Дээш
БАЯНГОЛЫН АМ
СХД1-р хороо 6800 айлын орон сууц



БНСУ-ын Хот байгуулалтын салбарын судлаачид Нийслэл хотод ажиллаж байна.

БНСУ-ын Сэжун их сургуулийн профессор Бён Чанг Хым болон тус сургуулийн докторын ангийн 23 хүний бүрэлдэхүүнтэй баг манай улсад судалгааны ажил хийж байна. Судалгааны ажлын хүрээнд Нийслэл Улаанбаатар хотын түүх, ерөнхий төлөвлөлт болон, гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслүүдийн нэгж талбаруудад очиж танилцлаа. Профессор Бён Чанг Хым  өмнө нь "Сөүлийн орон сууцны корпораци"-ийн захирлаар ажиллаж байсан юм.

"Нийслэлийн орон сууцны корпораци" нь "Сөүлийн орон сууцны корпораци"-тай хамтын ажиллагааг эхлүүлээд нэг жилийн хугацаа өнгөрч байна. Сөүл хотын Орон сууцны корпорацийн хувьд газар шинэчлэн зохион байгуулах, шинэ суурьшлын бүс, шинэ хотын бүтээн байгуулалт, хямд өртөгтэй орон сууцны нийлүүлэлтийг нэмэгдүүлэх гэх үндсэн чиглэлээр дахин төлөвлөлт хийдэг бөгөөд Түрээсийн орон сууцны чиглэлээр тусгай бодлого боловсруулан ажилладаг байна. Тиймээс тус судлаачдын хийсэн судалгааны ажлын дүн цаашлаад Нийслэл хотын бүтээн байгуулалт болоод цаашид хэрэгжүүлэхээр төлөвлөж буй төсөл хөтөлбөрүүдийн боловсруулалтын ажилд чухал үр нөлөө үзүүлнэ гэдгийг "Нийслэлийн орон сууцны корпораци"-ийн ерөнхий захирал Б.Сүхбаатар уулзалтын үеэр онцоллоо.

Энэхүү судалгааны ажил 2018 оны 6 дугаар сарын 14-нөөс 17-ны өдөр хүртэл үргэлжилнэ.

Сэжун их сургуулийн профессор Бён Чанг Хым: Дахин төлөвлөлтийн нэгж талбаруудаас харахад сургууль, цэцэрлэг гэх мэт нийгмийн дэд бүтцийн асуудлыг орхигдуулсан байгаа нь алдаатай харагдаж байна. Тиймээс Гэр хорооллын бүсийг дахин төлөвлөх ерөнхий төлөвлөгөөг гаргахдаа нийгмийн дэд бүтцийн асуудлыг хамтад нь гаргаж хэсэгчилсэн байдлаар барилгажуулах ажлыг хийх нь чухал. Гэхдээ тухайн ерөнхий төлөвлөгөөнд батлагдсан зураг төслийн дагуу хийгдэх учиртай. Мөн түр суурьшуулах түрээсийн орон сууцнуудыг бий болгож дахин төлөвлөлтийн ажил хийгдэх явцад иргэдийг тухайн орон сууцаар хангах нь төсөл амжилттай хурдан хугацаанд хэрэгжих үндэс болдог.

Сэжун их сургуулийн доктор Им Жае Ман: Дахин төлөвлөлтийн ажлыг хийхдээ шууд барилгажуулахаас илүүтэй тухайн нэгж талбарын хүн амын нягтралыг нарийн тооцоолж түүнд таарсан авто замын сүлжээг бий болгох хэрэгтэй.  Үүний дараагаар тухайн талбарт баригдах орон сууцны хороолол болон үйлчилгээний хэсэгт авто зогсоолын асуудлыг нарийн шийдэж өгөх нь чухал юм.  

Хүн ам, барилгажилтын нягтралыг хориглох бүсийг тогтоолоо

Нийслэийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд 2016 онд ажлаа авсан даруйдаа Нийтийн зориулалттай орон сууцны хороолол дундах боло

Дэлгэрэнгүй

Нийслэлийн 2019 оны төсөв батлагдлаа

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ХХ хуралдаан өнөөдөр болж нийслэлийн 2019 оны төсвийг хуулийн хугацаанд нь баталлаа. Хуралдаанаар

Дэлгэрэнгүй

УЛААНБААТАР ХОТЫН 2040 ОН ХҮРТЭЛХ ХӨГЖЛИЙН ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ КОНЦЕПЦ БОЛОВСРУУЛАХ УРАЛДААНЫ ҮЗЭСГЭЛЭНД ИРГЭД ОЛОН НИЙТИЙГ УРЬЖ БАЙНА

Улаанбаатар хотын цаашдын хөгжлийн чиг хандлага, алсын харааг тодорхойлох зорилгоор Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний к

Дэлгэрэнгүй

Бээжин хот төлөвлөлтөө төвлөрлийг сааруулахад чиглүүлж байна

Бээжин хотод албан ёсны айлчлал хийж буй Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд тэргүүтэй төлөөлөгчид өчигдөр Бээжингийн

Дэлгэрэнгүй

“Олон улсын Нийтийн орон сууцны 3 дугаар форум” Тайбэй хотод зохион байгуулагдаж байна

БНСУ-ын Сөүл хотын захиргаа болон Сөүл хотын Орон сууцны корпораци хамтран орлогод нийцсэн орон сууцыг хөгжүүлэх, хотуудын дахин төлөвлөлтөд тулгамдаж

Дэлгэрэнгүй


Онлайн


Имэйл: info@nosk.ub.gov.mn

Байршил


Монгол Улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Чингисийн өргөн чөлөө 8, Express tower цамхаг, 2 давхар 206, 205 тоот
Газрын зураг дээр харах

Холбоо барих


Утас/Факс: 976-70006953

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан © 2016. Нийслэлийн орон сууцны корпораци.

InfoCon Co., Ltd.
InfoCon Co., Ltd.