Дээш
БАЯНГОЛЫН АМ
СХД1-р хороо 6800 айлын орон сууц



Сөүл хотын иргэдийн төлөөлөгч, Хот байгуулалт, менежментийн хорооны дарга Ким Ин жэ болон “Сөүлийн орон сууцны корпораци”-ийн дарга Ким Сей Юн нар манай улсад албан айлчлал хийж байна

“Нийслэлийн орон сууцны корпорациХК болон БНСУ-ын “Сөүлийн орон сууцны корпораци” нь 2016 оноос хамтын ажиллагаагаа эхэлсэн байдаг.

Хамтын ажиллагааны хүрээнд 2 талаас ажлын хэсэг байгуулан “Гэр хорооллын  дахин төлөвлөлт, түрээсийн орон сууцыг хөгжүүлэх” төслүүдтэй холбогдолтой судалгааны ажлыг хамтран гүйцэтгэж байгаа юм. Цаашид тус ажлын явцыг эрчимжүүлэх зорилгоор төсөл хэрэгжүүлэх нэгж талбарууд болон дахин төлөвлөлтийн байршлуудтай танилцаж 2 талт уулзалтыг зохион байгууллаа.

Мөн “Сөүлийн орон сууцны корпораци”-ийн судалгааны багийн ажлын хэсэг нэг өдрийн турш “Нийслэлийн орон сууцны корпорациХК-д ажиллаж хамтран санал солилцлоо.

Төслийн нэгж талбартай танилцах бодит байдлын судалгаа хийх ажлын явцад Сөүл хотын иргэдийн төлөөлөгч, Хот байгуулалт, менежментийн хорооны дарга Ким Ин жэ: Нийслэл Улаанбаатар хотод “Түрээсийн орон сууцыг  хөгжүүлэх” чиглэлээр төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх нь зүйтэй юм. Иргэд хямд өртөгтэй түрээсийн орон сууцанд хамрагдсанаар хуримтлал үүсгэх, амьдрах орчноо сайжруулах мөн залуу гэр бүл, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмад настан гээд нийгмийн бүхий л давхаргын иргэд орон сууцанд хамрагдах боломж нөхцөл бий болж  төслийн үр шимийг хүртэх иргэдийн тоо бодитойгоор нэмэгдэнэ. Мөн дахин төлөвлөлтийн төслийг хэрэгжүүлэхдээ газар чөлөөлөлтөд хамрагдсан иргэдэд зориулсан түр суурьшуулах орон сууцны бүтээн байгуулалтын ажлыг хийх нь чухал юм гэдгийг онцоллоо.  

ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо: 2018-10-12         &n

Дэлгэрэнгүй

"Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний концепц боловсруулах уралдаан" зарлалаа

Нэг. Ерөнхий агуулга

Дэлгэрэнгүй

Олон улсын худалдаа, логистикийн “Хангарьд” төвийн шав тавилаа

“Хангарьд” олон улс, хот хоорондын автобус терминал, олон улсын худалдаа логистикийн төвийн барилгын шав тавих ёслол өнөөдөр Авто худалдааны цогцолбор

Дэлгэрэнгүй

Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн боллоо

Нийслэлийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Хуралдааны эхэнд өнгөрсөн зөвлөгөөнөөр нийслэлийн Засаг даргын өгсөн үүрэг даалгав

Дэлгэрэнгүй

Нийслэлийн шав тавьсан газарт хүндэтгэл үзүүллээ

Дэлгэрэнгүй


Онлайн


Имэйл: info@nosk.ub.gov.mn

Байршил


Монгол Улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Чингисийн өргөн чөлөө 8, Express tower цамхаг, 2 давхар 206, 205 тоот
Газрын зураг дээр харах

Холбоо барих


Утас/Факс: 976-70006953

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан © 2016. Нийслэлийн орон сууцны корпораци.

InfoCon Co., Ltd.
InfoCon Co., Ltd.