Дээш
БАЯНГОЛЫН АМ
СХД1-р хороо 6800 айлын орон сууц



Төрийн байгууллагын удирдах албан тушаалтнууд сургалтад хамрагдлаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн засаглал, эрх зүйн орчныг сайжруулах, ил тод, нээлттэй байдлыг нэмэгдүүлэх чиглэлээр хийх ажлуудтай холбоотой заалтууд болон Авлигатай тэмцэх нийслэлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллахаар болж Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, АНУ-ын Азийн сан хооронд санамж бичгийг 2016 онд байгуулсан. Энэ хүрээнд төрийн албан хаагчдад зориулсан сургалт, төсөл, арга хэмжээнүүдийг амжилттай хамтран зохион байгуулсаар ирсэн. Төрийн байгууллагын хариуцлагыг дээшлүүлэх, авлигатай тэмцэх бодлого, хэрэгжилтийг хангах, нийгмийн шударга ёсыг сахин хамгаалах, албан тушаалтныг соён гэгээрүүлэх ажлын хүрээнд удирдах албан тушаалтнуудад сургалт зохион байгууллаа. Сургалт өнөөдөр “Инновацийн төв”-д боллоо.

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга М.Отгонбаяр сургалтыг үйл ажиллагааг нээлээ. Сургалтаар Удирдлагын академийн Эрх зүйн тэнхимийн багш, дэд профессор, доктор н.Алтанзул Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулга, Төрийн албаны сахилга, хариуцлагын тухай хуулийн төслийн үзэл баримтлал, зохицуулалт сэдвээр илтгэл тавилаа.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 38 дугаар зарлигаар 2018-2019 оныг “Авлигаас татгалзах, илчлэх, авлигын гэрч, мэдээлэгчийг хамгаалах жил” болгон зарласан. Тиймээс АТГ-ын урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дага Т.Баярхүү Авлигаас татгалзах, илчлэх, авлигын гэрч мэдээлэгчийг хамгаалах жилийн хүрээнд зохион байгуулж байгаа ажил, арга хэмжээний тухай сургалтад хамрагдсан удирдах албан тушаалтнуудад мэдээлэл өглөө гэж нийслэлийн ЗДТГ-ыг Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Ажлын байрны зарлал

Дэлгэрэнгүй

Хотын дарга “Нийслэлийн орон сууцны корпораци” ХК болон “Сөүлийн орон сууцны корпораци”-ийн удирдлагуудыг хүлээн авч уулзлаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд өнөөдөр Сөүл хотын иргэдийн төлөөл

Дэлгэрэнгүй

Сөүл хотын иргэдийн төлөөлөгч, Хот байгуулалт, менежментийн хорооны дарга Ким Ин жэ-г Нийслэлийн дээд шагнал ХАНГАРДИ одонгоор шагналаа.

“Нийслэлийн орон сууцны корпораци” ХК болон “Сөүлийн орон сууцны корпораци” хамтын ажиллагааг эхлүүлээд 3 жилийн хугацаа өнгөрсөн бөгөөд 2017 оны 3 ду

Дэлгэрэнгүй

“Сөүлийн орон сууцны корпораци”-тай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

“Нийслэлийн орон сууцны корпораци” ХК-ийн захирал Б.Сүхбаатар,  “Сөүлийн орон сууцны корпораци”-ийн дарга Ким Сей Юн нар хамтран ажилл

Дэлгэрэнгүй

Сөүл хотын иргэдийн төлөөлөгч, Хот байгуулалт, менежментийн хорооны дарга Ким Ин жэ болон “Сөүлийн орон сууцны корпораци”-ийн дарга Ким Сей Юн нар манай улсад албан айлчлал хийж байна

“Нийслэлийн орон сууцны корпораци” ХК болон БНСУ-

Дэлгэрэнгүй


Онлайн


Имэйл: info@nosk.ub.gov.mn

Байршил


Монгол Улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Чингисийн өргөн чөлөө 8, Express tower цамхаг, 2 давхар 206, 205 тоот
Газрын зураг дээр харах

Холбоо барих


Утас/Факс: 976-70006953

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан © 2016. Нийслэлийн орон сууцны корпораци.

InfoCon Co., Ltd.
InfoCon Co., Ltd.