Ус ашиглагч аж ахуйн нэгжүүд саарал ус

Монгол Улсад усны салбар үүсч хөгжсөний 80 жилийн ойн баярын хурлыг БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат нээж үг хэллээ.

Тэрбээр усны салбарт тулгамдаж байгаа асуудлыг шийдэхийн тулд агентлаг байгуулах зайлшгүй шаардлага байгаа гээд ус ашиглагч аж ахуйн нэгжүүдийг саарал ус хэрэглэхийг шаардаж, ус бохирдуулсынхаа хэрээр төлбөр төлдөг байх зарчмыг нэвтрүүлнэ. Ус бохирдуулсны талбөрийн тухай хуулийг боловсруулан УИХ-аар хэлэлцүүлэхээр бэлтгэж байгаа талаарх мэдээллийг хуран цугласан усны салбарын ахмад, дунд, залуу үеийнхэнд өгсөн юм.

Хуралд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх уригдан ирж, мэндчилгээ дэвшүүлэхдээ "АНУ-ын Мянганы сорилтын корпорациас хөнгөлөлттэй зээлж буй 350 сая ам.доллар саарал усыг ашиглахад дэм болно. Монгол Улс усны салбарыг цаашид тэргүүлэх салбар болгон хөгжүүлэх болно" хэмээсэн юм.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга нарын мэндчилгээг зөвлөхүүд нь ХХААХҮ-ийн сайд Б.Батзоригийн мэндчилгээг дэд сайд Ж.Саулье уламжиллаа.