Монгол угсаатны өв, соёл, уламжлалт хэрэглээг дизайны шийдлээр баяжуулан орчин үеийн сор технологиор урлан бүтээж хэрэглэгчиддээ хүргэх, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн тансаг ангиллын Монгол брэндийг бүтээх эрхэм зорилготой ТАВАН НҮДЭНбрэнд албан ёсны дэлгүүрээ нээлээ. Засал чимэглэлийг тансаг ангиллын Монгол брэндийн хэв маяг, үнэ цэнийг илтгэх онцгой шийдэлтэйгээр тохижуулсан нь үйлчлүүлэгчдийн тав тух, таашаалд нийцэхүйц чамин болж чаджээ.
ТАВАН НҮДЭН
брэнд анх монгол эрчүүдийн эрхэм нандин хэрэглээ, өв соёлын илэрхийлэл болсон МОНГОЛ загварын алтан ангиллын хутгийг хэрэглэгчиддээ танилцуулж байсан бол өнөөдөр Монгол өв, соёл, уламжлалт ахуйгаа билэгшээж технологиийн инноваци шингэсэн шинэхэн бүтээлүүдээ хэрэглэчиддээ танилцууллаа. ТАВАН НҮДЭН брэнд нь маш богино хугацаанд дотоод, гадаадын хэрэглэгчдийн дунд таашаагдаж, бахархал, хүндлэл хүлээсэн Монголын тансаг брэндүүдийн нэг болж чадсан том жишээ нь ТАВАН НҮДЭН брэндийн Монгол загварын хутгыг МУ-ын Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд ерөнхийлөгчийн хувиар хийсэн анхны албан ёсны уулзалтын үеэр бэлэглэсэн явдал юм.
ТАВАН НҮДЭН
брэндийн бэлгэдэл нь алтан ургийн дээдсүүд дээдлэн залж, эдлэл хэрэглэлдээ дүрслэн, агуулсаар өнөө цагт уламжлагдан ирсэн төрийн бэлгэдэл байсан нь судалгаагаар нотлогдсон байна. Бэлгэдэл зүйн талаас нь мөнх тэнгэрийн ивээлээр дөрвөн зүгээс ирэх аюулаас хуяглан хамгаалах бэлгэдэлтэй хэмээн тайлбарладаг юм.
ТАВАН НҮДЭН
брэнд одоогийн байдлаар 4 загварын 17 нэр төрлийн хутга, XIII зуунд хамаарах археологийн олдвор “хүрэл цутгамал аяга”-ны хэлбэрийг эш авч дээд зэрэглэлийн ясан шаазангаар бүтээсэн цай, хоолны 3 загварын аягыг зах зээлд гаргаад байна.
ТАВАН НҮДЭН
брэнд дэлгүүрийнхээ нээлтийг тохиолдуулан зэс хөөмөл аргаар бүтээж 999.9 сорьцтой алтаар бүрсэн “Мянганы Хүн” Чингисийн хөрөг дүр, ажил хэрэгч эрчүүдэд зориулсан бүс, чагтан товч, Алтан ордны улсын үеийн “цом хундага” -ны хэлбэрийг эш болгон бүтээсэн 999.9 сорьцтой алтаар бүрсэн хундагны иж бүрдэл зэрэг Монгол хүний бахархал болсон бүтээгдэхүүнүүдийг танилцуулсан нь нээлтэнд хүрэлцэн ирсэн эрхэм зочидын анхаарлыг ихээхэн татаж байлаа.