Дээш
БАЯНГОЛЫН АМ
СХД1-р хороо 6800 айлын орон сууц



Яармагт баригдах “Нутгийн захиргааны цогцолбор”-ын концепц боловсруулах уралдаан зарлагдлаа

     Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудыг хотын шинэ төв болох Яармаг руу нүүлгэх хотын удирдлагын саналыг Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар хэлэлцэн дэмжиж, бэлтгэлээ шуурхай хангаж ажиллахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид даалгасан. Хотын төвийн хэт төвлөрөл, автомашины түгжрэл, агаарын бохирдлыг бууруулахаас гадна хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлж эхлэх, бизнесийн таатай орчин бүрдүүлэх, аялал жуулчлалын шинэ төв байгуулах, иргэдэд нутгийн захиргааны үзүүлэх үйлчилгээний хүртээмжийг сайжруулах зорилго бүхий уг төслийн концепц боловсруулах уралдаан зарлагдлаа. Улаанбаатар хотын төлөвлөлтийн Баруун өмнөд бүсэд хотын шинэ төвийг байгуулах ажлын хүрээнд “Нутгийн захиргааны цогцолбор”-ын концепц боловсруулах уралдаан энэ сарын 21-ний өдрөөс ирэх гуравдугаар сарын 8-ны өдөр хүртэл нэг үе шаттай явагдах юм байна.

     Мөн нийслэл хотод шинээр баригдах цэнгэлдэх хүрээлэнгийн концепц шалгаруулах уралдаан зарлагдаж байгаа юм. “Улаанбаатар хотод 35000 хүний суудалтай цэнгэлдэх хүрээлэнгийн цогцолбор”-ын концепц шалгаруулах уралдаан нь энэ сарын 21-ний өдрөөс ирэх гуравдугаар сарын 8-ны өдөр хүртэл хугацаанд зарлагджээ.

     Дээрх хоёр уралдаанд мэргэжлийн сургуулийн оюутнууд болон сургуулиа төгсөөд 5 хүртэл жил ажиллаж буй залуу архитектор оролцох боломжтой аж. Уралдаан тус бүрээр шилдгүүдийг шалгаруулж гурван байр эзлүүлж, 1-3 сая төгрөгийн шагнал олгох юм байна.

УЛААНБААТАР ХОТЫН 2040 ОН ХҮРТЭЛХ ХӨГЖЛИЙН ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ КОНЦЕПЦ БОЛОВСРУУЛАХ УРАЛДААНЫ ҮЗЭСГЭЛЭНД ИРГЭД ОЛОН НИЙТИЙГ УРЬЖ БАЙНА

Улаанбаатар хотын цаашдын хөгжлийн чиг хандлага, алсын харааг тодорхойлох зорилгоор Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний к

Дэлгэрэнгүй

Бээжин хот төлөвлөлтөө төвлөрлийг сааруулахад чиглүүлж байна

Бээжин хотод албан ёсны айлчлал хийж буй Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд тэргүүтэй төлөөлөгчид өчигдөр Бээжингийн

Дэлгэрэнгүй

“Олон улсын Нийтийн орон сууцны 3 дугаар форум” Тайбэй хотод зохион байгуулагдаж байна

БНСУ-ын Сөүл хотын захиргаа болон Сөүл хотын Орон сууцны корпораци хамтран орлогод нийцсэн орон сууцыг хөгжүүлэх, хотуудын дахин төлөвлөлтөд тулгамдаж

Дэлгэрэнгүй

ОРЛОГОД НИЙЦСЭН ОРОН СУУЦЫГ ХӨГЖҮҮЛЭХ ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА

Дэлгэрэнгүй

ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо: 2018-10-12         &n

Дэлгэрэнгүй


Онлайн


Имэйл: info@nosk.ub.gov.mn

Байршил


Монгол Улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Чингисийн өргөн чөлөө 8, Express tower цамхаг, 2 давхар 206, 205 тоот
Газрын зураг дээр харах

Холбоо барих


Утас/Факс: 976-70006953

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан © 2016. Нийслэлийн орон сууцны корпораци.

InfoCon Co., Ltd.
InfoCon Co., Ltd.