Дээш
БАЯНГОЛЫН АМ
СХД1-р хороо 6800 айлын орон сууц



Нийслэлийн орон сууцны мэдээллийн санг танилцууллаа

  Өнөөдөр болсон Нийслэлийн удирдах ажилтны шуурхай хуралдаанд “Нийслэлийн орон сууцны корпораци” ОНӨААТҮГ-ын дэд захирал А.Энхманлай “Нийслэлийн орон сууцны мэдээллийн сан”-г танилцууллаа.

Нийслэл хотын хэмжээнд орон сууцны асуудлыг төвлөрүүлэн нэгдсэн мэдээллийн санг байгуулж  иргэд, хувийн хэвшил болон төрийн байгууллагууд зэрэг орон сууцны салбарт оролцогч бүх талууд нэгдсэн мэдээлэл авах боломж, нөхцөлийг бүрдүүлснээр нийслэлийн хэмжээнд орон сууцны бодлого, төлөвлөлтийг цогцоор хийж гүйцэтгэх, орон сууцны эрэлт, нийлүүлэлтийн тэнцвэрийг бий болгох, нийлүүлэлтийн илүүдлийг багасгах, түрээсийн орон сууцны санг нэмэгдүүлэх, улмаар зах зээлд борлуулагдаагүй байгаа ашиглалтад бэлэн болсон орон сууцнуудыг орон сууцгүй иргэдтэй холбох, орон сууцны үнэ болон орон сууцны түрээсийн үнийг тогтвортой байлгах зэрэг ач холбогдолтой юм.

Төсөл хэрэгжүүлэгч барилгын компаниуд орон сууцны мэдээллийн санд хандсанаар судалгаанд хамрагдсан иргэдийн мэдээлэл болон орон сууцны эрэлт, нийлүүлэлт, санхүүжилтийн талаарх мэдээллийг дүүрэг, хороо зэргээр бүсчлэн статистик тоон үзүүлэлтээр харах, мөн газар, дэд бүтцийн талаарх мэдээллийг газарзүйн мэдээллийн систем дээр харах боломжтой. Ингэснээр  Барилгын бизнес эрхлэгчид төсөл хөтөлбөрөө хаана хэрэгжүүлж, хэрхэн борлуулах, орон сууц худалдан авах, түрээслэх хүсэлтэй иргэдийн мэдээлэл, бодит эрэлтэд тулгуурлан, газар, дэд бүтэцтэй уялдуулан   төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх боломжтой болж байгаа юм.

Харин иргэд нийслэлийн орон сууцны мэдээллийн сангийн www.nosk.ub.gov.mn хаягаар хандан орон сууцанд хамрагдах хүсэлтэй иргэдийн цахим бүртгэлд бүртгүүлснээр “Нийслэлийн Орон сууцны корпораци” ОНӨААТҮГ-аас хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүд болон  орлогод нийцсэн орон сууц, түрээсийн орон сууцанд хамрагдах боломжтой юм.

Мөн та тусгай хэрэглэгч болсноор  хаана ямар төсөл хөтөлбөр хэрэгжиж байгаа талаар болон  орон сууцны нийлүүлэлтийн  мэдээллийг авах дүүрэг хороо зэргээр бүсчлэн харж болно.  

Нийслэлийн

     Жил бүрийн хаврын эхний сард нийслэлчүүд цасны баяраа хийдэг уламжлалтай. “Мөнгөн Улаанбаатар” спорт наадмын хүрээнд зохион

Дэлгэрэнгүй

НИТХ-ын Тэргүүлэгчид “Нийслэлийн орон сууц дэд бүтцийг хөгжүүлэх дэд хөтөлбөр”-ийг дэмжлээ

Дэлгэрэнгүй

Иргэд цахимаар өргөдөл, гомдлоо гаргаж, шийдвэрлүүлдэг боллоо

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Ардчиллын боловсрол төв хамтран нийслэлийн нутгийн захиргааны байгууллага албан тушаалтанд хандсан иргэдийн өр

Дэлгэрэнгүй

“Нийслэлийн орон сууцны корпораци” ОНӨААТҮГ “Улаанбаатар хөрөнгө оруулалт 2018” бизнес уулзалтад амжилттай оролцлоо.

Дэлгэрэнгүй

НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙРНЫ ЗАРЛАЛ

НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙР

Дэлгэрэнгүй


Онлайн


Имэйл: info@nosk.ub.gov.mn

Байршил


Монгол Улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Чингисийн өргөн чөлөө 8, Express tower цамхаг, 2 давхар 206, 205 тоот
Газрын зураг дээр харах

Холбоо барих


Утас/Факс: 976-70006953

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан © 2016. Нийслэлийн орон сууцны корпораци.

InfoCon Co., Ltd.
InfoCon Co., Ltd.