Дээш
БАЯНГОЛЫН АМ
СХД1-р хороо 6800 айлын орон сууц



Мод тарих ажлыг зохион байгууллаа.

Эх орон, байгаль дэлхийгээ хайрладаг уламжлалт зан заншлаа дээдэлж, хүн бүр байгалиа нөхөн сэргээх, хамгаалахад гар бие оролцох нөхцөлийг бүрдүүлэх, ойн сан, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх чиглэлээр хэрэгжүүлж байгаа олон талт ажлуудыг эрчимжүүлж, улмаар үндэсний хөдөлгөөн болгон өрнүүлэх зорилгоор жил бүрийн 5,10-р сарын 2дахь долоо хоногийн Бямба гарагийг бүх нийтээр мод тарих өдөр болгон зарласан билээ.

Үүнтэй холбогдуулан "Нийслэлийн Орон Сууцны Корпораци" ОНӨААТҮГ - ын хамт олон нийгмийн хариуцлагаа ухамсарлан Сонгинохайрхан дүүргийн 8-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Баянхошуу дэд төвийн гадна талбайд мод тарих ажлыг зохион байгууллаа.

Энэхүү ажилд "Нийслэлийн Орон Сууцны Корпораци" ОНӨААТҮГ -ын нийт ажилчид идэвх санаачилга гарган оролцсон юм.

Мод тарих ажлын хүрээнд шар хуайс-15, улиас-3 үхрийн нүд-7 , нохойн хошуу-7, нийтдээ 30 гаруй мод, бут тарьсан байна.

Сонгинохайрхан дүүргийн 8-р хорооны хувьд гэр хорооллын бүсэд байрладаг, ногоон байгууламж дутмаг хуурайшилт ихтэй бүс юм. Тиймээс айл бүр гадаа талбайдаа мод тарьж ногоон байгууламж бий болгох нь чухал юм.

Үүний зэрэгцээ залуу хойч үедээ мод тарьж хэвших зөв сэтгэлгээг зүрх сэтгэлд нь ургуулах ажлыг ч мартаж болохгүй. Модоо тариад орхих бус, тарьснаасаа хойш 3-5 жил сайтар арчлан хамгаалах нь хамгаас чухал байдаг.

Нийслэл Улаанбаатар хотын хувьд агаар, ус, хөрсний бохирдол гамшгийн хэмжээнд хүрсэн гэж мэргэжилтнүүд үзэж байгаа. Тиймээс бүх нийтээрээ ойжуулах, мод тарих ажлыг өргөн далайцтай илүү үр дүнтэй зохион байгуулах шаардлагатай.

Жил бүр мод тарьж хэвших нь экологийн төлөв байдал, уур амьсгалын өөрчлөлтөөс эхлээд байгаль орчин доройтож байгаа энэ үед бидний болон ирээдүй үеийн хийх ёстой чухал ажил юм. Мөн Агаар орчны бохирдлыг арилгахад бодитой арга хэмжээ болж чадах юм.

16 иргэн орон сууцныхаа түлхүүрийг гардан авлаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдын санаачлан

Дэлгэрэнгүй

Нийслэлийн орон сууцны мэдээллийн санг танилцууллаа

  Өнөөдөр болсон Нийслэлийн удирдах ажилтны шуурха

Дэлгэрэнгүй

Гэр хорооллын дахин төлөвлөж барилгажуулах ажлын хүрээнд 1008 айлын орон сууцыг барина.

Монгол Улсын Ерөнхий сайд өнгөрөгч тавдугаар сард БНХАУ-д айлчилсан. Айлчлалын үеэр тус улс манай улсад хоёр тэрбум юань буюу 330 сая ам.долларын буц

Дэлгэрэнгүй

Хоёр тэрбум юанийн буцалтгүй тусламжийг дахин төлөвлөлтөд зарцуулна.

Барилга, хот байгуулалтын сайд Г.Мөнхбаяр, нийслэлийн Засаг дарга бөгөө

Дэлгэрэнгүй

Хот иргэдээ орон сууцтай болгохыг дэмжих сан байгууллаа

Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах 1.2-р бүсийн оршин суугчид орон сууцны ипотекийн зээл

Дэлгэрэнгүй


Онлайн


Имэйл: info@nosk.ub.gov.mn

Байршил


Монгол Улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Чингисийн өргөн чөлөө 8, Express tower цамхаг, 2 давхар 206, 205 тоот
Газрын зураг дээр харах

Холбоо барих


Утас/Факс: 976-70006953

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан © 2016. Нийслэлийн орон сууцны корпораци.

InfoCon Co., Ltd.
InfoCon Co., Ltd.