Дээш
БАЯНГОЛЫН АМ
СХД1-р хороо 6800 айлын орон сууц



“Олон улсын Нийтийн орон сууцны 3 дугаар форум” Тайбэй хотод зохион байгуулагдаж байна

БНСУ-ын Сөүл хотын захиргаа болон Сөүл хотын Орон сууцны корпораци хамтран орлогод нийцсэн орон сууцыг хөгжүүлэх, хотуудын дахин төлөвлөлтөд тулгамдаж байгаа асуудлуудыг шийдвэрлэх зорилгоор “Азийн нийтийн орон сууцны форум”-ыг 2016, 2017 онуудад Сөүл хотноо зохион байгуулж байсан юм.

Тэгвэл 3 дахь удаагийн “Азийн нийтийн орон сууцны форум” энэ жил Тайвань улсын Тайбэй хотод энэ сарын 22-25-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна. Хотуудын нийтийн орон сууцыг хөгжүүлэхэд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, орон сууцны ашиглалтыг сайжруулах, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, харилцан туршлага солилцох ач холбогдолтой энэхүү форумд “Нийслэлийн орон сууцны корпораци” ХК-ын ерөнхий захирал Б.Сүхбаатар,  Барилга байгууламж захиалагчийн хяналтын хэлтсийн дарга Б.Болд-Эрдэнэ, “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр”төслийн зохицуулагч Д.Авирмэд, Хяналт шинжилгээний мэрэгжилтэн Н.Болороо, Барилгын инженер Г.Жанлавцогзол нар оролцож байгаа юм.

Энэ удаагийн форумд Нидерланд, Франц, Сингапур, Солонгос, Вьетнам, Хонг Конг зэрэг 10 гаруй орны орон сууцны корпорацийн төлөөллүүд оролцож байна.

 

Хүн ам, барилгажилтын нягтралыг хориглох бүсийг тогтоолоо

Нийслэийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд 2016 онд ажлаа авсан даруйдаа Нийтийн зориулалттай орон сууцны хороолол дундах боло

Дэлгэрэнгүй

Нийслэлийн 2019 оны төсөв батлагдлаа

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ХХ хуралдаан өнөөдөр болж нийслэлийн 2019 оны төсвийг хуулийн хугацаанд нь баталлаа. Хуралдаанаар

Дэлгэрэнгүй

УЛААНБААТАР ХОТЫН 2040 ОН ХҮРТЭЛХ ХӨГЖЛИЙН ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ КОНЦЕПЦ БОЛОВСРУУЛАХ УРАЛДААНЫ ҮЗЭСГЭЛЭНД ИРГЭД ОЛОН НИЙТИЙГ УРЬЖ БАЙНА

Улаанбаатар хотын цаашдын хөгжлийн чиг хандлага, алсын харааг тодорхойлох зорилгоор Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний к

Дэлгэрэнгүй

Бээжин хот төлөвлөлтөө төвлөрлийг сааруулахад чиглүүлж байна

Бээжин хотод албан ёсны айлчлал хийж буй Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд тэргүүтэй төлөөлөгчид өчигдөр Бээжингийн

Дэлгэрэнгүй

“Олон улсын Нийтийн орон сууцны 3 дугаар форум” Тайбэй хотод зохион байгуулагдаж байна

БНСУ-ын Сөүл хотын захиргаа болон Сөүл хотын Орон сууцны корпораци хамтран орлогод нийцсэн орон сууцыг хөгжүүлэх, хотуудын дахин төлөвлөлтөд тулгамдаж

Дэлгэрэнгүй


Онлайн


Имэйл: info@nosk.ub.gov.mn

Байршил


Монгол Улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Чингисийн өргөн чөлөө 8, Express tower цамхаг, 2 давхар 206, 205 тоот
Газрын зураг дээр харах

Холбоо барих


Утас/Факс: 976-70006953

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан © 2016. Нийслэлийн орон сууцны корпораци.

InfoCon Co., Ltd.
InfoCon Co., Ltd.