“Нийслэлийн Орон сууцны корпораци” нь Нийслэлийн зорилтот бүлгийн иргэдийг 972 айлын орон сууцанд хамруулах бүртгэлийн үйл ажиллагааг 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдрөөс 08 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл 14 хоногийн хугацаатайгаар цахим хэлбэрээр явуулж байгаа юм. 08 дугаар сарын 04-ны өдрийн 13:00 цагийн байдлаар нийт 33,029 иргэн амжилттай бүртгүүлж хүсэлтээ илгээсэн байна.
Цахим бүртгэл 08 дугаар сарын 04-ний өдрөөс 05-ны өдөр шилжих шөнийн 00:00 цагт хаагдана. Тиймээс өнөөдөр ажлын цагаар буюу 08:00 - 17:00 цаг хүртэл бүртгүүлэх явцад алдаа гарсан и-мэйл хаяг болон регистрийн дугаар бүртгэлтэй байгаа иргэд иргэний цахим үнэмлэхтэйгээ "Нийслэлийн Орон сууцны корпораци"-ийн төв оффист хандан сэргээлгэн авах боломжтой.
Хаяг: Төв шуудангийн баруун хойно Экспресс тауэр 207 тоот