Дээш
БАЯНГОЛЫН АМ
СХД1-р хороо 6800 айлын орон сууц



ОРЛОГОД НИЙЦСЭН ОРОН СУУЦЫГ ХӨГЖҮҮЛЭХ ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА.

“Нийслэлийн орон сууцны корпораци” хаалттай ХК-аас Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 168 дугаар тогтоолыг үндэслэн “Орлогод нийцсэн  орон сууцыг хөгжүүлэх” төсөл буюу төлөвлөгдөн батлагдсан 8 блок 768 айлын орон сууцны барилгын ажлын зураг боловсруулж, барилга угсралтын ажлыг өөрийн хөрөнгөөр  барьж ашиглалтад оруулах эрх бүхий аж ахуйн нэгж байгууллагыг сонгон шалгаруулалтад урьж байна. 

БАГЦ

БАЙРШИЛ

1

ХУД-16

Хан-уул дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр, Спорт цогцолборын хойд талд байрлах 2.23 га 4 блок 384 айлын орон сууц

2

ХУД-16

Хан-уул дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр, Спорт цогцолборын хойд талд байрлах 2.23 га 4 блок 384 айлын орон сууц

Нэг. Төсөл хэрэгжүүлэхийг сонирхож буй этгээд нь шалгаруулалтад оролцож, урилгад заагдсан төсөл хэрэгжүүлэгчийн сонгон шалгаруулалтын баримт бичгийг авах хүсэлтээ бичгээр ирүүлэх ба эргэн төлөгдөхгүй нөхцөлөөр багц тус бүрийг 300,000 (гурван зуун мянган) төгрөгийн төлбөрийн баримтыг хавсаргасан байна.

Төлбөрийн данс: Капитрон банк “Нийслэлийн орон сууцны корпораци” хаалттай ХК-НИЙ 300 103 2233 тоот данс. /Компанийн нэр, төслийн баримт бичгийн нэр, дансыг тодорхой бичих/

Хоёр. Урилгын дагуу төсөл хэрэгжүүлэгчийн сонгон шалгаруулалтын баримт бичгийг худалдан авч танилцсан этгээд төсөл хэрэгжүүлэх саналаа зааврын дагуу битүүмжилсэн байдлаар эх хувь, хуулбар хувь, цахим хувийг бэлтгэн 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 13.00 цаг  хүртэл “Нийслэлийн орон сууцны корпораци” хаалттай ХК-ийн байр 2 давхрын 207 тоотод хүлээн авна. Тус өдрийн 15:30 цагт сонирхогчдод  оролцогчдын мэдээллийг нээлттэй зарлана.

Оролцогчийн санал гаргагч нь сонгон шалгаруулалтын баримт бичигт тусгагдсан болон дор дурдсан нийтлэг материалуудыг бүрдүүлсэн байна. Үүнд:

1. Аж ахуйн нэгж байгууллагын гэрчилгээ, тусгай зөвшөөрлийн хуулбар, ерөнхий танилцуулга;

2. 2016, 2017 оны санхүүгийн тайлан, аудитын дүгнэлт;

3. Татвар, нийгмийн даатгал, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар болон нийслэлийн шүүхийн нэгдсэн архиваас авсан тодорхойлолт;

4. Нотариатаар баталгаажуулсан түншлэлийн гэрээ /2 ба түүнээс дээш аж ахуйн нэгж хамтарч консорциум хэлбэрээр төсөл хэрэгжүүлэх саналтай бол заавал ирүүлнэ/;

5. Төсөл хэрэгжүүлэх аргачлал, төлөвлөгөөг сараар гаргасан үйл ажиллагааны нарийвчилсан төлөвлөгөөний хамт;

6. Зураг төслийн болон барилга угсралтын ажлын туршлага, сүүлийн 3 жилд хийж гүйцэтгэсэн барилга, хөрөнгө оруулалтын мэдээлэл;

7. Хөрөнгө оруулагч байгаа бол хөрөнгө оруулалтын гэрээ, хөрөнгийн чадавхыг баталсан баталгааг; / Монгол хэлээр орчуулж баталгаажуулсан байх/

8. Санхүүгийн эх үүсвэр /төсөлд шаардагдах нийт хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг нотолсон дансны хуулга, зээлжих эрх, банкны баталгааг Монгол хэлээр орчуулж баталгаажуулсан байх/

9. Бусад

 

ТӨСЛИЙН ТАЛААРХ ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЭЛ:

Монгол Улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Чингисийн

өргөн чөлөө 8, Экспресс цамхаг, 2 давхар 207 тоот

Утас/Факс: 976-70006953

УЛААНБААТАР ХОТЫН 2040 ОН ХҮРТЭЛХ ХӨГЖЛИЙН ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ КОНЦЕПЦ БОЛОВСРУУЛАХ УРАЛДААНЫ ҮЗЭСГЭЛЭНД ИРГЭД ОЛОН НИЙТИЙГ УРЬЖ БАЙНА

Улаанбаатар хотын цаашдын хөгжлийн чиг хандлага, алсын харааг тодорхойлох зорилгоор Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний к

Дэлгэрэнгүй

Бээжин хот төлөвлөлтөө төвлөрлийг сааруулахад чиглүүлж байна

Бээжин хотод албан ёсны айлчлал хийж буй Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд тэргүүтэй төлөөлөгчид өчигдөр Бээжингийн

Дэлгэрэнгүй

“Олон улсын Нийтийн орон сууцны 3 дугаар форум” Тайбэй хотод зохион байгуулагдаж байна

БНСУ-ын Сөүл хотын захиргаа болон Сөүл хотын Орон сууцны корпораци хамтран орлогод нийцсэн орон сууцыг хөгжүүлэх, хотуудын дахин төлөвлөлтөд тулгамдаж

Дэлгэрэнгүй

ОРЛОГОД НИЙЦСЭН ОРОН СУУЦЫГ ХӨГЖҮҮЛЭХ ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА

Дэлгэрэнгүй

ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо: 2018-10-12         &n

Дэлгэрэнгүй


Онлайн


Имэйл: info@nosk.ub.gov.mn

Байршил


Монгол Улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Чингисийн өргөн чөлөө 8, Express tower цамхаг, 2 давхар 206, 205 тоот
Газрын зураг дээр харах

Холбоо барих


Утас/Факс: 976-70006953

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан © 2016. Нийслэлийн орон сууцны корпораци.

InfoCon Co., Ltd.
InfoCon Co., Ltd.