Дээш
БАЯНГОЛЫН АМ
СХД1-р хороо 6800 айлын орон сууц

Мэндчилгээ



Мэндчилгээ

Эрхэм таныг манай байгууллагын цахим хуудсаар зочилсонд тань талархан энэ өдрийн мэндийг дэвшүүлье!

            "Нийслэлийн Орон Сууцны Корпораци" ОНӨААТҮГ нь Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 136 дугаар тогтоолоор байгуулагдан үйл ажиллагаагаа явуулж байна.  

            Өнгөрсөн хугацаанд бид "Нийслэлийн орон сууцны хөтөлбөр"-ийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн орлогод нийцсэн орон сууцны стратегийг боловсруулж,  зорилтот бүлгийг тодорхойлох эрэлт, нийлүүлэлтийн судалгаа, газар, үл хөдлөх, дэд бүтцийн судалгааг зөвлөх байгууллагуудтай хамтран хийж гүйцэтгэлээ.

Түүнчлэн тус хөтөлбөрийн хүрээнд түрээсийн орон сууц, угсармал орон сууцны дулаан техникийн шинэчлэл, ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг дахин төлөвлөн барилгажуулах төслүүдийн суурь судалгааны ажлуудыг тус тус амжилттай хийж гүйцэтгэн, нийслэлийн хэмжээнд шинэ суурьшлын бүсийг хөгжүүлэн ажлын байр бүхий орон сууцны цогц хорооллыг бий болгохоор  хот төлөвлөлтийн суурь судалгаа, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, барилгажилтын төсөл боловсруулах ажлуудыг мэргэжлийн байгууллагуудтай хамтран хийж гүйцэтгэсэн.

Цаашид бид дээрх судалгаа шинжилгээний материал, зураг төслүүдийг үндэслэн "Нийслэлийн орон сууцны хөтөлбөр"-ийг шинэчлэн боловсруулж байгаа бөгөөд тус баримт бичиг батлагдсанаар нийслэлд амьдарч буй бага, дунд орлоготой ард иргэдийг орон сууцжуулах, хямд өртөгтэй орон сууцыг нийлүүлэх, шинэ суурьшлын бүсэд орон сууцны хороолол барьж байгуулах, ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцыг дахин барилгажуулах, хуучны угсармал барилгуудын дулаан техникийн шинэчлэлийг хийх, түрээсийн орон сууцны санг нэмэгдүүлэх, түрээслээд өмчлөх төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх зэрэг тодорхой ажлуудыг шат дараалалтайгаар хийж гүйцэтгэхээр төлөвлөн ажиллаж байна.

Мөн тус хөтөлбөрийн хүрээнд орон сууц худалдан авах, түрээслэх хүсэлтэй иргэдийн мэдээллийг хурдан хугацаанд хүлээн авах, орон сууц нийлүүлэх, түрээслүүлэх этгээдийн мэдээллийг эрэлт бүхий нийгмийн хэсэгт хүргэх, орон сууцны урьдчилгаа төлбөрийн дэмжлэгт хамрагдах, орон сууц түрээслэх иргэдийг ил тод нээлттэйгээр сонгох, орон сууцны бодлого, төлөвлөлтийг оновчтой боловсруулах зорилгоор Нийслэлийн Орон сууцны мэдээллийн нэгдсэн санг байгуулан ажиллуулах болно.

Бид бүхэнтэй хамтран ажиллаж байгаа иргэд, дотоод, гадаадын байгууллагууддаа талархал илэрхийлэхийн зэрэгцээ нийслэлийн орон сууцны бодлогыг хэрэгжүүлэхэд хамтран ажиллах хөрөнгө оруулах олон улсын байгууллага, дотоодын аж ахуйн нэгж, банк санхүүгийн байгууллагууд, иргэдтэй улс орныхоо хөгжил дэвшлийн төлөө хамтран ажиллахад манай байгууллагын үүд хаалга үргэлж нээлттэй байх болно.  

Эрхэм танд болон танай гэр бүл, хамт олонд сэтгэл дүүрэн аз жаргалтай амьдрахыг хүсэн ерөөе!

 

Хүндэтгэсэн,

                                      Б.Сүхбаатар

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчийн Хурлын Тэргүүлэгч,

                        Өргөдөлийн хорооны дарга,

Нийслэлийн Орон Сууцны Корпораци ОНӨААТҮГ-ын Ерөнхий захирал, 







Онлайн


Имэйл: info@nosk.ub.gov.mn

Байршил


Монгол Улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Чингисийн өргөн чөлөө 8, Express tower цамхаг, 2 давхар 206, 205 тоот
Газрын зураг дээр харах

Холбоо барих


Утас/Факс: 976-70006953

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан © 2016. Нийслэлийн орон сууцны корпораци.

InfoCon Co., Ltd.
InfoCon Co., Ltd.