“Коронавирусийн тархалт дэлхий нийтийг цочроон тархаж байна.
Монгол улсын Засгийн газраас уг вирусын тархалттай холбоотойгоор гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчлэн шилжүүлж шаардлагатай бүхий л арга хэмжээг шат дараалан авч ажиллаж байна.
"Нийслэлийн Орон сууцны корпораци"-ийн зүгээс утсаар болон цахимаар иргэдийн санал хүсэлт, өргөдөл гомдол зэргийг хүлээн авах болно.
Иргэд та бүхэн шаардлагатай мэдээллээ ажлын өдрүүдэд 09:00-18:00 хүртэл 7000-6953 утасаар болон фэйсбүүк пэйж хуудас ( @noskhevlel ), www.nosk.ub.gov.mn цахим хуудаснаас авах боломжтой. Санал хүсэлтээ илгээхийг хүсвэл info@nosk.ub.gov.mn майл хаягаар хандаарай.