавьсан өргөтгөсөн хуралдаан болсон байна.

Дээрхи тогтмтол уулзалт, яриа хэлэлцээрийн үр дүнд “Улаанбаатар хөрөнгө оруулалт 2018” бизнес уулзалтын өмнө  НЗДТГ, Улаанбаатар хотын худалдааны танхим хамтарч “Ногоон сан” ТББ байгуулсан. Ногоон сан нь ашгийн бус, төр бизнесийн салбарынхан хамтран агаар, орчны бохирдлыг бууруулах ажлыг эрчимтэй хийх, шинэ технологи нэвтрүүлэх, хүлэмжийн хийг бууруулах, эцсийн хэрэглэгчид ногоон технологийг хүргэх зорилготой юм. “Ногоон сан” нь танхимын гишүүдийн хандив дэмжлэгтэйгээр санхүүжихээс гадна, гадаад дотоодын хөнгөлөлттэй зээл, хөрөнгө оруулалтад тулгуурлан үйл ажиллагаа явуулна.

“Улаанбаатар хөрөнгө оруулалт 2018” бизнес уулзалтын онцлог нь хувийн хэвшил, бизнесийнхэний хөрөнгө оруулалт, төсөл хөтөлбөрийг илүүтэй дэмжиж, Улаанбаатар хот хамтран ажиллаж, иргэдийнхээ амьдрах орчныг сайжруулахын төлөө бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтыг чиглүүлэхэд оршиж байна. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд Улаанбаатар хотод хийж, хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа ажлуудын мэдээлэл, танилцуулга өгч, Улаанбаатар худалдааны танхимын гишүүд төрөөс дэмжлэг авч, хамтран хэрэгжүүлж болохуйц томоохон төсөл хөтөлбөрүүдээ танилцуулна. Мөн нийслэлийн харьяа агентлагууд үзэсгэлэн гаргаж, худалдан авах ажиллагаа болон хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт, нийгмийн салбар гээд бүхий л чиглэлээр бизнесийнхэн болон аж ахуй нэгжид мэдээлэл өгнө.

Уулзалтад УИХ, Засгийн газрын гишүүд, Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид, Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын удирдлага, Улаанбаатар хотын худалдааны танхимын гишүүд, Олон Улсын байгууллагын төлөөлөгч, Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд нар, хувийн хэвшлийнхэн, бизнес эрхлэгчид оролцоно.

“НИЙСЛЭЛИЙН ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ” ХААЛТТАЙ ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙ НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН УРИЛГА

Компанийн тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.4, “Нийслэлийн орон сууцны корпораци” хаалттай ХК-ийн дүрмийн 7 дугаар зүйлийн 7.1, “Нийслэлийн орон сууц

Дэлгэрэнгүй

Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн боллоо

Дэлгэрэнгүй

Төрийн байгууллагын удирдах албан тушаалтнууд сургалтад хамрагдлаа

Дэлгэрэнгүй

Зүүн хойд Азийн бүс нутгийн 6 улсын 18 хотын төлөөлөгчид чуулж байна

Улаанбаатар хотноо “Нүүрс төрөгч багатай хотуудын хөгжил: Агаарын чанарыг сайжруулж, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах нь” сэдвийн дор Зүүн Хойд Азий

Дэлгэрэнгүй

ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ

Тендер шалгаруулалтын нэр: Нийслэлийн орон сууцны корпораци ОНӨААТҮГ-ын цахим хуудас, мэдээллийн санг

Дэлгэрэнгүй


Онлайн


Имэйл: info@nosk.ub.gov.mn

Байршил


Монгол Улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Чингисийн өргөн чөлөө 8, Express tower цамхаг, 2 давхар 206, 205 тоот
Газрын зураг дээр харах

Холбоо барих


Утас/Факс: 976-70006953

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан © 2016. Нийслэлийн орон сууцны корпораци.

InfoCon Co., Ltd.
InfoCon Co., Ltd.