Дээш
БАЯНГОЛЫН АМ
СХД1-р хороо 6800 айлын орон сууц



“Нийслэлийн орон сууцны корпораци” ОНӨААТҮГ “Цайз газрын эзэмшигчдийн эко хотхон” байгуулах 5 талт хамтран ажиллах “САНАМЖ БИЧИГ” байгууллаа

Нийслэлийн Иргэдийн  Төлөөлөгчдийн 14 дугаар хуралдаанаар   Улаанбаатар  хотын орон сууц, дэд бүтцийг  хөгжүүлэх дэд хөтөлбөрийг өнгөрсөн 2 дугаар сард хэлэлцэж баталсан. Тус хөтөлбөрийг 9 зорилтийн хүрээнд хэрэгжүүлэх бөгөөд хөтөлбөр амжилттай хэрэгжсэнээр нийт 55,557 өрхийн орон сууцны бүтээн байгуулалтын ажил бий болох юм.

“Нийслэлийн орон сууц дэд бүтцийг хөгжүүлэх дэд хөтөлбөр”-ийн 6 дугаар зорилтод заасны дагуу Иргэдийн оролцоотойгоор газар дахин зохион байгуулах, ашиглалтыг сайжруулах, нийгмийн болон инженерийн дэд бүтэцтэй амины орон сууцны хорооллыг хөгжүүлэх, иргэдийн амьдрах орчинг сайжруулах зорилгоор ““Нийслэлийн орон сууцны корпораци” ОНӨААТҮГ Баянзүрх дүүргийн 19-р хороонд  “Цайз газрын эзэмшигчдийн эко хотхон” байгуулах 5 талт хамтран ажиллах санамж бичгийг байгууллаа.

Уг санамж бичигт:

-       “Нийслэлийн орон сууцны корпораци” ОНӨААТҮГ захирал Б.Сүхбаатар

-        GIZ-ийн бүс нутгийн “Азийн хотуудын нөөцийн цогц менежмент: Хотын Нэксус” төслийн захирал Рут Эрлбек

-       “Эрэл ХХК-“ ийн гүйцэтгэх захирал Э.Жаргалан

-       “Ариг банк”-ны гүйцэтгэх захирал Д.Төмөрхүү  

-       Цайз газрын эздийн Эко хотхон хоршоо-ны тэргүүн Ш.Буянжаргал нар гарын үсэг зурлаа.   

Санамж бичигт оролцогч талуудын хувьд GIZ Хотын Нэксус төсөл - Эко хотхоны хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний төслийг боловсруулах, ус, эрчим хүчний хэмнэлтийн зөвлөгөө өгөх ба иргэдийн бүлэгт  зөвлөх үйлчилгээ үзүүлж,  “ЭРЭЛ” ХХК нь өндөр чанарын эрчим хүчний хэмнэлттэй, орлогод нийцсэн орон сууцны барилга угсралтын ажил, “Ариг банк” нь өрхийн санхүүгийн чадамжийг тодорхойлж төлбөрийн чадварт нийцсэн ногоон зээлийн бүтээгдэхүүн боловсруулан санал болгох юм. Харин “Цайз газрын эздийн Эко хотхон хоршоо” нь газраа хувь нийлүүлж төслийн бэлтгэл ажил болон хэрэгжилтэнд бүх талаар дэмжлэг үзүүлж Эко хотхон төсөлд өөрийн хөрөнгөөр хувь нийлүүлэн оролцоно.

Төслийн байршилд 12 га газарт буюу 180 нэгж талбарт иргэд нэгдэж, нэгдсэн зохион байгуулалтанд орж, газраа хувь нийлүүлэх зорилгоор “Цайз газрын эздийн Эко хотхон хоршоо”-г байгуулсан юм. Иргэд өөрсдийн газраа хувь нийлүүлэх байдлаар амьдрах орчноо сайжруулахын тулд нэгдсэн зохион байгуулалтанд орж хүчин чармайлт гаргаж байгаа нь цаашид төсөл амжилттай хэрэгжих үндсэн суурь нөхцөл болж байгаа гэдгийг санамж бичиг байгуулах ажлын явцад “Нийслэлийн орон сууцны корпораци” ОНӨААТҮГ-ын захирал Б.Сүхбаатар онцоллоо.

Одоогоор тус төслийн Техник, эдийн засгийн үндэслэл/ТЭЗҮ/ болон хөрөнгө оруулалтын тооцооллын ажил явагдаж байгаа бөгөөд энэ оны 7 дугаар сард дуусгахаар төлөвлөн ажиллаж байна.

УЛААНБААТАР ХОТЫН 2040 ОН ХҮРТЭЛХ ХӨГЖЛИЙН ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ КОНЦЕПЦ БОЛОВСРУУЛАХ УРАЛДААНЫ ҮЗЭСГЭЛЭНД ИРГЭД ОЛОН НИЙТИЙГ УРЬЖ БАЙНА

Улаанбаатар хотын цаашдын хөгжлийн чиг хандлага, алсын харааг тодорхойлох зорилгоор Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний к

Дэлгэрэнгүй

Бээжин хот төлөвлөлтөө төвлөрлийг сааруулахад чиглүүлж байна

Бээжин хотод албан ёсны айлчлал хийж буй Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд тэргүүтэй төлөөлөгчид өчигдөр Бээжингийн

Дэлгэрэнгүй

“Олон улсын Нийтийн орон сууцны 3 дугаар форум” Тайбэй хотод зохион байгуулагдаж байна

БНСУ-ын Сөүл хотын захиргаа болон Сөүл хотын Орон сууцны корпораци хамтран орлогод нийцсэн орон сууцыг хөгжүүлэх, хотуудын дахин төлөвлөлтөд тулгамдаж

Дэлгэрэнгүй

ОРЛОГОД НИЙЦСЭН ОРОН СУУЦЫГ ХӨГЖҮҮЛЭХ ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА

Дэлгэрэнгүй

ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо: 2018-10-12         &n

Дэлгэрэнгүй


Онлайн


Имэйл: info@nosk.ub.gov.mn

Байршил


Монгол Улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Чингисийн өргөн чөлөө 8, Express tower цамхаг, 2 давхар 206, 205 тоот
Газрын зураг дээр харах

Холбоо барих


Утас/Факс: 976-70006953

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан © 2016. Нийслэлийн орон сууцны корпораци.

InfoCon Co., Ltd.
InfoCon Co., Ltd.