Дээш
БАЯНГОЛЫН АМ
СХД1-р хороо 6800 айлын орон сууц



“Орон сууцны зээлийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлууд” сэдэвт хэлэлцүүлэг боллоо.

Сони: Өнөөдөр Монгол банк  “Орон сууцны зээлийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлууд” сэдэвт нээлттэй хэлэлцүүлгийг Засгийн газар, Монгол банк, МИК ОССК, их дээд сургууль болон арилжааны банкны төлөөллүүдтэй хамтран зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт

  • МИК ОССК ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Гантөгс:  Ипотекийн анхдагч зах зээлийн нөхцөл байдал ба хоёрдагч зах зээлийг хөгжүүлэхэд тулгамдаж буй асуудлууд,
  • Монгол банк, Мөнгөний бодлогын газар:  Ипотекийн зээлийн хөтөлбөрийн хэрэгжилт, өнөөгийн байдал,
  • УИХ-ын гишүүн асан С.Дэмбэрэл:  Ипотекийн зээлийн өнөөгийн байдал, Housing affordability index-ийг тооцох аргачлал,
  • Проф. Ч.Хашчулуун: Үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн хямрал, түүний макро эдийн засагт үзүүлэх нөлөө, сургамж: Япон улсын жишээ,
  • Монгол банк, Судалгаа, статистикийн газар:  Ипотекийн зээлийн санхүүжилтийн тогтолцоо: Олон улсын туршлага зэрэг сэдвүүдээр илтгэл тавьж оролцсон юм.

2017 оны 03-р сарын байдлаар банкуудын ипотекийн зээлийн нийт үлдэгдэл 4,091.2 тэрбум төгрөг, нийт зээлдэгчийн тоо 90,437, дэд хөтөлбөрийн хүрээнд олгосон зээлийн үлдэгдэл 3,182.0 тэрбум төгрөг буюу нийт ипотекийн зээлийн үлдэгдлийн 77.8% -ийг бүрдүүлж байгаа юм.

            Монголбанкнаас 2016 оны 10-р сараас эхлэн орон сууцны зээлийн хөтөлбөрийг өөрийн өмчлөлийн ИЗББ-ын эргэн төлөлтийн орлогоор санхүүжүүлж байна. Үүний үр дүнд Монголбанкнаас банкуудаар дамжуулан 3200 зээлдэгчийн 209.5 тэрбум төгрөгийн орон сууцны зээлийг санхүүжүүлсэн байна. Энэ нь зах зэл дээр 343.4 тэрбум төгрөгийн орон сууцны борлуулалт үүсгэх үр нөлөөтэй байжээ. Цаашид Монголбанкнаас сар тутам олгодог ипотекийн зээлийн эх үүсвэрийг нийт зээлдэгчийн 25 хувь нь хөдөө орон нутгийн иргэд хамрагдахаар зарцуулах чиглэлийг банкуудад өгчээ.

            Дашрамд  дуулгахад “МИК ОССК” ХХК-ийн охин компани болох “МИК АКТИВ АРВАН ХОЁР ТЗК” ХХК-д хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийг Санхүүгийн зохицуулах хорооноос олгоод байсан юм. Тэгвэл 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдөр  зохицуулагч байгууллагын зөвшөөрлийн дагуу “МИК АКТИВ АРВАН ХОЁР ТЗК” ХХК 262 гаруй тэрбум төгрөгийн ипотекийн зээлээр баталгаажсан бонд / ИЗББ/-ыг гаргалаа. ИЗББ-ийг ийнхүү гаргаснаар энэ төрлийн зээл олголтыг үргэлжлүүлэх, санхүүжилт үүсэх, олгосон зээлийн эргэн төлөлтөөр дахин санхүүжүүлэх боломж бүрдэж байна. 

Дэд төвийн 3 дүүрэгт Засаг даргын орлогч нараар ахлуулсан ажлын хэсгүүд ажиллахаар боллоо

“Гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийн Газар чөлөөлөлт нүүлгэн шилжүүлэлтий

Дэлгэрэнгүй

Орон сууцны хороолол дунд баригдаж эхэлсэн барилгын ажлыг зогсоолоо

Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, Денверийн гудамж, "Хийморь 11" орон сууцны зүүн талын нийтийн эзэмшлийн талбай дээр барилгын но

Дэлгэрэнгүй

Улаанбаатар хотыг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлагдлаа

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн ээлжит бус  1-р хуралдаанаар  “Нийслэлийн эдийн засаг, нийгмийг  2018 онд хөгжүүл

Дэлгэрэнгүй

Сэлбийн дэнжийн айлуудыг дулаанаар хангах дэд станц баригдаж эхэллээ

Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас Азийн хөгжлийн банк болон Европын хөрөнгө оруулалтын банкны хөнгөлөлттэй зээлээр “Гэр хороо

Дэлгэрэнгүй

Нийслэлийн бүтээн байгуулалтын дээд шагнал болох “Гаруда 2017”-ийн эзэд тодорлоо

Улаанбаатар хотын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан баялаг бүтээгчдийг алдарш

Дэлгэрэнгүй


Онлайн


Имэйл: info@nosk.ub.gov.mn

Байршил


Монгол Улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Чингисийн өргөн чөлөө 8, Express tower цамхаг, 2 давхар 206, 205 тоот
Газрын зураг дээр харах

Холбоо барих


Утас/Факс: 976-70006953

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан © 2016. Нийслэлийн орон сууцны корпораци.

InfoCon Co., Ltd.
InfoCon Co., Ltd.