Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар, Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас төрийн үйлчилгээг иргэдэд шуурхай хүргэх, төрийн байгууллагын үйл ажиллагааг олон нийтэд ил тод, нээлттэй болгох зорилтын хүрээнд зохион байгуулж буй “Нээлттэй хаалганы өдөрлөг 2021” арга хэмжээнд “Нийслэлийн орон сууцны корпораци” ХК оролцож байна.
Иргэд та бүхэн уг өдөрлөгийн үеэр “Нийслэлийн орон сууцны корпораци” ХК-ийн хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдтэй танилцахаас гадна, түрээсийн орон сууц, газрыг орон сууцаар солих нөхцөлүүд, СӨХ болон конторын үйл ажиллагааг дижитал шилжилтэд хөтөлсөн Homebook аппликэйшны талаарх дэлгэрэнгүй мэдээллүүдийг авах боломжтой.