Дээш
БАЯНГОЛЫН АМ
СХД1-р хороо 6800 айлын орон сууц



"Нийслэлийн орон сууцны хөтөлбөр"-ийг шинэчлэн боловсруулж байна.


Нийслэлийн Засаг даргын 2017 оны 4-р сарын 07-ны өдрийн А/195 дугаар захирамжаар байгуулагдсан
Нийслэлийн Засаг даргын 2017 оны 4-р сарын 07-ны өдрийн А/195 дугаар захирамжаар байгуулагдсан "Нийслэлийн орон сууцны хөтөлбөр"-ийн төсөл боловсруулах ажлын хэсэг өчигдөр Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын хурлын А зааланд хуралдлаа. Энэхүү ажлын хэсгийн ахлагчаар Нийслэлийн Засаг даргын дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү, Дэд ахлагчаар "Нийслэлийн орон сууцны корпораци" ОНӨААТҮГ-ын ерөнхий захирал Б.Сүхбаатар нар ажиллаж байна. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга Г.Өлзийбаяр, Нийслэлийн Гэр хорооллын дэд бүтцийн газрын дарга М.Ганбаатар, Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын орлогч дарга Ц.Тулга, "Нийслэлийн орон сууцны корпораци" ОНӨААТҮГ-ын дэд захирал А.Энхманлай, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Инженерийн байгууламжийн хэлтсийн дарга Б.Цэрэнбалжид, Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын Хот дахин хөгжүүлэх хэлтсийн дарга М.Нямбаяр, Нийслэлийн Гэр хорооллын дэд бүтцийн газрын Бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Мөнхбаатар, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Бодлого, төлөвлөлтийн хэлтсийн мэргэжилтэн Ц.Бямбажаргал, "Нийслэлийн орон сууцны корпораци" ОНӨААТҮГ-ын Хөрөнгө оруулалт, төлөвлөлтийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Т.Отгонжаргал нарын хүмүүс ажиллаж байна.
Нийслэлийн орон сууцны хөтөлбөрийг 2014 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчийн Хурлын  17/17 дугаар тогтоолоор батлан хэрэгжүүлж байсан бөгөөд 2014-2018 он хүртэл хоёр үе шаттайгаар хэрэгжүүлнэ гэж тооцсон боловч хөтөлбөрийн хэрэгжилт 2017 оны 2-р улиралын байдлаар 30%-тай байгаа учир уг хөтөлбөрийг дахин шинэчлэхэд хүргэсэн байна. 
	Иймээс
Нийслэлийн орон сууцны хөтөлбөрийг 2014 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчийн Хурлын 17/17 дугаар тогтоолоор батлан хэрэгжүүлж байсан бөгөөд 2014-2018 он хүртэл хоёр үе шаттайгаар хэрэгжүүлнэ гэж тооцсон боловч хөтөлбөрийн хэрэгжилт 2017 оны 2-р улиралын байдлаар 30%-тай байгаа учир уг хөтөлбөрийг дахин шинэчлэхэд хүргэсэн байна. Иймээс "Нийслэлийн орон сууцны корпораци" ОНӨААТҮГ нь “Нийслэлийн орон сууцны хөтөлбөр”-ийг одоогийн цаг үе нийгэм эдийн засгийн нөхцөл байдалтай нь холбогдуулан шинэчлэн боловсруулж байна.
Нийслэлийн орон сууцны хөтөлбөрийг шинэчилэн батлуулнаар нийслэлийн хэмжээнд орон сууцны бодлого, төлөвлөлтийг цогцоор хийж гүйцэтгэх, орон сууцны эрэлт, нийлүүлэлтийн тэнцвэрийг бий болгох, нийлүүлэлтийн илүүдлийг багасгах, түрээсийн орон сууцны санг нэмэгдүүлэх, улмаар зах зээлд борлуулагдаагүй байгаа ашиглалтад бэлэн болсон  орон сууцнуудыг орон сууцгүй иргэдтэй холбох, орон сууцны үнэ болон орон сууцны түрээсийн үнийг тогтвортой байлгах зэрэг боломж бүрдэх юм. 
	Үүнээс гадна хөтөлбөр хэрэгжсэний үр дүнд нийслэл хотын өмнө тулгараад байгаа гэр хорооллын төлөвлөлтгүй тэлэлт, агаар, хөрс, усны бохирдол, авто замын түгжрэл  гэх мэт олон асуудлууд тодорхой хэмжээгээр шийдвэрлэгдэх боломж бий болох юм. 
	Мөн та бүхэн
Нийслэлийн орон сууцны хөтөлбөрийг шинэчилэн батлуулнаар нийслэлийн хэмжээнд орон сууцны бодлого, төлөвлөлтийг цогцоор хийж гүйцэтгэх, орон сууцны эрэлт, нийлүүлэлтийн тэнцвэрийг бий болгох, нийлүүлэлтийн илүүдлийг багасгах, түрээсийн орон сууцны санг нэмэгдүүлэх, улмаар зах зээлд борлуулагдаагүй байгаа ашиглалтад бэлэн болсон орон сууцнуудыг орон сууцгүй иргэдтэй холбох, орон сууцны үнэ болон орон сууцны түрээсийн үнийг тогтвортой байлгах зэрэг боломж бүрдэх юм. Үүнээс гадна хөтөлбөр хэрэгжсэний үр дүнд нийслэл хотын өмнө тулгараад байгаа гэр хорооллын төлөвлөлтгүй тэлэлт, агаар, хөрс, усны бохирдол, авто замын түгжрэл гэх мэт олон асуудлууд тодорхой хэмжээгээр шийдвэрлэгдэх боломж бий болох юм. Мөн та бүхэн "Нийслэлийн орон сууцны корпораци" ОНӨААТҮГ-ын http://nosk.ub.gov.mn/ цахим хуудсанд хандан Нийслэлийн орон сууцны хөтөлбөртэй холбоотой мэдээ мэдээллийг авахын сацуу өөрийн санал бодлоо ирүүлэх боломжтой юм.

16 иргэн орон сууцныхаа түлхүүрийг гардан авлаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдын санаачлан

Дэлгэрэнгүй

Нийслэлийн орон сууцны мэдээллийн санг танилцууллаа

  Өнөөдөр болсон Нийслэлийн удирдах ажилтны шуурха

Дэлгэрэнгүй

Гэр хорооллын дахин төлөвлөж барилгажуулах ажлын хүрээнд 1008 айлын орон сууцыг барина.

Монгол Улсын Ерөнхий сайд өнгөрөгч тавдугаар сард БНХАУ-д айлчилсан. Айлчлалын үеэр тус улс манай улсад хоёр тэрбум юань буюу 330 сая ам.долларын буц

Дэлгэрэнгүй

Хоёр тэрбум юанийн буцалтгүй тусламжийг дахин төлөвлөлтөд зарцуулна.

Барилга, хот байгуулалтын сайд Г.Мөнхбаяр, нийслэлийн Засаг дарга бөгөө

Дэлгэрэнгүй

Хот иргэдээ орон сууцтай болгохыг дэмжих сан байгууллаа

Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах 1.2-р бүсийн оршин суугчид орон сууцны ипотекийн зээл

Дэлгэрэнгүй


Онлайн


Имэйл: info@nosk.ub.gov.mn

Байршил


Монгол Улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Чингисийн өргөн чөлөө 8, Express tower цамхаг, 2 давхар 206, 205 тоот
Газрын зураг дээр харах

Холбоо барих


Утас/Факс: 976-70006953

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан © 2016. Нийслэлийн орон сууцны корпораци.

InfoCon Co., Ltd.
InfoCon Co., Ltd.