Дээш
БАЯНГОЛЫН АМ
СХД1-р хороо 6800 айлын орон сууц



“НИЙСЛЭЛИЙН ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ” ХААЛТТАЙ ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙ НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН УРИЛГА

Компанийн тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.4, “Нийслэлийн орон сууцны корпораци” хаалттай ХК-ийн дүрмийн 7 дугаар зүйлийн 7.1, “Нийслэлийн орон сууцны корпораци” хаалттай ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн үйл ажиллагааны журмын 5 дугаар зүйлийн 5.2.3-т заасныг тус тус үндэслэн Төлөөлөн Удирдан Зөвлөлийн Хараат бус 3 гишүүнийг сонгон шалгаруулахаар нээлттэй зарлаж байна.

Төлөөлөн Удирдах Зөвлөлийн хараат бус гишүүнд нэр дэвшигчдэд тавигдах шаардлага:

1.     Нягтлан бодох бүртгэл, санхүү эдийн засаг, хууль эрх зүй, даатгал, барилгын инженерийн магистраас зэрэгтэй эсвэл хослон эзэмшсэн байх;

2.     Барилга, санхүү, даатгалын чиглэлээр 3-аас дээш жил удирдах ажил эрхэлсэн дадлага туршлагатай байх;

3.     Тус компанитай ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг, өрсөлдөгч аж ахуйн нэгжийн удирдлагад ажилладаггүй байхаас гадна тус компанитай бизнесийн гэрээт холбоогүй, ижил төрлийн бизнесийн үйл ажиллагаа эрхлэхээр зөвшөөрөл хүссэн өргөдөл Санхүүгийн зохицуулах хороонд гаргаагүй;

4.     Тус компани болон түүний толгой, охин, хараат компанид сүүлийн 3 жил ажиллаж байгаагүй, одоо ажилладаггүй байх;

5.     Компанийн засаглалын сургалтад хамрагдаж гэрчилгээ авсан байх;

6.     Компанийн эрх бүхий албан тушаалтантай гэр бүлийн болон бизнесийн холбоогүй байх;

7.     НҮБ-ын албан ёсны хэлнээс аль нэг хэлээр ярьж, бичдэг байх;

8.     Зээл, батлан даалт, баталгааны гэрээгээр хугацаа хэтэрсэн аливаа өргүй;

9.     Ёс зүйн болон ажил хэргийн нэр хүнд нь компанийг удирдахад харшлахгүй;

10.  Өөрөө эсхүл нэгдмэл сонирхолтой этгээд нь Нийслэлийн иргэдийн    Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч биш, нийслэлийн ямар нэг байгууллагад эрх бүхий албан тушаал хашдаггүй;

11.  Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон түүний Тэргүүлэгчдийн шийдвэрээр хэрэгжүүлж байгаа бизнесийн төсөл, хөтөлбөрийн захиалагч, гүйцэтгэгч болох хуулийн этгээдийн болон уг этгээдийн хамаарагдах компанийн нэгдлийн аль нэг оролцогч хуулийн этгээдийн эрх бүхий албан  тушаалтан, нөлөө бүхий хувьцаа эзэмшигч биш байх;

Сонгон шалгаруулалтад оролцохыг хязгаарлах нөхцөл: 

Тодорхой албан тушаал эрхлэх буюу тодорхой үйл ажиллагаа явуулах эрхийг нь шүүхийн шийдвэрээр хассан, эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгүүлсэн түүхтэй.

Бүрдүүлэх материал:

1.    Компанийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн Нэр дэвшүүлэх хорооны нэр дээр гаргасан сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт;

2.    Нэр дэвшигчид тавигдах шаардлагыг хангасан гэдгээ нотолсон баталгаа;

3.    Нэр дэвшигчийн анкет;

4.    Төгссөн сургуулийн гэрчилгээ, дипломын хуулбар;

5.    Иргэний үнэмлэхний хуулбар;

Хүсэлтийг 2018 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн дотор “Нийслэлийн орон сууцны корпораци” хаалттай ХК-ийн байранд хүлээн авах буюу info@nosk.ub.gov.mn цахим хаяг руу хуулбарыг илгээж болно. Урьдчилсан шалгуурт тэнцсэн нэр дэвшигчидтэй утсаар холбоо барих ба ярилцлагад орох мэдэгдлийг хүргүүлнэ.

Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Чингисийн өргөн чөлөө 8, Экспресс цамхаг, 2 давхар 207 тоот

Утас: 70006953

Цахим хуудас: www.nosk.ub.gov.mn

 

“НИЙСЛЭЛИЙН ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ” ХААЛТТАЙ ХК-ИЙН

НЭР ДЭВШҮҮЛЭХ ХОРОО

 

УЛААНБААТАР ХОТЫН 2040 ОН ХҮРТЭЛХ ХӨГЖЛИЙН ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ КОНЦЕПЦ БОЛОВСРУУЛАХ УРАЛДААНЫ ҮЗЭСГЭЛЭНД ИРГЭД ОЛОН НИЙТИЙГ УРЬЖ БАЙНА

Улаанбаатар хотын цаашдын хөгжлийн чиг хандлага, алсын харааг тодорхойлох зорилгоор Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний к

Дэлгэрэнгүй

Бээжин хот төлөвлөлтөө төвлөрлийг сааруулахад чиглүүлж байна

Бээжин хотод албан ёсны айлчлал хийж буй Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд тэргүүтэй төлөөлөгчид өчигдөр Бээжингийн

Дэлгэрэнгүй

“Олон улсын Нийтийн орон сууцны 3 дугаар форум” Тайбэй хотод зохион байгуулагдаж байна

БНСУ-ын Сөүл хотын захиргаа болон Сөүл хотын Орон сууцны корпораци хамтран орлогод нийцсэн орон сууцыг хөгжүүлэх, хотуудын дахин төлөвлөлтөд тулгамдаж

Дэлгэрэнгүй

ОРЛОГОД НИЙЦСЭН ОРОН СУУЦЫГ ХӨГЖҮҮЛЭХ ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА

Дэлгэрэнгүй

ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо: 2018-10-12         &n

Дэлгэрэнгүй


Онлайн


Имэйл: info@nosk.ub.gov.mn

Байршил


Монгол Улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Чингисийн өргөн чөлөө 8, Express tower цамхаг, 2 давхар 206, 205 тоот
Газрын зураг дээр харах

Холбоо барих


Утас/Факс: 976-70006953

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан © 2016. Нийслэлийн орон сууцны корпораци.

InfoCon Co., Ltd.
InfoCon Co., Ltd.