Мэндчилгээ

“Нийслэлийн орон сууцны корпораци” ХК-ийн хувьд улирч буй 2019 он ололт амжилт, бүтээн байгуулалт өрнөсөн жил болж өнгөрлөө. Бид Нийслэл Улаанбаатар хот үүсгэн байгуулагдсаны 380 жилийн ойг угтан Улаанбаатар хотод анх удаа Азийн хотуудын орон сууцны форумыг амжилттай зохион байгууллаа.
Гадаад хамтын ажиллагааны хүрээнд БНСУ-ын Сөүл хотын орон сууц, олон нийтийн корпораци (SH), Азийн хөгжлийн банк (ADB), Европын Сэргээн босголтын банк (EBRD), Олон улсын Санхүүгийн корпораци (IFC), БНСУ-ын Экспорт импортын банк (KOREA EXIM BANK), Уур амьсгалын ногоон сан (GCF), Өндөр технологийн сан (HLTF), Германы хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ) зэрэг олон улсын байгууллагуудтай хамтран ажиллаж орон сууцны бүтээн байгуулалтад нийт 250 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг бий болгоод байна.
Нийслэлийн хэмжээнд түрээсийн орон сууцны санг бий болгож орон сууцанд хамрагдах хүсэлтэй иргэдийн бүртгэлийг шилэн цахим хэлбэрт шилжүүлэн энгийн түрээс болон түрээслээд өмчлөх орон сууцанд нийт 6235 иргэнийг хамруулан орон сууцжуулаад байна.
Төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд Хан-Уул, Сонгинохайрхан, Баянзүрх дүүргүүдэд нийт 1960 айлын орон сууцны төвлөрсөн инженерийн шугам сүлжээ болон барилга угсралтын ажил өрнөж байгаа бөгөөд 2020 оны эхний хагас жилд ашиглалтад хүлээлгэн өгөхөөр төлөвлөн ажиллаж байна.
Мөн Нийслэлийн хэмжээнд 33 хорооны 25 байршилд газрыг орон сууцаар солих ажлыг гүйцэтгэж байна.
Бид бүтээн байгуулалт өрнөсөн 5 дахь жилээ угтан авч байна. Энэ хугацаанд бидэнтэй хамтран ажиллаж дэмжиж байсан хамтран ажиллагсад болон Нийслэлийн иргэд та бүхэндээ шинэ жилийн баярын мэндийг дэвшүүлье.
Айлчлан ирж буй 2020 он та бидний хувьд ололт амжилтаар дүүрэн өрнүүн жил байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

БНСУ-ын “Сөүл хотын орон сууцны корпораци”-ийн удирдлагууд манай улсад ажиллалаа