Дээш
БАЯНГОЛЫН АМ
СХД1-р хороо 6800 айлын орон сууц



Хүн бүхэнд цэвэр агаар, Мод бүхэнд ус

            Ойн тухай хууль, Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Мод тарих үндэсний өдөр зарлах тухай” 2010 оны 63 дугаар зарлигийг хэрэгжүүлэх зорилгоор Нийслэл Улаанбаатар хот 05 дугаар сарын 12-ны өдрийг  "Хүн бүхэнд цэвэр агаар, Мод бүхэнд ус" уриатай хаврын мод тарих өдөр болгон зарласан билээ.  

Үүнтэй холбогдуулан "Нийслэлийн Орон Сууцны Корпораци" ОНӨААТҮГ - ын хамт олон нийгмийн хариуцлагаа ухамсарлан Сонгинохайрхан дүүргийн 8-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Баянхошуу дэд төвийн гадна талбайд мод тарих ажлыг зохион байгууллаа.

Энэхүү ажилд "Нийслэлийн Орон Сууцны Корпораци" ОНӨААТҮГ -ын нийт ажилчид идэвх санаачилга гарган оролцсон юм.

Мод тарих ажлын хүрээнд шар хуайс-15, улиас-3 үхрийн нүд-7 , нохойн хошуу-7, нийтдээ 30 гаруй мод, бут тарьсан байна.

Сонгинохайрхан дүүргийн 8-р хорооны хувьд гэр хорооллын бүсэд байрладаг, ногоон байгууламж дутмаг хуурайшилт ихтэй бүс юм. Тиймээс айл бүр гадаа талбайдаа мод тарьж ногоон байгууламж бий болгох нь чухал юм.

Үүний зэрэгцээ залуу хойч үедээ мод тарьж хэвших зөв сэтгэлгээг зүрх сэтгэлд нь ургуулах ажлыг ч мартаж болохгүй. Модоо тариад орхих бус, тарьснаасаа хойш 3-5 жил сайтар арчлан хамгаалах нь хамгаас чухал байдаг.

 

Ажлын байрны зарлал

Дэлгэрэнгүй

Хотын дарга “Нийслэлийн орон сууцны корпораци” ХК болон “Сөүлийн орон сууцны корпораци”-ийн удирдлагуудыг хүлээн авч уулзлаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд өнөөдөр Сөүл хотын иргэдийн төлөөл

Дэлгэрэнгүй

Сөүл хотын иргэдийн төлөөлөгч, Хот байгуулалт, менежментийн хорооны дарга Ким Ин жэ-г Нийслэлийн дээд шагнал ХАНГАРДИ одонгоор шагналаа.

“Нийслэлийн орон сууцны корпораци” ХК болон “Сөүлийн орон сууцны корпораци” хамтын ажиллагааг эхлүүлээд 3 жилийн хугацаа өнгөрсөн бөгөөд 2017 оны 3 ду

Дэлгэрэнгүй

“Сөүлийн орон сууцны корпораци”-тай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

“Нийслэлийн орон сууцны корпораци” ХК-ийн захирал Б.Сүхбаатар,  “Сөүлийн орон сууцны корпораци”-ийн дарга Ким Сей Юн нар хамтран ажилл

Дэлгэрэнгүй

Сөүл хотын иргэдийн төлөөлөгч, Хот байгуулалт, менежментийн хорооны дарга Ким Ин жэ болон “Сөүлийн орон сууцны корпораци”-ийн дарга Ким Сей Юн нар манай улсад албан айлчлал хийж байна

“Нийслэлийн орон сууцны корпораци” ХК болон БНСУ-

Дэлгэрэнгүй


Онлайн


Имэйл: info@nosk.ub.gov.mn

Байршил


Монгол Улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Чингисийн өргөн чөлөө 8, Express tower цамхаг, 2 давхар 206, 205 тоот
Газрын зураг дээр харах

Холбоо барих


Утас/Факс: 976-70006953

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан © 2016. Нийслэлийн орон сууцны корпораци.

InfoCon Co., Ltd.
InfoCon Co., Ltd.