Дээш
БАЯНГОЛЫН АМ
СХД1-р хороо 6800 айлын орон сууц



ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо: 2018-10-12                          

Тендер шалгаруулалтын нэр: “Улаанбаатар хотын орон сууцны эрэлт, нийлүүлэлт, зах зээлийн үнэ, тоо хэмжээ, түрээсийн орон сууцны өнөөгийн байдлыг тодорхойлох судалгаа”-ны зөвлөх үйлчилгээ

 

Тендер шалгаруулалтын дугаар: НОСК2018/06

1. Нийслэлийн орон сууцны корпораци ХК нь “Улаанбаатар хотын орон сууцны эрэлт, нийлүүлэлт, зах зээлийн үнэ, тоо хэмжээ, түрээсийн орон сууцны өнөөгийн байдлыг тодорхойлох судалгаа”-г гүйцэтгэх зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна. Энэхүү үйлчилгээний тендер шалгаруулалт нь төрийн худалдан авах ажиллагааны цахим системээр зарлагдаж байгаа цахим тендер тул www.tender.gov.mn хаягаар орж дэлгэрэнгүй мэдээллийг авна уу.

2. Энэхүү зөвлөх үйлчилгээнд оролцохыг сонирхогчид дараах материалуудыг ирүүлнэ үү. Үүнд:

1.   Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар.

2.   Сүүлийн 3 жил буюу 2015, 2016, 2017 онуудын санхүүгийн аудитаар баталгаажсан тайлан.

3.   Татварын өр төлбөргүй талаарх тодорхойлолт.

4.   Сүүлийн 3 жилийн хугацаанд тухайн тендерт санал болгож үйлчилгээтэй ижил төстэй ажлын хийж гүйцэтгэсэн талаарх /5-аас доошгүй ажлын жагсаалт, гэрээний хуулбар хувь/ материал.

5.   Тухайн ажлыг гүйцэтгэх аж ахуйн нэгж, байгууллагын танилцуулга, ажиллах багийн гишүүдийн товч намтар зэрэг болно.

4. Ажлыг богино хугацаанд чанартай гүйцэтгэх зорилгоор зөвлөхүүд түншлэлийн хэлбэрээр оролцох боломжтой эсэх: Зөвшөөрнө.

5. Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй эсэх: Эрхгүй

6. Дотоодын давуу эрх тооцох эсэх: Тооцохгүй

7. Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2018 оны 10-р сарын 22-ны өдрийн 17 цаг 30 минутаас өмнө авч болох бөгөөд мэдүүлгээ цахимаар 2018 оны 10-р сарын 23-ны өдрийн 17 цаг  30 минутын өмнө ирүүлнэ үү.

 

Хаяг: Монгол улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо , Чингисийн өргөн чөлөө-8, Экспресс таур, 206 тоот, Утас: 70006953 ,

Имэйл хаяг: info@nosk.ub.gov.mn

УЛААНБААТАР ХОТЫН 2040 ОН ХҮРТЭЛХ ХӨГЖЛИЙН ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ КОНЦЕПЦ БОЛОВСРУУЛАХ УРАЛДААНЫ ҮЗЭСГЭЛЭНД ИРГЭД ОЛОН НИЙТИЙГ УРЬЖ БАЙНА

Улаанбаатар хотын цаашдын хөгжлийн чиг хандлага, алсын харааг тодорхойлох зорилгоор Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний к

Дэлгэрэнгүй

Бээжин хот төлөвлөлтөө төвлөрлийг сааруулахад чиглүүлж байна

Бээжин хотод албан ёсны айлчлал хийж буй Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд тэргүүтэй төлөөлөгчид өчигдөр Бээжингийн

Дэлгэрэнгүй

“Олон улсын Нийтийн орон сууцны 3 дугаар форум” Тайбэй хотод зохион байгуулагдаж байна

БНСУ-ын Сөүл хотын захиргаа болон Сөүл хотын Орон сууцны корпораци хамтран орлогод нийцсэн орон сууцыг хөгжүүлэх, хотуудын дахин төлөвлөлтөд тулгамдаж

Дэлгэрэнгүй

ОРЛОГОД НИЙЦСЭН ОРОН СУУЦЫГ ХӨГЖҮҮЛЭХ ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА

Дэлгэрэнгүй

ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо: 2018-10-12         &n

Дэлгэрэнгүй


Онлайн


Имэйл: info@nosk.ub.gov.mn

Байршил


Монгол Улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Чингисийн өргөн чөлөө 8, Express tower цамхаг, 2 давхар 206, 205 тоот
Газрын зураг дээр харах

Холбоо барих


Утас/Факс: 976-70006953

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан © 2016. Нийслэлийн орон сууцны корпораци.

InfoCon Co., Ltd.
InfoCon Co., Ltd.