Дээш
БАЯНГОЛЫН АМ
СХД1-р хороо 6800 айлын орон сууц



“Улаанбаатар-хөрөнгө оруулалт 2017” бизнес уулзалт энэ сарын 20-нд болно

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд санаачлагаар Улаанбаатар хотын худалдааны танхимтай хамтран энэ сарын 20-ны өдөр “Улаанбаатар-хөрөнгө оруулалт 2017” бизнес уулзалтыг зохион байгуулах гэж байна.

Нийслэлийн эдийн засгийн хөгжлийг дэмжих, бизнес эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, иргэд, аж ахуйн нэгжид хөрөнгө оруулалт бизнесийн таатай орчин нөхцөлийг бүрдүүлэхэд энэхүү уулзалтын гол зорилго оршиж байгаа юм.

Уулзалтад УИХ болон Засгийн газрын гишүүд, Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд нар, нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид, Нутгийн захиргааны байгууллагын удирдлагууд, Улаанбаатар хотын худалдааны танхимын гишүүд, олон улсын байгууллагын төлөөлөгч, үндэсний баялаг бүтээгчид, хөрөнгө  оруулагчид оролцоно. “Улаанбаатар хөрөнгө оруулалт-2017” бизнес чуулга уулзалтаар төр хувийн хэвшлийн түншлэл, эдийн засгийн стратеги, хөрөнгө оруулалтын төсөл хөтөлбөр, худалдан авалт, шилэн тендер, хот байгуулалт, дэд бүтэц зэрэг асуудлыг хэлэлцэх юм.  Гадаад, дотоодын  төсөв, хөрөнгө оруулалтаар хийгдэх  хаврын бүтээн байгуулалтын ажлаа  нийслэлээс ил тод  зарлаж,   аж ахуйн нэгж, бизнесийнхэнд тендерээр зарлах ажлуудаа  танилцуулах аж.

Хаврын  бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажил эхлэхээс өмнө  бизнесийнхэн чуулж буй уг арга хэмжээнд нийслэлийн  иргэд, аж ахуйн нэгжүүд оролцох бүрэн боломжтой. “Улаанбаатар хөрөнгө оруулалт-2017” бизнес уулзалтыг TV5, UBS, BLOOMBERG телевиз болон Монголын үндэсний олон нийтийн телевизүүд шууд дамжуулан үзүүлнэ

16 иргэн орон сууцныхаа түлхүүрийг гардан авлаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдын санаачлан

Дэлгэрэнгүй

Нийслэлийн орон сууцны мэдээллийн санг танилцууллаа

  Өнөөдөр болсон Нийслэлийн удирдах ажилтны шуурха

Дэлгэрэнгүй

Гэр хорооллын дахин төлөвлөж барилгажуулах ажлын хүрээнд 1008 айлын орон сууцыг барина.

Монгол Улсын Ерөнхий сайд өнгөрөгч тавдугаар сард БНХАУ-д айлчилсан. Айлчлалын үеэр тус улс манай улсад хоёр тэрбум юань буюу 330 сая ам.долларын буц

Дэлгэрэнгүй

Хоёр тэрбум юанийн буцалтгүй тусламжийг дахин төлөвлөлтөд зарцуулна.

Барилга, хот байгуулалтын сайд Г.Мөнхбаяр, нийслэлийн Засаг дарга бөгөө

Дэлгэрэнгүй

Хот иргэдээ орон сууцтай болгохыг дэмжих сан байгууллаа

Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах 1.2-р бүсийн оршин суугчид орон сууцны ипотекийн зээл

Дэлгэрэнгүй


Онлайн


Имэйл: info@nosk.ub.gov.mn

Байршил


Монгол Улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Чингисийн өргөн чөлөө 8, Express tower цамхаг, 2 давхар 206, 205 тоот
Газрын зураг дээр харах

Холбоо барих


Утас/Факс: 976-70006953

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан © 2016. Нийслэлийн орон сууцны корпораци.

InfoCon Co., Ltd.
InfoCon Co., Ltd.