Дээш
БАЯНГОЛЫН АМ
СХД1-р хороо 6800 айлын орон сууц



НИЙСЛЭЛИЙН “ЦАСНЫ БАЯР” ХАНДГАЙТАД БОЛЛОО

     Жил бүрийн хаврын эхний сард нийслэлчүүд цасны баяраа тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. “Мөнгөн Улаанбаатар” спорт наадмын хүрээнд зохион байгуулагдаж буй нийслэлийн төр, захиргааны байгууллага болон нийслэлчүүдийн “Цасны баяр” өнөөдөр 10 дахь жилдээ Хандгайтын Янзага зусланд болж өнгөрлөө.

     “Мөнгөн Улаанбаатар” спорт наадмын хүрээнд зохион байгуулагдсан “Цасны баяр” арга хэмжээнд нийслэлийн есөн дүүрэг, нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч 33 агентлаг, харьяа байгууллагууд, НӨҮГ-ын нийт албан хаагчид болон нийслэлчүүд оролцсон юм.

     Нээлтийн үйл ажиллагаанд нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа, НЗДТГ-ын дарга М.Отгонбаяр, НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга М.Эрдэнэжаргал нар оролцож, “Мөнгөн Улаанбаатар” спорт наадмын галт бамбарыг асааж  Онцгой байдлын ерөнхий газрын Аврах тусгай ангийн шүхэрчид нийслэлийн тугийг агаарт хөөргөж, агаарын үзүүлбэр үзүүллээ. Мөн өнгөрсөн онд нийслэлийн харьяа байгууллагуудаас шилдэг биеийн тамир, спортоор тэргүүлсэн баг тамирчдыг шагнаж урамшууллаа.

Шилдэг биеийн тамирын баг хамт олноор

  • Нэгдүгээр байрт Ус сувгийн удирдах газрын биеийн тамирын баг
  • Хоёрдугаар байрт нийслэлийн Нийтлэг үйлчилгээний газрын биеийн тамирын баг
  • Гуравдугаар байрт нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын биеийн тамирын баг
  • Дөрөвдүгээр байрт нийслэлийн Түргэн тусламжийн төвийн “Кобра” биеийн тамирын баг
  • Тавдугаар байрт Улаанбаатар хотын Замын хөдөлгөөний удирдлагын төвийн биеийн тамирын баг

шалгарсан бол дүүргүүдийн харьяа байгууллагуудын шилдэг биеийн тамирын багаар

  • Нэгдүгээр байрт БЗД-ийн 33 дугаар сургуулийн хамт олон
  • Хоёрдугаар байрт БГД-ийн 157 дугаар цэцэрлэгийн хамт олон
  • Гуравдугаар байрт СБД-ийн 69 дүгээр цэцэрлэгийн хамт олон
  • Дөрөвдүгээр байрт Багануур дуургийн Сувилал компанийн хамт олон
  • Тавдугаар байрт Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвийн хамт олон шалгарч өргөмжлөл, цом, мөнгөн шагналаар шагнууллаа.

“Мөнгөн Улаанбаатар” спорт наадам маань өвлийн улирлын турш нийслэлийн төр захиргааны байгууллагагуудын хүрээнд зохион байгууллагддаг. Энэ жилийн хувьд “Пёнчан 2018” өвлийн олимптой нэг цаг хугацаанд явагдаж байгаагаараа онцлог болж байна. Нийслэлийн есөн дүүрэг, нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, харьяа байгууллагуудын албан хаагчид, нийслэлийн иргэд гээд 10 мянга орчим иргэд оролцож байна. “Цасны баяр”-аар өвлийн спорт, аялал жуулчлалыг хөгжүүлэх, иргэдийг эрүүл агаарт цаг заваа зөв чиглэдэгээрээ онцлог” хэмээн нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа ярилаа гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

 

<br />

<br />

<br />

Хүн ам, барилгажилтын нягтралыг хориглох бүсийг тогтоолоо

Нийслэийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд 2016 онд ажлаа авсан даруйдаа Нийтийн зориулалттай орон сууцны хороолол дундах боло

Дэлгэрэнгүй

Нийслэлийн 2019 оны төсөв батлагдлаа

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ХХ хуралдаан өнөөдөр болж нийслэлийн 2019 оны төсвийг хуулийн хугацаанд нь баталлаа. Хуралдаанаар

Дэлгэрэнгүй

УЛААНБААТАР ХОТЫН 2040 ОН ХҮРТЭЛХ ХӨГЖЛИЙН ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ КОНЦЕПЦ БОЛОВСРУУЛАХ УРАЛДААНЫ ҮЗЭСГЭЛЭНД ИРГЭД ОЛОН НИЙТИЙГ УРЬЖ БАЙНА

Улаанбаатар хотын цаашдын хөгжлийн чиг хандлага, алсын харааг тодорхойлох зорилгоор Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний к

Дэлгэрэнгүй

Бээжин хот төлөвлөлтөө төвлөрлийг сааруулахад чиглүүлж байна

Бээжин хотод албан ёсны айлчлал хийж буй Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд тэргүүтэй төлөөлөгчид өчигдөр Бээжингийн

Дэлгэрэнгүй

“Олон улсын Нийтийн орон сууцны 3 дугаар форум” Тайбэй хотод зохион байгуулагдаж байна

БНСУ-ын Сөүл хотын захиргаа болон Сөүл хотын Орон сууцны корпораци хамтран орлогод нийцсэн орон сууцыг хөгжүүлэх, хотуудын дахин төлөвлөлтөд тулгамдаж

Дэлгэрэнгүй


Онлайн


Имэйл: info@nosk.ub.gov.mn

Байршил


Монгол Улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Чингисийн өргөн чөлөө 8, Express tower цамхаг, 2 давхар 206, 205 тоот
Газрын зураг дээр харах

Холбоо барих


Утас/Факс: 976-70006953

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан © 2016. Нийслэлийн орон сууцны корпораци.

InfoCon Co., Ltd.
InfoCon Co., Ltd.