“НОСК” ХК-иас Баянзүрх дүүргийн 16-р хороо Ашиглалтын шаардлага хангахгүй “Сүүний 27” дугаар байрны иргэдийг түр суурьшуулах орон сууцаар хангана.

Нийслэлийн Засаг даргын А/1074 дугаар шийдвэрийн дагуу Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт ашиглалтын шаардлага хангахгүй “Сүүний 27” дугаар байрыг буулгаж дахин барилгажуулах төслийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. “Нийслэлийн орон сууцны корпораци” ХК-ий згээс уг төслийн хүрээнд:

  1. Хот байгуулалт, хөгжлийн газраас баталсан ГБМЗХ2020/16-032 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгаврын дагуу үйлчилгээ бүхий 150 айлын 16 давхар орон сууцны загвар зураг төслийг батлуулсан.
  2. Ус сувгийн удирдах газраас 382/20 дугаартай цэвэр, бохир усан хангамжийн техникийн нөхцөл гарсан.
  3. Дулаан хангамжийн техникийн нөхцөл гарсан.
  4. Цахилгаан хангамжийн техникийн нөхцөл гарсан.
  5. Холбоо дохиоллын техникийн нөхцөл гарсан.
  6. Одоо оршин сууж амьдарч байгаа 34 өрхийн иргэдтэй зөвшилцсөн бөгөөд иргэдийн зүгээс буулгаад дахин барилгажуулах ажлыг 100 хувь дэмжсэн.
  7. Дээрх 34 айлыг шинэ байр ашиглалтад орох хүртэлх түр суурьшуулах орон сууцны асуудал шийдэгдсэн.
  8. “Сүүний 27” дугаар байрыг буулгах төсөв,тооцоо хийгдсэн.
  9. Байрны борлуулалтад нийслэлээс дэмжлэг үзүүлэх

зэрэг ажлуудыг хийж хэрэгжүүлсэн байна.

Хот байгуулалт, хөгжлийн газраас

Хот байгуулалт, хөгжлийн газраас Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/660, А/977, 2015 оны А/151, А/313, А/782, 2016 оны А/491, 2017 оны А/120, А/203, 2018 оны А/122, А/431, А/785, 2019 оны А/87, А/653, А/1056, А/1164, 2020 оны А/430 дугаар захирамжийг үндэслэн ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай жагсаалтад орсон тус орон сууцны барилгын барилгажилтын төслийг боловсруулж, буулган шинээр барих ажлыг гүйцэтгэх эрх бүхий аж ахуй нэгж байгууллагыг сонгох шалгаруулалтыг 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс нэг сарын хугацаатайгаар зарласан байна.

 

            Тиймээс монгон шалгаруулалтад хамрагдах эрх бүхий аж ахуй нэгж байгууллагууд доорх хаягаар хандана уу!

https://uda.ub.gov.mn/?p=8739

НЯГТЛАХ ТУСАМ АЮУЛГҮЙ!