МЭНДЧИЛГЭЭ

    Монгол улсын “Өрх, гэр бүлийн худалдан авах чадварт нийцсэн өртөгтэй, эрэлт хэрэгцээнд нийцсэн байр сууцаар хангах нөхцөлийг бүрдүүлнэ” гэсэн Монгол Улсын Их Хурлаас баталсан  “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод тусгагдсан зорилтын хүрээнд, бид иргэд, хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, гадаад, дотоодын хөрөнгө оруулагч нартай олон талт хамтын ажиллагааг дэмжин хамтран ажиллаж байгаадаа таатай байна.  

    Энэхүү  эрхэм зорилгын төлөө бид нийслэлийн зорилтот бүлгийн иргэдийг орон сууцжуулах чиг үүрэгтэйгээр 2015 онд байгуулагдан өнөөдрийг хүртэл ард иргэдийнхээ Үндсэн Хуулиар олгогдсон цэвэр, аюулгүй орчинд амьдрах гэсэн эрхийг хангахаар  нийслэлийн хэмжээнд бага, дунд орлоготой болон хөгжлийн бэрхшээлтэй, өндөр настай гэсэн зорилтот бүлгийн 3,500 өрхийн 11,000 иргэнийг орон сууцжуулаад байна. Энэ тоог бид улам нэмэгдүүлж нийслэлийн агаар болон хөрс, усны бохирдолтыг бууруулан эрүүл аюулгүй орчинд амьдрах таатай орчин нөхцөлөөр хангахын төлөө Нийслэл хотын газар зохион байгуулалтын үр өгөөжийг нэмэгдүүлэх улмаар шинэ суурьшлын бүс, дэд бүтцийг хөгжүүлэх, газрыг орон сууцаар солих,  түрээсийн болон түрээслээд өмчлөх орон сууцны төслүүдийг амжилттай зохион байгуулж байна.

    Зав чөлөөгүй нийгмийн урсгалд төрийн үйлчилгээг  иргэддээ төвөг, чирэгдэл багатайгаар хүргэх үүднээс орон сууцны цахим мэдээллийн санг бүрдүүлж зорилтот бүлгийг орон сууцжуулах ажлыг үе шаттайгаар гүйцэтгэж байна.

    Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотоо “Амьдрахад таатай, байгаль орчинд ээлтэй, хүн төвтэй” болгохын төлөө Нийслэлийн орон сууцны корпорацийн хамт олон хувь нэмрээ оруулан хичээж ажиллах болно.

“Нийслэлийн Орон Сууцны Корпораци” ХК-ийн гүйцэтгэх захирал

МАНЬБАЗАР ГОВЬСАЙХАН

Бид 2023-2024 оныг
ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ЖИЛ
болгон зарлаж байна.

ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ТҮНШЛЭЛ

  • Шинэ суурьшлын бүсэд Носк-ийн эзэмшлийн газарт төсөл хэрэгжүүлэх
  • Ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцны төсөл
  • Хувийн хэвшлийн газарт хөрөнгө оруулах замаар орон сууцны төсөл хэрэгжүүлэх
  • Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны хүрээнд хамтрах

ШИНЭЛЭГ ОРОН СУУЦНЫ ТӨСӨЛ, САНААЧИЛГЫГ ХӨГЖҮҮЛЭХ

  • Хамтарсан компани байгуулах замаар орон сууцны шинэлэг технологи, материал, зэрэг инновацлаг санаачилгыг хөгжүүлэн дэмжих, цаашид бие даан үйл ажиллагаа явуулах нөхцөлийг бүрдүүлнэ.

ТӨСЛИЙН МЕНЕЖМЕНТ

  • Төр, хувийн хэвшлийн орон сууцны төслийн захиалагчийн хяналт хийнэ
  • Хувийн хэвшлийн орон сууцны төслийн борлуулалт дэмжинэ
  • Орон сууцны төслийн ашиглалт хариуцаж, төлбөр тооцоо цуглуулна

ШИНЭЛЭГ ОРОН СУУЦНЫ ТӨСӨЛ, САНААЧИЛГЫГ ХӨГЖҮҮЛЭХ

  • Хамтарсан компани байгуулах замаар орон сууцны шинэлэг технологи, материал, зэрэг инновацлаг санаачилгыг хөгжүүлэн дэмжих, цаашид бие даан үйл ажиллагаа явуулах нөхцөлийг бүрдүүлнэ.

ТӨСЛИЙН МЕНЕЖМЕНТ

  • Төр, хувийн хэвшлийн орон сууцны төслийн захиалагчийн хяналт хийнэ
  • Хувийн хэвшлийн орон сууцны төслийн борлуулалт дэмжинэ
  • Орон сууцны төслийн ашиглалт хариуцаж, төлбөр тооцоо цуглуулна

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ

  • Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах
  • Хамтарсан компанид биет болон биет бус хөрөнгө оруулалт
  • Хөрөнгө оруулалтын сан бий болгох  

“НИЙСЛЭЛИЙН ОРОН СУУЦНЫ  КОРПОРАЦИ”
НЭЭЛТТЭЙ ХУВЬЦААТ КОМПАНИ
болохоор зорьж байна.

  • Газрын менежментийг хөгжүүлэх 
  • Дэд бүтцийн менежментийг сайжруулах 
  • Олон талт түрээсийн орон сууцны зах зээлийг хөгжүүлэх 
  • Ногоон орон сууцны дэвшилтэт техник, технологи, стандартыг нутагшуулах, хөгжүүлэх 
  • Орон сууцны нэгдсэн сан үүсгэж, орон сууцны санхүүжилтийн тогтолцоог хөгжүүлэх

1,764

Төр хувийн хэвшлийн түншлэлээр  

1,720

Ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцны төлөвлөлт 

766

Эрчим хүчний хэмнэлттэй, дулаан алдагдал багатай технологийн орон сууцны төсөл



712

Европын сэргээн босголт, хөгжлийн банкны санхүүжилтээр баригдах орон сууц

2,007

БНСУ-ын Засгийн газрын зээлийн хөрөнгөөр



6,969

Нийт айлын орон сууцны барилга

МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ

Your Dynamic Snippet will be displayed here... This message is displayed because you did not provided both a filter and a template to use.
 

ТӨСЛИЙН ТАНИЛЦУУЛГА ВИДЕО


АШИГЛАЛТЫН ШААРДЛАГА ХАНГАХГҮЙ ОРОН СУУЦНЫ ТӨСӨЛ

Сүхбаатар дүүргийн 10-р хороонд байрлах ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалттай 7 орон сууцыг буулгаж, шинээр барилгын төсөл хэрэгжүүлж байна.

НОГООН НАЙРАМДАЛ ОРОН СУУЦНЫ ТӨСӨЛ

СХД-ийн 34-р хороо баянголын аманд 1764 айлын ногоон найрамдал орон сууцны төслийн шав тавих ёслол.


НОГООН ОРОН СУУЦ

Баянхошуу дэд төвийн хүрээнд сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороонд 330 айлын ногоон орон сууцны шав тавилаа. Мөн дүүргийн 6 дугаар хороонд 126 айлын орон сууц ашиглалтад орж буй бөгөөд эдгээр орон сууцыг газар чөлөөлөлтөд зориулан, айл өрхийг түр суурьшуулах зорилгоор ашиглах юм.

ХАМТРАН АЖИЛЛАГЧ БАЙГУУЛЛАГУУД


Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн эрүүл, аюулгүй, тав тухтай амьдрах  орчин нөхцлийг бүрдүүлсэн түрээсийн болон орлогод нийцсэн орон сууцаар хангахад оршино.