Дээш
БАЯНГОЛЫН АМ
СХД1-р хороо 6800 айлын орон сууц



Гэр хорооллын дахин төлөвлөж барилгажуулах ажлын хүрээнд 1008 айлын орон сууцыг барина.

Монгол Улсын Ерөнхий сайд өнгөрөгч тавдугаар сард БНХАУ-д айлчилсан. Айлчлалын үеэр тус улс манай улсад хоёр тэрбум юань буюу 330 сая ам.долларын буцалтгүй тусламж олгохоор болсон. Энэ хөрөнгийг гэр хорооллын дахин төлөвлөлтөд зарцуулахаар  Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэсэн юм. Үүний хүрээнд  Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Ногоон нуур” хороолол барихаар  барилгын шав тавих ёслол боллоо. Шав тавих ёслолын арга хэмжээнд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Гадаад хэргийн сайд Ц.Мөнх-Оргил, Барилга, хот байгуулалтын сайд Г.Мөнхбаяр, УИХ-ын гишүүн С.Батболд, Ц.Цогзолмаа, Д.Цогтбаатар, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү болон дүүргийн иргэд, оршин суугчид оролцлоо.

Эхний ээлжинд чөлөөлөгдсөн 3,8 га талбайд ерөнхий төлөвлөгөөний дагуу 21 давхар  найман орон сууц, 960 хүүхдийн багтаамжтай дунд сургууль барих ажил энэ мөчөөс эхэлж байна.

Цаашид 1,57 га газрыг чөлөөлж 240 хүүхдийн цэцэрлэг, худалдаа үйлчилгээний төв, авто зогсоол барих юм. Гүйцэтгэгч компаниудын хэлж байгаагаар “Ногоон нуур” хороолол ирэх жилийн 7-р сард  ашиглалтад орох учиртай гэж Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат шав тавих ёслолд оролцохдоо хэллээ. 

Энэ төслийг хэрэгжүүлснээр гэр хорооллыг дахин төлөвлөж хөгжүүлэх төслүүдийн хэрэгжилт эрчимжиж, Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахад бодитой хувь нэмэр оруулах юм.

Засгийн газраас агаарын бохирдлыг бууруулахын тулд цахилгаан халаагуур, утаагүй түлшний үйлдвэрлэл болон хэрэглээг дэмжиж төрөл бүрийн хөнгөлөлт үзүүлэх, гэр хорооллын өрхийн цахилгааны төлбөрийг  өвлийн улиралд шөнийн цагаар 100 хувь чөлөөлөх, нийслэлд оруулах түүхий нүүрсний хэмжээг үе шаттай бууруулах зэргээр олон арга хэмжээ авч хэрэгжүүлж байна. Гэвч энэ бүхэн бол эцсийн буюу төгс шийдэл хараахан биш юм. Гэр хорооллын айл өрхүүдийг орон сууцжуулж байж агаарын бохирдол буурна. 1008 айлын цогцолбор хороолол энэ бодлогын эхлэл юм гэж Засгийн газрын тэргүүн хэллээ. Мөн агаарын бохирдол хамгийн өндөртэй бүсийн айл өрхүүд ипотекийн зээлд хамрагдахдаа хашааны газраа үнэлж барьцаалаад урьдчилгаа төлбөргүйгээр одоо бэлэн ашиглалтад орсон байруудад орох боломжийг бүрдүүлсэн гэдгийг Ерөнхий сайд тодотголоо.

Нийслэлийн Засаг дарга С.Батболд “Засгийн газар, нийслэлийн Засаг даргын Тамгын газар хамтран хэрэгжүүлж буй энэхүү орон сууцны хорооллын төсөл хэрэгжсэнээр цаашид гэр хорооллын дахин төлөвлөлт, барилгажуулах, дэд бүтцээр хангахад томоохон түлхэц өгч, түүнийг хурдацтай хэрэгжүүлэхэд ихээхэн ач холбогдолтой юм. Энэхүү 1008 айлын орон сууцны 50 хувьд гэр хорооллын дахин төлөвлөлтөд хамрагдаж газраа чөлөөлсөн иргэдийг өөрийн орон сууцандаа ортол газрыг орон сууцаар солих нөхцөлтэйгөөр шийднэ. Үлдсэн 50 хувьд агаарын бохирдол хамгийн өндөртэйд тооцогддог нэг, хоёрдугаар бүсийн 182612 өрхөөс “Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах орон сууцны сан”-ийн дэмжлэгтэйгээр урьдчилгаа 30 хувиа төлүүлсэн иргэдийг оруулахад чиглүүлнэ” гэдэгээ хэлж байсан юм.

 

Дэд төвийн 3 дүүрэгт Засаг даргын орлогч нараар ахлуулсан ажлын хэсгүүд ажиллахаар боллоо

“Гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийн Газар чөлөөлөлт нүүлгэн шилжүүлэлтий

Дэлгэрэнгүй

Орон сууцны хороолол дунд баригдаж эхэлсэн барилгын ажлыг зогсоолоо

Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, Денверийн гудамж, "Хийморь 11" орон сууцны зүүн талын нийтийн эзэмшлийн талбай дээр барилгын но

Дэлгэрэнгүй

Улаанбаатар хотыг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлагдлаа

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн ээлжит бус  1-р хуралдаанаар  “Нийслэлийн эдийн засаг, нийгмийг  2018 онд хөгжүүл

Дэлгэрэнгүй

Сэлбийн дэнжийн айлуудыг дулаанаар хангах дэд станц баригдаж эхэллээ

Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас Азийн хөгжлийн банк болон Европын хөрөнгө оруулалтын банкны хөнгөлөлттэй зээлээр “Гэр хороо

Дэлгэрэнгүй

Нийслэлийн бүтээн байгуулалтын дээд шагнал болох “Гаруда 2017”-ийн эзэд тодорлоо

Улаанбаатар хотын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан баялаг бүтээгчдийг алдарш

Дэлгэрэнгүй


Онлайн


Имэйл: info@nosk.ub.gov.mn

Байршил


Монгол Улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Чингисийн өргөн чөлөө 8, Express tower цамхаг, 2 давхар 206, 205 тоот
Газрын зураг дээр харах

Холбоо барих


Утас/Факс: 976-70006953

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан © 2016. Нийслэлийн орон сууцны корпораци.

InfoCon Co., Ltd.
InfoCon Co., Ltd.