Дээш
БАЯНГОЛЫН АМ
СХД1-р хороо 6800 айлын орон сууц



НИТХ-ын Тэргүүлэгчид “Нийслэлийн орон сууц дэд бүтцийг хөгжүүлэх дэд хөтөлбөр”-ийг дэмжлээ

НИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан өнөөдөр НЗДТГ-ын А зааланд боллоо. Хуралдаанаар “Нийслэлийн орон сууц, дэд бүтцийг хөгжүүлэх дэд хөтөлбөр”-ийг хэлэлцэж дэмжлээ.  Хуралдааны үеэр НИТХ-ын дарга С.Амарсайхан Нийслэл хотын өмнө тулгамдаад байгаа олон асуудлыг шийдвэрлэх хөтөлбөр гэдгийг онцолсон юм.

Тус хөтөлбөр нь Улаанбаатар хотын инженерийн дэд бүтцийн эх үүсвэрийн найдвартай байдлыг хангах, иргэдэд үзүүлэх орон сууцны бүтээгдэхүүн үйлчилгээний төрөл хэмжээг нэмэгдүүлэх, тэдгээрийг хангахад чиглэсэн төсөл арга хэмжээнүүдийн хоорондын уялдаа холбоог сайжруулах замаар нийслэлд амьдарч буй бага, дунд орлоготой иргэдийг орон сууцжуулах бодлогыг хэрэгжүүлэх, орлогод нийцсэн орон сууцны нийлүүлэлтийг нэмэгдүүлэх, нийслэлийн гэр хорооллын газрыг дахин зохион байгуулах, дахин төлөвлөн барилгажуулах, түрээсийн орон сууцыг хөгжүүлэх, шинэ суурьшил, хорооллыг бүтээн байгуулах, ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцнуудыг дахин барилгажуулах, угсармал орон сууцны дулаан техникийн шинэчлэлийн ажлыг үе шаттайгаар зохион байгуулах замаар иргэдийн эрүүл, аюулгүй орчинд стандартын шаардлага хангасан орон сууцанд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх түүнд шаардлагатай дэд бүтцийг бий болгох зорилготой юм.

Хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ 9 зорилтийн хүрээнд хүн амын хэрэгцээ шаардлагад нийцсэн орон сууцны бүтээгдэхүүн үйлчилгээг нэмэгдүүлж, орон сууцны төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд шаардагдах инженерийн дэд бүтцийн эх үүсвэрийн найдвартай байдлыг хангах, хүчин чадлыг өргөтгөх, нэмэгдүүлэхдээ орчин үеийн байгаль орчинд ээлтэй шинэ дэвшилтэт техник технологийг ашиглах боломж нөхцөлийг бүрдүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэх бөгөөд хөтөлбөрийн хүрээнд нийт 55,557 өрхийн орон сууцны бүтээн байгуулалт бий болох юм.

“Нийслэлийн орон сууц, дэд бүтцийг хөгжүүлэх дэд хөтөлбөр”-ийг НИТХ-ын ээлжит 14-р чуулганд хэлэлцүүлэхээр боллоо.

АЗИЙН ОРНУУД ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИУД ИНГЭЖ АЖИЛЛАДАГ

Малайзын Үндэсний Моргейжийн Корпораци

Дэлгэрэнгүй

ОРЛОГОД НИЙЦСЭН ОРОН СУУЦЫГ ХӨГЖҮҮЛЭХ ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА.

“Нийслэлийн орон сууцны корпораци” хаалттай ХК-аас Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 168

Дэлгэрэнгүй

“НИЙСЛЭЛИЙН ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ” ХААЛТТАЙ ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙ НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН УРИЛГА

Компанийн тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.4, “Нийслэлийн орон сууцны корпораци” хаалттай ХК-ийн дүрмийн 7 дугаар зүйлийн 7.1, “Нийслэлийн орон сууц

Дэлгэрэнгүй

Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн боллоо

Дэлгэрэнгүй

Төрийн байгууллагын удирдах албан тушаалтнууд сургалтад хамрагдлаа

Дэлгэрэнгүй


Онлайн


Имэйл: info@nosk.ub.gov.mn

Байршил


Монгол Улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Чингисийн өргөн чөлөө 8, Express tower цамхаг, 2 давхар 206, 205 тоот
Газрын зураг дээр харах

Холбоо барих


Утас/Факс: 976-70006953

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан © 2016. Нийслэлийн орон сууцны корпораци.

InfoCon Co., Ltd.
InfoCon Co., Ltd.