Дээш
БАЯНГОЛЫН АМ
СХД1-р хороо 6800 айлын орон сууц



ТЕНДЕРИЙН УРИЛГА

Нийслэлийн орон сууцны корпораци” ОНӨААТҮГ нь эрх бүхий тендерт оролцогчдоос: Сонгинохайрхан дүүргийн 6-р хорооны нутаг  дэвсгэрт Ханын материалын орчимд хэрэгжүүлэх “Түрээсийн орон сууцыг хөгжүүлэх” төслийн гадна инженерийн дэд бүтцийн ажлын зураг төсөл, барилга угсралтын ажлыг гүйцэтгэх/НОСК 2018/02/ тухай цахим тендер ирүүлэхийг урьж байна.

Энэхүү ажлын тендер шалгаруулалт нь төрийн худалдан авах ажиллагааны цахим системээр зарлагдаж байгаа цахим тендер тул www.tender.gov.mn хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг авна уу. Тендер шалгаруулалтыг Сангийн сайдын 2013 оны 07 дугаар тушаалаар батлагдсан “Цахим тендер шалгаруулалт зохион байгуулах журам”-ын дагуу зохион байгуулж байна.

Тендерт оролцогч нь тендерийн баримт бичгийг илгээхийн өмнө 50.000,0 (Тавин мянга) төгрөгийг цахим систем ашиглан төлсөн байх ёстой.

                  Тендер нь түүнийг нээсэн өдрөөс хойш 45 хоногийн хугацаанд хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.Үүнд:

 

-      Сүүлийн 3 жил буюу 2015, 2016, 2017 онуудын борлуулалтын орлогын дундаж хэмжээ нь тендерт санал болгож буй үнийн дүнгийн 40 хувиас багагүй байна.

-      Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн нийт дүн: Тендерт санал болгож буй үнийн дүнгийн 30 хувиас багагүй байна.

-      Сүүлийн 3 жил буюу 2015, 2016, 2017 онуудын аль нэг жилд тендерт санал болгож буй үнийн дүнгийн 40 хувиас доошгүй хэмжээний ижил төстэй  ажлыг доод тал нь нэг удаа ерөнхий гүйцэтгэгчээр ажиллаж гүйцэтгэсэн байна. Гэрээ болон ажил хүлээлгэж өгсөн улсын комиссын актыг хавсаргана.

Дараах тусгай зөвшөөрөл шаардлагатай:

1.    Геологийн судалгаа хийх байгууллага нь:1.4.1.

2.    Зураг төсөл боловсруулах байгууллага нь:Барилга, хот байгуулалтын яамны: 1.2.1, 1.3.1, 1.3.2, 1.3.3, 1.3.5, 1.2.5.

3.    Барилга угсралтын ажил гүйцэтгэх байгууллага нь: Барилга, хот байгуулалтын яамны: 2.1.2, 2.2.2, 2.2.3, 2.2.4, 2.2.8, 2.3.2 /Эрчим хүчний яамны дүйцэх тусгай зөвшөөрлийг тооцно./

Тендерийн хамт 36,665,500 /Гучин зургаан сая зургаан зуун жаран таван мянга таван зуун/ төгрөгийн үнийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

Тендерийг 2018 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 11.00 өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2018 оны 5 дугаар сарын 21 -ний өдрийн 11:30 минутад “Нийслэлийн орон сууцны корпораци” ОНӨААТҮГ–ын Уулзалтын өрөөнд нээнэ.

Тендерийн материалд цахим тендерийн баталгааг хавсарган ирүүлэх шаардлагагүй бөгөөд цахим систем тендерийн баталгаа гаргагч арилжааны банкны мэдээллийн сангаас тендерт оролцогчийн тендерийн баталгааны талаарх мэдээллийг шалгана.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй.

Дотоодын давуу эрх тооцно.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

             Нийслэлийн орон сууцны корпораци” ОНӨААТҮГ, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө, Экспресс тауэр, 2-р давхар 206 тоот.

 

Утас: 70006953

 

Цахим хаяг:www.tender.gov.mn

 

УЛААНБААТАР ХОТЫН 2040 ОН ХҮРТЭЛХ ХӨГЖЛИЙН ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ КОНЦЕПЦ БОЛОВСРУУЛАХ УРАЛДААНЫ ҮЗЭСГЭЛЭНД ИРГЭД ОЛОН НИЙТИЙГ УРЬЖ БАЙНА

Улаанбаатар хотын цаашдын хөгжлийн чиг хандлага, алсын харааг тодорхойлох зорилгоор Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний к

Дэлгэрэнгүй

Бээжин хот төлөвлөлтөө төвлөрлийг сааруулахад чиглүүлж байна

Бээжин хотод албан ёсны айлчлал хийж буй Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд тэргүүтэй төлөөлөгчид өчигдөр Бээжингийн

Дэлгэрэнгүй

“Олон улсын Нийтийн орон сууцны 3 дугаар форум” Тайбэй хотод зохион байгуулагдаж байна

БНСУ-ын Сөүл хотын захиргаа болон Сөүл хотын Орон сууцны корпораци хамтран орлогод нийцсэн орон сууцыг хөгжүүлэх, хотуудын дахин төлөвлөлтөд тулгамдаж

Дэлгэрэнгүй

ОРЛОГОД НИЙЦСЭН ОРОН СУУЦЫГ ХӨГЖҮҮЛЭХ ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА

Дэлгэрэнгүй

ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо: 2018-10-12         &n

Дэлгэрэнгүй


Онлайн


Имэйл: info@nosk.ub.gov.mn

Байршил


Монгол Улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Чингисийн өргөн чөлөө 8, Express tower цамхаг, 2 давхар 206, 205 тоот
Газрын зураг дээр харах

Холбоо барих


Утас/Факс: 976-70006953

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан © 2016. Нийслэлийн орон сууцны корпораци.

InfoCon Co., Ltd.
InfoCon Co., Ltd.