Дээш
БАЯНГОЛЫН АМ
СХД1-р хороо 6800 айлын орон сууц

Ашиглалтын шаардлага хангаагүй байранд амьдарч байсан 70 өрх шинэ байрны түлхүүрээ гардан авлаа

Баянзүрх дүүргийн 16 дугаар хороонд ашиглалтын шаардлага хангаагүй нийтийн орон сууцыг буулган шинээр ашиглалтад орсон “Шинэ гэр түншлэл” ХХК-ны 152 айлын орон сууц өнөөдөр ашиглалтад орлоо. Ашиглалтын шаардлага хангаагүй нийтийн зориулалттай 6, 7, 8 дугаар байрыг буулган шинээр барих төсөл хэрэгжүүлж гүйцэтгэгч компани сууц өмчлөгчидтэй 3 талт гэрээ байгуулсан юм. Өнгөрсөн оны 4 сард барилгыг буулгаж, барилга угсралтын ажлыг 12 сарын дотор хийж гүйцэтгэн 152 айлын орон сууцыг улсын комисст хүлээлгэн өгсөн. Уг орон сууцанд хуучин байранд амьдарч байсан 70 өрх хамрагдах бөгөөд өнөөдөр төлөөлөл болсон иргэдэд орон сууцны түлхүүрийг нь гардуулан өглөө.

Энэхүү үйл ажиллагаанд Нийслэлийн Засаг дарга бөгөөд  Улаанбаатар хотын захирагч С.Батболд, нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын дарга Э.Анар, нийслэлийн Орон сууцны корпораци ОНӨААТҮГ-ын дарга Б.Сүхбаатар болон бусад албаны хүмүүс оролцлоо.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд  Улаанбаатар хотын захирагч С.Батболд хэлсэн үгэндээ “Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцанд амьдарч байсан 70 өрх өнөөдөр шинэ байрандаа орж эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлөөр бүрэн хангагдлаа. “Аз жаргалтай хот” хөтөлбөр нийслэлийн хэмжээнд 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссаны дагуу ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгуудыг буулган шинээр барих ажлыг үр дүнтэй зохион байгуулж, хэрэгжүүлж ажиллана. Энэ ажил зөвхөн нийслэлийн хийх ажил биш. Иргэд, хувийн хэвшил харилцан ойлголцож хамтран ажилласнаар амьдрах орчноо сайжруулах сайн талтай юм” гэж ярилаа.

Улаанбаатар хотын хэмжээнд ашиглалтын шаардлага хангаагүй нийтийн орон сууцны зориулалттай 234 барилга байгаа юм. Эдгээр барилгуудад 6321 өрхийн 21500 гаруй иргэд оршин сууж байна. Нийслэлийн Засаг даргын 11 удаагийн захирамжаар 6 дүүргийн шаардлага хангахгүй 138 барилгыг буулган, дахин барилгажуулах шийдвэр гарсан. Энэ оны эхний улирлын байдлаар 292 айлын 18 орон сууцыг буулгаж, 453 айлын 4 орон сууцыг шинээр ашиглалтад оруулаад байна. 2018 онд 727 айлын 8 орон сууцыг ашиглалтад оруулахаар ажиллаж байна гэж нийслэлийн Хэвлэл мэдээллийн хэлтсээс мэдээллээ.

Монголын эдийн засгийн чуулган “Хүчээ нэгтгэе” уриан дор Төрийн ордонд эхэллээ

Эдийн засг

Дэлгэрэнгүй

“Улаанбаатар марафон-2018” олон улсын гүйлтийн тэмцээнд оролцлоо

Дэлгэрэнгүй

Хүн бүхэнд цэвэр агаар, Мод бүхэнд ус

Ойн тухай хууль, Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Мод тарих үндэсний өдөр зарлах ту

Дэлгэрэнгүй

Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн боллоо

Нийслэлийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Хуралдааны эхэнд өнгөрсөн зөвлөгөөнөөр нийслэлийн Засаг даргын өгсөн үүрэг даалга

Дэлгэрэнгүй

БНСУ-ын Барилгын холбооны дэд ерөнхийлөгчтэй уулзлаа

Дэлгэрэнгүй

Онлайн

Имэйл: info@nosk.ub.gov.mn

Байршил

Монгол Улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Чингисийн өргөн чөлөө 8, Express tower цамхаг, 2 давхар 206, 205 тоот
Газрын зураг дээр харах

Холбоо барих

Утас/Факс: 976-70006953

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан © 2016. Нийслэлийн орон сууцны корпораци.

InfoCon Co., Ltd.
InfoCon Co., Ltd.