Дээш
БАЯНГОЛЫН АМ
СХД1-р хороо 6800 айлын орон сууц



“Нийслэлийн орон сууц дэд бүтцийг хөгжүүлэх дэд хөтөлбөр”-ийг баталлаа

Нийслэлийн Иргэдийн  Төлөөлөгчдийн  ээлжит 14 дугаар хуралдаанаар   Улаанбаатар  хотын орон сууц, дэд бүтцийг  хөгжүүлэх дэд хөтөлбөрийг хэлэлцэж баталлаа.

           2017 оны жилийн эцсийн байдлаар  Улаанбаатар хотод  380 гаруй мянган өрх  амьдарч байгаагаас  43 хувь буюу 164 мянган  айл орон сууцанд амьдарч байна. Үлдсэн  57 хувь буюу 216 мянган өрх нь гэр хороололд амьдарч байгаа юм.  Өөрөөр хэлбэл нийслэлийн хүн амын  60 хувь нь   инженерийн дэд  бүтцийн хангамжгүй, олон улсын жишигт үл нийцэх орон сууцанд амьдарч байгаа  тулгамдсан асуудал болоод байгаа юм.

           Түүнчлэн нийслэлийн хэмжээнд  24 байршилд хэрэгжиж байгаа  16109 нэгж талбарын 75 хэсэгчилсэн талбайг хамруулсан гэр хороололын дахин төлөвлөлтийн төслөөр нийтдээ  70 гаруй мянган  өрхийн орон сууц ашиглалтад орох  байснаас  5 мянган  өрхийн орон сууц ашиглалтанд орсон байна.  Энэ нь уг төслийг зөв зохион байгуулалттай дахин төлөвлөн барилгажуулах, шинэчлэх, аргачлал үйл ажиллагааг эрчимжүүлэх  шаардлага бий” гэдгийг онцолсон байна.  Мөн Улаанбаатар хотын хэмжээнд  1965 - 2000 онд ашиглалтанд орсон  14 хороололд баригдсан  угсармал орон сууцны  1077  ш блок барилгад нийслэлийн хүн амын  20 хувь  болсон  45 мянган өрх амьдарч байна.   Дээрхи барилгын  дулаан, техникийн  шинэчлэлийн ажил хийгдэхгүй удааширсанаас  10 жилийн дараа насжилт хэтэрсэн барилгын тоо  3.5 дахин нэмэгдэх төлөвтэй байна.  Үүний уршгаар   дулааны цахилгаан станцуудын ачааллыг нэмэгдүүлэн  барилгын чанар, аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж байна. 

Тус хөтөлбөр нь Улаанбаатар хотын инженерийн дэд бүтцийн эх үүсвэрийн найдвартай байдлыг хангах, иргэдэд үзүүлэх орон сууцны бүтээгдэхүүн үйлчилгээний төрөл хэмжээг нэмэгдүүлэх, тэдгээрийг хангахад чиглэсэн төсөл арга хэмжээнүүдийн хоорондын уялдаа холбоог сайжруулах замаар нийслэлд амьдарч буй бага, дунд орлоготой иргэдийг орон сууцжуулах бодлогыг хэрэгжүүлэх, орлогод нийцсэн орон сууцны нийлүүлэлтийг нэмэгдүүлэх, нийслэлийн гэр хорооллын газрыг дахин зохион байгуулах, дахин төлөвлөн барилгажуулах, түрээсийн орон сууцыг хөгжүүлэх, шинэ суурьшил, хорооллыг бүтээн байгуулах, ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцнуудыг дахин барилгажуулах, угсармал орон сууцны дулаан техникийн шинэчлэлийн ажлыг үе шаттайгаар зохион байгуулах замаар иргэдийн эрүүл, аюулгүй орчинд стандартын шаардлага хангасан орон сууцанд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх түүнд шаардлагатай дэд бүтцийг бий болгох зорилготой.

Хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ 9 зорилтийн хүрээнд хүн амын хэрэгцээ шаардлагад нийцсэн орон сууцны бүтээгдэхүүн үйлчилгээг нэмэгдүүлж, орон сууцны төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд шаардагдах инженерийн дэд бүтцийн эх үүсвэрийн найдвартай байдлыг хангах, хүчин чадлыг өргөтгөх, нэмэгдүүлэхдээ орчин үеийн байгаль орчинд ээлтэй шинэ дэвшилтэт техник технологийг ашиглах боломж нөхцөлийг бүрдүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэх бөгөөд хөтөлбөрийн хүрээнд нийт 55,557 өрхийн орон сууцны бүтээн байгуулалт бий болох юм.

УЛААНБААТАР ХОТЫН 2040 ОН ХҮРТЭЛХ ХӨГЖЛИЙН ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ КОНЦЕПЦ БОЛОВСРУУЛАХ УРАЛДААНЫ ҮЗЭСГЭЛЭНД ИРГЭД ОЛОН НИЙТИЙГ УРЬЖ БАЙНА

Улаанбаатар хотын цаашдын хөгжлийн чиг хандлага, алсын харааг тодорхойлох зорилгоор Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний к

Дэлгэрэнгүй

Бээжин хот төлөвлөлтөө төвлөрлийг сааруулахад чиглүүлж байна

Бээжин хотод албан ёсны айлчлал хийж буй Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд тэргүүтэй төлөөлөгчид өчигдөр Бээжингийн

Дэлгэрэнгүй

“Олон улсын Нийтийн орон сууцны 3 дугаар форум” Тайбэй хотод зохион байгуулагдаж байна

БНСУ-ын Сөүл хотын захиргаа болон Сөүл хотын Орон сууцны корпораци хамтран орлогод нийцсэн орон сууцыг хөгжүүлэх, хотуудын дахин төлөвлөлтөд тулгамдаж

Дэлгэрэнгүй

ОРЛОГОД НИЙЦСЭН ОРОН СУУЦЫГ ХӨГЖҮҮЛЭХ ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА

Дэлгэрэнгүй

ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо: 2018-10-12         &n

Дэлгэрэнгүй


Онлайн


Имэйл: info@nosk.ub.gov.mn

Байршил


Монгол Улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Чингисийн өргөн чөлөө 8, Express tower цамхаг, 2 давхар 206, 205 тоот
Газрын зураг дээр харах

Холбоо барих


Утас/Факс: 976-70006953

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан © 2016. Нийслэлийн орон сууцны корпораци.

InfoCon Co., Ltd.
InfoCon Co., Ltd.