“Сөүлийн орон сууцны корпораци”-тай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

“Нийслэлийн орон сууцны корпораци” ХК-ийн захирал Б.Сүхбаатар,  “Сөүлийн орон сууцны корпораци”-ийн дарга Ким Сей Юн нар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

2 тал хамтын ажиллагаа эхлүүлээд 3 жилийн хугацаа өнгөрсөн бөгөөд 2017 оны 3 дугаар сард “Орлогод нийцсэн орон сууцны загвар төсөл боловсруулах” хамтран ажиллах гэрээг байгуулж байсан юм. Тус гэрээний дагуу хамтарсан ажлын хэсэг нэг жилийн хугацаанд судалгааны ажлыг гүйцэтгэж байна.

Цаашид хамтын ажиллагааг өргөжүүлэх, ажлын явцыг эрчимжүүлэх зорилгоор хамтран ажиллах гэрээг дахин боловсруулж санамж бичигт гарын үсэг зурсан юм.

Энэхүү санамж бичгийн хүрээнд Улаанбаатар хотод байгаа хямд өртөгтэй орон сууцны судалгаа, түрээсийн орон сууцны олон төрлийг хөгжүүлэх санхүүжилтийн механизмыг боловсруулах, Улаанбаатар хотод түрээсийн орон сууцыг барих эрх зүйн болон институцийн тогтолцоог боловсронгуй болгох, орон сууцны мэдээллийн санг боловсронгуй болгох, талуудын чадавхийг бэхжүүлэх зэрэг ажлууд хийгдэнэ. 

Сөүл хотын иргэдийн төлөөлөгч, Хот байгуулалт, менежментийн хорооны дарга Ким Ин жэ болон “Сөүлийн орон сууцны корпораци”-ийн дарга Ким Сей Юн нар манай улсад албан айлчлал хийж байна