Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэгч “Назу проперти” ХХК болон “Хаус Жэйд” ХХК-иудын түншлэлээс хохирсон иргэдийг орон сууцжуулах ажил явагдаж байна

Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Арьс ширний үйлдвэрийн ажилчдын байр орчмын хэсэгчилсэн талбайд төсөл хэрэгжүүлэгчээр анх 2013 онд “Назу групп” ХХК шалгарсан боловч түүнээс хойш “Назу Проперти” ХХК, “Назу проперти” ХХК болон “Хаус Жэйд” ХХК-иудын түншлэл болгон нэрээ өөрчилсөн байна.

2013 оноос хойш дээрх компаниуд нь  гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх гурван талт гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, үйл ажиллагааны зөрчил удаа дараа гаргаж иргэдийг хохироосон асуудал үүсгэсэн тул Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалж  хохирч байгаа иргэдийг орон сууцаар хангах үйл ажиллагааг яаралтай зохион байгуулахыг “Нийслэлийн орон сууцны корпораци” ХК 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдөр үүрэг болгосон.

Тус захирамжийн дагуу “Нийслэлийн орон сууцны корпораци” ХК хохирсон гэх 39 өрхийн газрын эзэдтэй уулзалт зохион байгуулж шаардлагатай арга хэмжээг түргэн шуурхай авч, орон сууцаар хангахаар ажиллаж байна. Одоогоор 39 өрхөөс 37 өрх гэрээ байгуулсан. Үлдсэн 2 айл уулзалтанд ирэхээс татгалзаж гэрээ байгуулаагүй, 8 өрх түрээсийн өр төлбөртэй байгаа нь ажлыг удаашруулж байгаа нэг шалтгаан юм. Учир нь хуулийн хүрээнд хохирсон гэх иргэд бүгд нэгдэн орон сууцанд хамрагдах хүсэлтээ ирүүлж 100 хувь гэрээ байгуулагдсанаар орон сууцанд хамрагдах боломжтой болох тул дээрх айл өрхүүд яаралтай гэрээгээ байгуулж ажлыг түргэвчлүүлэхэд дэмжлэг үзүүлнэ үү!

Эзэмшил газраа бэлэн орон сууцаар сольсон эхний айлууд түлхүүрээ гардан авлаа