Дээш
БАЯНГОЛЫН АМ
СХД1-р хороо 6800 айлын орон сууц



Дэд төвийн 3 дүүрэгт Засаг даргын орлогч нараар ахлуулсан ажлын хэсгүүд ажиллахаар боллоо

“Гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийн Газар чөлөөлөлт нүүлгэн шилжүүлэлтийн ажлын явц болон тулгамдаж буй асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх хурал Нийслэлийн Хангарьд ордны 14-р давхарт 2017 оны 11 сарын 16-ны өдөр болж өнгөрлөө.

Хуралд Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч бөгөөд төслийн захирал П.Баярхүү, Төслийн зохицуулагч Д.Авирмэд, НИТХ-ын тэргүүлэгч бөгөөд төслийн дэд зохицуулагч Д.Мөнхжаргал, НГА-ны Газар чөлөөлөлтийн хэлтсийн дарга Д.Энхтөр, НГА-ны орлогч дарга Д.Нямдаваа, ЧД-ийн Засаг дарга Ж.Эрдэнэбат, СХД-ийн Засаг дарга Ж.Сандагсүрэн, Сүхбаатар дүүргийн Засаг даргын орлогч Ц.Шижир болон албаны бусад хүмүүс оролцсон юм.

Хурлыг Улаанбаатар хотын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч, төслийн захирал П.Баярхүү ахлан газар чөлөөлөлөх ажилд тулгараад байгаа хүндрэл бэрхшээлийг танилцуулан хэлэлцэв. Хурлын үр дүнд Дэд төвүүдийн газар чөлөөлөлтийн ажлыг дэмжин ажиллах зорилгоор төсөл хэрэгжиж буй гурван дүүргийн Засаг даргын орлогч нараар ахлуулсан ажлын хэсэг байгуулах, уг ажлын хэсгийг байнгын ажиллагаатай байхаар зохион байгуулахаар үүрэг болгосон байна. Мөн Сонгино Хайрхан, Чингэлтэй болон Сүхбаатар дүүргүүдийн Улсын бүртгэлийн хэлтэстэй хамтран ажиллаж, газар чөлөөлөлтийн ажил дээр бичиг баримтыг шуурхайлан шийдвэрлэж байхаар шийдвэрлэжээ.

Ингэснээр энэ оны 12-р сарын 10-ны өдөр гэхэд газар чөлөөлөх ажлыг бүрэн дууссан байхаар тооцоолон ажлыг эрчимжүүлэх арга хэмжээ авлаа.

<div><br />
</div>
<div><br />
</div>


Хүн ам, барилгажилтын нягтралыг хориглох бүсийг тогтоолоо

Нийслэийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд 2016 онд ажлаа авсан даруйдаа Нийтийн зориулалттай орон сууцны хороолол дундах боло

Дэлгэрэнгүй

Нийслэлийн 2019 оны төсөв батлагдлаа

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ХХ хуралдаан өнөөдөр болж нийслэлийн 2019 оны төсвийг хуулийн хугацаанд нь баталлаа. Хуралдаанаар

Дэлгэрэнгүй

УЛААНБААТАР ХОТЫН 2040 ОН ХҮРТЭЛХ ХӨГЖЛИЙН ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ КОНЦЕПЦ БОЛОВСРУУЛАХ УРАЛДААНЫ ҮЗЭСГЭЛЭНД ИРГЭД ОЛОН НИЙТИЙГ УРЬЖ БАЙНА

Улаанбаатар хотын цаашдын хөгжлийн чиг хандлага, алсын харааг тодорхойлох зорилгоор Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний к

Дэлгэрэнгүй

Бээжин хот төлөвлөлтөө төвлөрлийг сааруулахад чиглүүлж байна

Бээжин хотод албан ёсны айлчлал хийж буй Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд тэргүүтэй төлөөлөгчид өчигдөр Бээжингийн

Дэлгэрэнгүй

“Олон улсын Нийтийн орон сууцны 3 дугаар форум” Тайбэй хотод зохион байгуулагдаж байна

БНСУ-ын Сөүл хотын захиргаа болон Сөүл хотын Орон сууцны корпораци хамтран орлогод нийцсэн орон сууцыг хөгжүүлэх, хотуудын дахин төлөвлөлтөд тулгамдаж

Дэлгэрэнгүй


Онлайн


Имэйл: info@nosk.ub.gov.mn

Байршил


Монгол Улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Чингисийн өргөн чөлөө 8, Express tower цамхаг, 2 давхар 206, 205 тоот
Газрын зураг дээр харах

Холбоо барих


Утас/Факс: 976-70006953

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан © 2016. Нийслэлийн орон сууцны корпораци.

InfoCon Co., Ltd.
InfoCon Co., Ltd.