Дээш
БАЯНГОЛЫН АМ
СХД1-р хороо 6800 айлын орон сууц



“Нийслэлийн орон сууцны корпораци” ОНӨААТҮГ НЭГДҮГЭЭР БАЙР эзэллээ.

     Жил бүрийн хаврын эхний сард нийслэлчүүд цасны баяраа тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. “Мөнгөн Улаанбаатар” спорт наадмын хүрээнд зохион байгуулагдаж буй нийслэлийн төр, захиргааны байгууллага болон нийслэлчүүдийн “Цасны баяр” өнөөдөр 10 дахь жилдээ Хандгайтын Янзага зусланд болж өнгөрлөө.

     Нээлтийн арга хэмжээ 11 цагт эхлэж нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа, НЗДТГ-ын дарга М.Отгонбаяр, НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга М.Эрдэнэжаргал нар оролцож, “Мөнгөн Улаанбаатар” спорт наадмын галт бамбарыг асааж  Онцгой байдлын ерөнхий газрын Аврах тусгай ангийн шүхэрчид нийслэлийн тугийг агаарт хөөргөж, агаарын үзүүлбэр үзүүллээ. Мөн оролцогч байгууллагуудын дунд цасан дээрх бүжгийн тэмцээн , “Пёнчан 2018 – Өвлийн олимп” сэдэвт цасан хотхон байгуулах гээд нийт 5 төрлийн уралдаан тэмцээнийг зохион байгуулсан юм. Тэмцээнийг нийслэлийн Нийтийн биеийн тамир, спортын хорооноос томилогдсон Ажлын хэсгээс дүгнэн 1-3-р байрыг шалгаруулсан юм. “Нийслэлийн орон сууцны корпораци” ОНӨААТҮГ “Цасны баярт амжилттай оролцож “Цасан хотхон” байгуулах тэмцээнд НЭГДҮГЭЭР БАЙР эзэлсэн амжилт үзүүллээ.

     Мөн тус арга хэмжээнд ЭХБУТрест ХХК-тай хамтран хямд өртөгтэй эко орон сууцыг танилцууллаа. ЭХБУТрест ХХК нь Монгол улсын эрчим хүчний барилга угсралтын салбарын анхдагч байгууллагын нэг бөгөөд 2012 оноос эх орныхоо барилгын салбарт хуурай технологийн үйлдвэрлэлийг нэвтрүүлж хөнгөн нугалмал араг хийц, полиуретан дулаалгатай хавтан, төмөр бетон эдлэлийн үйлдвэрийг байгуулан ажиллаж байгаа юм. Орчин үеийн барилгын шийдэл бүхий тус байшин нь богино хугацаанд барих боломжтой буюу 3D принтерээр хэвлэж гарган угсардаг бөгөөд дулаан, эрчим хүчний хэмнэлттэй, өртөг бага зарцуулдаг сууц юм.  Арга хэмжээний үеэр НИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгчид болон Нийслэлийн Засаг даргын орлогч Анхмаа болон Дэд бүтэц, гэр хорооллын асуудал хариуцсан орлогч П.Баярхүү нар танилцан санал солилцлоо.

      “Мөнгөн Улаанбаатар” спорт наадам маань өвлийн улирлын турш нийслэлийн төр захиргааны байгууллагагуудын хүрээнд зохион байгууллагддаг. Энэ жилийн хувьд “Пёнчан 2018” өвлийн олимптой нэг цаг хугацаанд явагдаж байгаагаараа онцлог болж байна. Нийслэлийн есөн дүүрэг, нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, харьяа байгууллагуудын албан хаагчид, нийслэлийн иргэд гээд 10 мянга орчим иргэд оролцсон байна.

 

 

УЛААНБААТАР ХОТЫН 2040 ОН ХҮРТЭЛХ ХӨГЖЛИЙН ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ КОНЦЕПЦ БОЛОВСРУУЛАХ УРАЛДААНЫ ҮЗЭСГЭЛЭНД ИРГЭД ОЛОН НИЙТИЙГ УРЬЖ БАЙНА

Улаанбаатар хотын цаашдын хөгжлийн чиг хандлага, алсын харааг тодорхойлох зорилгоор Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний к

Дэлгэрэнгүй

Бээжин хот төлөвлөлтөө төвлөрлийг сааруулахад чиглүүлж байна

Бээжин хотод албан ёсны айлчлал хийж буй Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд тэргүүтэй төлөөлөгчид өчигдөр Бээжингийн

Дэлгэрэнгүй

“Олон улсын Нийтийн орон сууцны 3 дугаар форум” Тайбэй хотод зохион байгуулагдаж байна

БНСУ-ын Сөүл хотын захиргаа болон Сөүл хотын Орон сууцны корпораци хамтран орлогод нийцсэн орон сууцыг хөгжүүлэх, хотуудын дахин төлөвлөлтөд тулгамдаж

Дэлгэрэнгүй

ОРЛОГОД НИЙЦСЭН ОРОН СУУЦЫГ ХӨГЖҮҮЛЭХ ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА

Дэлгэрэнгүй

ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо: 2018-10-12         &n

Дэлгэрэнгүй


Онлайн


Имэйл: info@nosk.ub.gov.mn

Байршил


Монгол Улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Чингисийн өргөн чөлөө 8, Express tower цамхаг, 2 давхар 206, 205 тоот
Газрын зураг дээр харах

Холбоо барих


Утас/Факс: 976-70006953

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан © 2016. Нийслэлийн орон сууцны корпораци.

InfoCon Co., Ltd.
InfoCon Co., Ltd.