"НИЙСЛЭЛИЙН ОРОН СУУЦНЫ МЭДЭЭЛЛИЙН САН"-Д ИРГЭН, АЖ АХУЙ НЭГЖИЙН ОРОН СУУЦЫГ БҮРТГЭЖ БАЙНА.
Нийслэлийн төр захиргааны ажилтан, албан хаагч болон “Ковид-19” цар тахлын үед ажлын байраа тогтвортой хадгалж үлдсэн нийслэл Улаанбаатар хотод үйл ажиллагаа эрхэлдэг хувийн хэвшлийн байгууллагын ажилтан, албан хаагчдын түрээслээд өмчлөх орон сууцны хөтөлбөрийг “Нийслэлийн орон сууцны корпораци” ХК-аас хэрэгжүүлэхээр боллоо. Уг хөтөлбөрт хамрагдах иргэдийн орон сууцны сонголтыг нэмэгдүүлэх зорилгоор ашиглалтанд орж, Улсын комисс хүлээн авсан орон сууцыг мэдээллийн нэгдсэн санд шинээр бүртгэж байна. Иймд тус түрээслээд өмчлөх орон сууцны хөтөлбөрийн мэдээллийн санд ашиглалтад орсон орон сууцнуудаа “Нийслэлийн орон сууцны корпораци” ХК-нд нээлттэйгээр бүртгүүлэх хүсэлттэй иргэн, аж ахуй нэгжүүдийг урьж байна.
Санал болгох орон сууцанд тавигдах шаардлага:
- Ашиглалтад орсон, Улсын комисс хүлээн авсан орон сууц - Шүүхийн шийдвэрийн дагуу төлөх өр төлбөрийн үүрэг хүлээгээгүй. -Банк, банк бус бусад барьцаалан зээлдүүлэх газар тухайн орон сууцыг барьцаалаагүй байх. -Батлагдсан зургийн дагуу баригдсан. -Барилга орон сууц нь чанар стандартын шаардлага хангасан материалаар баригдсан байх. -Зах зээл дээр борлуулж буй нэрлэсэн үнийн дүнгээс хөнгөлөлт үзүүлэх болон бусад хөнгөлөлтийг үзүүлэх боломжтой байх. -Барилга орон сууц нь ногоон байгууламж, хүүхдийн тоглоомын талбай, авто машины зогсоолыг шийдвэрлэсэн байх.
Шаардлагыг хангасан сонгон шалгаруулалтад оролцох хүсэлттэй иргэн, аж ахуйн нэгж нь мэдээллээ 2023 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл “Нийслэлийн орон сууцны корпораци” ХК-д бичгээр эсвэл nosk.ub.gov@gmail.com цахим хаягаар бидэнд ирүүлнэ үү.
ХҮСЭЛТИЙГ ДАРААХ МАТЕРИАЛЫН ХАМТ ИРҮҮЛНЭ ҮҮ:
-Хөтөлбөрт хамрагдах албан хүсэлт -Санал болгож буй барилга, орон сууцны танилцуулга -Байршил, гадаад орчны зураг, санал болгож буй орон сууцны дотоод зохион байгуулалтын зураг, талбай, үнэ, санал болгох нөхцөл/
Жич: Хөтөлбөрт хамрагдах иргэн өөрийн хүсэлтээр орон сууцны сонголтоо хийх тул тус мэдээллийн санд бүртгүүлсэн байрны борлуулалтыг НОСК ХК бүрэн хариуцахгүй болохыг анхаарна уу.
Лавлах утас: 9957-9947, 88557780
инч Мэдээ мэдээлэл