Дээш
БАЯНГОЛЫН АМ
СХД1-р хороо 6800 айлын орон сууц



Бүх нийтийн их цэвэрлэгээнд нэгдлээ

     Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн захирамжийн дагуу “Их цэвэрлэгээний 90 минут” уриан дор бүх нийтийн их цэвэрлэгээ зохион байгуулагдлаа. Бүх нийтийн их цэвэрлэгээний нээлтэд Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга М.Отгонбаяр, Нийслэлийн Хот тохижилтын газар ОНӨҮГ-ын дарга Б.Бямбадорж, Монголын хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбооны тэргүүн Б.Бямбасайхан болон холбогдох албаныхан оролцсон юм.

     Тус арга хэмжээг нээж Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр үг хэллээ. Тэрээр “ Энэ жилийн хувьд 90 минутын хугацаанд буюу 11.00 цагаас эхлэн Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, иргэд өөрийн хариуцсан нийтийн эзэмшсэн гудамж зам талбайг угааж цэвэрлэх, арчлах хотынхоо өнгө үзэмжийг сайжруулах зохион  байгуулалтад нэгэн зэрэг орж буйгаараа онцлог болж байна" гэдгийг онцоллоо. Мөн энэ жилийн хаврын бүтээн байгуулалт, тохижилт, ногоон байгууламжийн ажил эхэлсэн тухай ярьсан юм.

     Бүх нийтийн их цэвэрлэгээнд нийслэлийн харьяа газар, агентлагуудын 3296 төрийн албан хаагч, хог хаягдал дахин боловсруулах 16 үйлдвэрийн төлөөлөл, ЕБС-ийн эко клубын сурагчид, мото спорт болон автомашины клубын дэмжигчид оролцсон.

    Тус арга хэмжээнд Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр-ийн баталсан хуваарийн дагуу "Нийслэлийн орон сууцны корпораци" ОНӨААТҮГ- нь Туул гол дагуу Сэргээн засах төвөөс хойш ХАН ХИЛЛС хотхоны хашаа хүртэлх талбайг цэвэрлэлээ.

УЛААНБААТАР ХОТЫН 2040 ОН ХҮРТЭЛХ ХӨГЖЛИЙН ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ КОНЦЕПЦ БОЛОВСРУУЛАХ УРАЛДААНЫ ҮЗЭСГЭЛЭНД ИРГЭД ОЛОН НИЙТИЙГ УРЬЖ БАЙНА

Улаанбаатар хотын цаашдын хөгжлийн чиг хандлага, алсын харааг тодорхойлох зорилгоор Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний к

Дэлгэрэнгүй

Бээжин хот төлөвлөлтөө төвлөрлийг сааруулахад чиглүүлж байна

Бээжин хотод албан ёсны айлчлал хийж буй Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд тэргүүтэй төлөөлөгчид өчигдөр Бээжингийн

Дэлгэрэнгүй

“Олон улсын Нийтийн орон сууцны 3 дугаар форум” Тайбэй хотод зохион байгуулагдаж байна

БНСУ-ын Сөүл хотын захиргаа болон Сөүл хотын Орон сууцны корпораци хамтран орлогод нийцсэн орон сууцыг хөгжүүлэх, хотуудын дахин төлөвлөлтөд тулгамдаж

Дэлгэрэнгүй

ОРЛОГОД НИЙЦСЭН ОРОН СУУЦЫГ ХӨГЖҮҮЛЭХ ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА

Дэлгэрэнгүй

ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо: 2018-10-12         &n

Дэлгэрэнгүй


Онлайн


Имэйл: info@nosk.ub.gov.mn

Байршил


Монгол Улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Чингисийн өргөн чөлөө 8, Express tower цамхаг, 2 давхар 206, 205 тоот
Газрын зураг дээр харах

Холбоо барих


Утас/Факс: 976-70006953

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан © 2016. Нийслэлийн орон сууцны корпораци.

InfoCon Co., Ltd.
InfoCon Co., Ltd.