Дээш
БАЯНГОЛЫН АМ
СХД1-р хороо 6800 айлын орон сууц



Солонгос улсын Сөүл хотод 2016 оны 12 дугаар сарын 01, 02-ны өдрүүдэд зохион байгуулагдсан “Азийн нийтийн орон сууцны анхдугаар форум”-д амжилттай оролцлоо

БНСУ-ын Сөүл хотын захиргаа болон Сөүл хотын Орон сууцны корпораци хамтран орлогод нийцсэн орон сууцыг хөгжүүлэх, хотуудын дахин төлөвлөлтөд тулгамдаж байгаа асуудлуудыг шийдвэрлэх зорилгоор “Азийн нийтийн орон сууцны олон улсын анхдугаар форум”-ыг 2016 оны 12 сарын 01, 02-ны өдрүүдэд БНСУ-ын Сөүл хотод зохион байгуулж байна. Тус форумд Улаанбаатар, Сөүл, Сингапур, Тайпэй хот болон Малайз улсын орон сууцны байгууллагуудын төлөөлөгч нар оролцлоо.

Азийн хотуудын нийтийн орон сууцыг хөгжүүлэхэд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, орон сууцны ашиглалтыг сайжруулах, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, харилцан туршлага солилцох ач холбогдолтой энэхүү форумыг Сөүл хотоос санаачлан анх удаа зохион байгууллаа.

Форумын эхний өдөр Азийн хотуудын орон сууцыг хөгжүүлэхэд дахин төлөвлөлтөнд тулгарч буй асуудлууд болон иргэдийн оролцоог сайжруулах талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээ болон шийдлүүдийн талаар хэлэлцүүлэг хийсэн бөгөөд Азийн орнуудын онцлогоос шалтгаалан хөгжлийн явц болон шийдвэрлэх арга зам харилцан адилгүй байлаа. Мөн орлогод нийцсэн орон сууцны хангамжийг нэмэгдүүлэх чиглэлээр бусад орнуудын баримталж буй бодлого дээр үндэслэн төлөвлөлтийн шийдлүүд, санхүүгийн төлөвлөгөө, инженерийн дэд бүтцийн хангамж болон цаашид хэрэгжүүлэх арга замуудыг хэлэлцүүллээ.

Тус форумд Нийслэлийн Орон сууцны корпораци оролцож буй бөгөөд хэрэгжүүлж буй төслүүд болон нийслэлээс баримталж буй нийтийн орон сууцны хангамжийн бодлогыг танилцууллаа.

2016 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Сөүл хотын захиргаа болон Сөүл хотын орон сууцны корцорациас зохион байгуулж буй “Нийтийн орон сууцны халамжийн фестиваль-2016” үзэсгэлэнд оролцлоо. Тус үзэсгэлэн нь хоёр дахь жилдээ зохион байгууллагдаж байгаа бөгөөд Сөүл хотын захиргаа болон Сөүл хотын орон сууцны корпорациас хэрэгжүүлж буй бодлого, иргэдэд үзүүлж буй дэмжлэг, ажлын байрны дэмжлэг, нийтийн орон сууцны хангамжийн хөтөлбөр зэргийг иргэд, оршин суугчиддаа тайлагнадаг байна.

Энэхүү форумыг жил болгон оролцогч хот бүрт ээлжлэн зохион байгуулахаар  төлөвлөж байгаа бөгөөд Азийн хотуудын нийтийн орон сууцны хангамж болон бодлогыг шинэчлэн хөгжүүлэх, хотуудын хамтын ажиллагааг өргөжүүлэхээр ажиллаж байна.

ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо: 2018-10-12         &n

Дэлгэрэнгүй

"Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний концепц боловсруулах уралдаан" зарлалаа

Нэг. Ерөнхий агуулга

Дэлгэрэнгүй

Олон улсын худалдаа, логистикийн “Хангарьд” төвийн шав тавилаа

“Хангарьд” олон улс, хот хоорондын автобус терминал, олон улсын худалдаа логистикийн төвийн барилгын шав тавих ёслол өнөөдөр Авто худалдааны цогцолбор

Дэлгэрэнгүй

Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн боллоо

Нийслэлийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Хуралдааны эхэнд өнгөрсөн зөвлөгөөнөөр нийслэлийн Засаг даргын өгсөн үүрэг даалгав

Дэлгэрэнгүй

Нийслэлийн шав тавьсан газарт хүндэтгэл үзүүллээ

Дэлгэрэнгүй


Онлайн


Имэйл: info@nosk.ub.gov.mn

Байршил


Монгол Улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Чингисийн өргөн чөлөө 8, Express tower цамхаг, 2 давхар 206, 205 тоот
Газрын зураг дээр харах

Холбоо барих


Утас/Факс: 976-70006953

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан © 2016. Нийслэлийн орон сууцны корпораци.

InfoCon Co., Ltd.
InfoCon Co., Ltd.