АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Майкл Клеческийг хүлээн авч уулзав

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан Америкийн нэгдсэн улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Майкл Клеческийг хүлээн авч уулзав.

Талууд хоёр улсын хотуудын харилцаа хамтын ажиллагааг өргөжүүлэн тэлэх талаар санал солилцов.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан  “Улаанбаатар хотын хөгжил дэвшил болоод тулгарч буй асуудлуудыг шийдвэрлэхэд  мэргэшсэн боловсон хүчин, хүний нөөцийн хувьд дутагдалтай байгаа. Энэ тал дээр болон бусад асуудлын хүрээнд Элчин сайдын яамтай хамтран ажиллахад таатай байх болно” гэдгийг онцлон хэллээ.

Элчин сайдын зүгээс ардчилал, хүний эрхийг эрхэмлэн дээдэлдэг Монгол Улстай харилцаа, хамтын ажиллагаагаа цаашид эрчимжүүлэн хөгжүүлэхэд анхаарч, Улаанбаатар хоттой ах дүүгийн харилцаат Денвер, Оакланд хотуудын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд дэмжиж ажиллахаа илэрхийлэв гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

С.Амарсайхан: Агаарын бохирдлын эсрэг төрийн албан хаагч бүр анхаарч ажиллах ёстой