Дээш
БАЯНГОЛЫН АМ
СХД1-р хороо 6800 айлын орон сууц



“НИЙСЛЭЛИЙН ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ” ОНӨААТҮГ БОЛОН БНСУ-ЫН СӨҮЛ ХОТЫН ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ НАР НИЙСЛЭЛИЙН ОРОН СУУЦНЫ БОДЛОГЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД ХАМТРАН АЖИЛЛАХААР БОЛЛОО

Улаанбаатар хот болон БНСУ-ын Сөүл хотуудын хооронд найрсаг ах дүүгийн харилцаатай болсноос хойш 22 жилийн хугацаа өнгөрч байна. Хоёр хотын найрсаг харилцааны хүрээнд гудамж талбайн тохижилт, соёл урлагын хамтын ажиллагаа, боловсрол шинжлэх ухаан, эрүүл мэнд, спорт, аялал жуулчлалын чиглэлээр хамтран ажиллаж байсан ч бодлогын түвшинд томоохон бүтээн байгуулалт, орон сууцны бодлого хэрэгжүүлж байсан удаагүй билээ.

Энэ оны 03 дугаар сарын 09-наас 11-ны өдрүүдэд “Нийслэлийн Орон сууцны корпораци” ОНӨААТҮГ-ын Ерөнхий захирал Б.Сүхбаатар болон бусад төлөөлөгчид  Сөүл хотод айлчлан хот дахин төлөвлөлтийн үйл ажиллагаа, төслийн талбартай танилцан туршлага судаллаа.

Сөүл хотын Орон сууцны корпораци нь газар шинэчлэн зохион байгуулах, орон сууцжуулах, болон орон сууцны нийлүүлэлтийг нэмэгдүүлэх замаар иргэдийн амьдрах орчин дээшлүүлэх зорилгоор 1989 оны 02 дугаар сард байгуулагдсан Сөүл хотын олон нийтийн байгууллага юм.

Айлчлалын үеэр “Нийслэлийн Орон сууцны корпораци” ОНӨААТҮГ-ын Ерөнхий захирал Б.Сүхбаатар, Сөүл хотын Орон сууцны корпорацийн захирал Бён Чанг Хым нар орон сууцны хөтөлбөрт хамтран оролцож загвар төсөл боловсруулах, түүнтэй холбогдолтой судалгааны ажлыг хамтран зохион байгуулан хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа.

16 иргэн орон сууцныхаа түлхүүрийг гардан авлаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдын санаачлан

Дэлгэрэнгүй

Нийслэлийн орон сууцны мэдээллийн санг танилцууллаа

  Өнөөдөр болсон Нийслэлийн удирдах ажилтны шуурха

Дэлгэрэнгүй

Гэр хорооллын дахин төлөвлөж барилгажуулах ажлын хүрээнд 1008 айлын орон сууцыг барина.

Монгол Улсын Ерөнхий сайд өнгөрөгч тавдугаар сард БНХАУ-д айлчилсан. Айлчлалын үеэр тус улс манай улсад хоёр тэрбум юань буюу 330 сая ам.долларын буц

Дэлгэрэнгүй

Хоёр тэрбум юанийн буцалтгүй тусламжийг дахин төлөвлөлтөд зарцуулна.

Барилга, хот байгуулалтын сайд Г.Мөнхбаяр, нийслэлийн Засаг дарга бөгөө

Дэлгэрэнгүй

Хот иргэдээ орон сууцтай болгохыг дэмжих сан байгууллаа

Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах 1.2-р бүсийн оршин суугчид орон сууцны ипотекийн зээл

Дэлгэрэнгүй


Онлайн


Имэйл: info@nosk.ub.gov.mn

Байршил


Монгол Улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Чингисийн өргөн чөлөө 8, Express tower цамхаг, 2 давхар 206, 205 тоот
Газрын зураг дээр харах

Холбоо барих


Утас/Факс: 976-70006953

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан © 2016. Нийслэлийн орон сууцны корпораци.

InfoCon Co., Ltd.
InfoCon Co., Ltd.