Тендер шалгаруулалтын нэр: Түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй “Морингийн даваа орчмын шинэ суурьшлын бүсийн дулааны эх үүсвэрийн ТЭЗҮ, ажлын зураг төсөл боловсруулах болон барилга угсралтын ажил
Тендер шалгаруулалтын дугаар НОСКХК – 20/06
Нийслэлийн орон сууцны корпораци ХК нь эрх бүхий тендерт оролцогчдоос Түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй “Морингийн даваа орчмын шинэ суурьшлын бүсийн дулааны эх үүсвэрийн ТЭЗҮ, ажлын зураг төсөл боловсруулах болон барилга угсралт”-ын ажлыг гүйцэтгэх тухай цахим тендер ирүүлэхийг урьж байна.
Энэхүү ажлын тендер шалгаруулалт нь Төрийн худалдан авах ажиллагааны цахим системээр зарлагдаж байгаа цахим тендер тул www.tender.gov.mn хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг авна уу.
Тендерт оролцогч нь тендерийн баримт бичгийг илгээхийн өмнө 50,000 (тавин мянга) төгрөгийг цахим систем ашиглан төлсөн байх ёстой.
Тендер нь түүнийг нээсэн өдрөөс хойш 30 хоногийн туршид хүчинтэй байна.
Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
- Байгууламжийн зураг, төсөл боловсруулах, барих, түүний тоног төхөөрөмжийг хүргэх, суурилуулах ажлын нийт мөнгөн дүнгийн дундаж үзүүлэлтийг нь тооцох жилийн тоо:
Сүүлийн 5 жил буюу 2015, 2016, 2017, 2018, 2019 онуудын аль нэг жилд борлуулалтын дундаж орлого нь төсөвт өртгийн 40 хувиас багагүй байна.
- Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ:
Төсөвт өртгийн 30 хувиас багагүй байх.
- Сүүлийн таван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг:
Сүүлийн 5 жил буюу 2015, 2016, 2017, 2018, 2019 онуудын аль нэг жилд төсөвт өртгийн 50 хувиас багагүй үнийн дүнтэй ижил төстэй ажлыг доод тал нь нэг удаа гүйцэтгэсэн байх.
Ижил төстэй ажилд барилга угсралтын ажил хийж гүйцэтгэсэн туршлагыг тооцно.
Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Тийм
Техник эдийн засгийн үндэслэл болон зураг төсөл боловсруулах байгууллага нь дараах тусгай зөвшөөрөл ирүүлнэ. Эрчим хүчний яамнаас олгодог:
-
-
- ТЗ-8.6 07-40.0 кг/см2 болон түүнээс дээш даралттай зуухны техник эдийн засгийн үндэслэл болон зураг төсөл боловсруулах
- ТЗ-8.9 07-40.0 кг/см2 даралттай дулааны шугам хоолой, дулаан дамжуулах төвийн техник эдийн засгийн үндэслэл болон зураг төсөл боловсруулах
-
Барилга хот байгуулалтын яамнаас олгодог:
-
-
- 1.2.1. 1-10 давхар барилга байгууламжийн барилга архитектур, орчны ерөнхий төлөвлөгөө, тохижилт, өндөржилт, барилга бүтээцийн зураг төсөл, Барилгын зохион байгуулалтын зураг төсөл (БЗБТ, АГТ, ҮЗБТ)
- 1.2.6 Техник, эдийн засгийн үндэслэл, барилгын төсөв
- 1.4.1. Бүс нутаг, хот суурингийн хөгжлийн төсөл, ерөнхий төлөвлөгөөнд зориулан явуулах инженер геологийн дунд, том машстабын зураглал, инженер-гидрогеологи, инженер-геоэкологийн суурь судалгаа.
-
эсвэл
-
-
- ЗТ-3.1 Архитектур, барилга бүтээц, барилгын зохион байгуулалтын зураг төсөл (БЗБТ, АГТ, ҮЗБТ)
- ЗТ-11.1 Барилга байгууламжийн техник эдийн засгийн үндэслэл, төсөв
- ЗТ-10.1 Бүс нутаг, хот суурингийн хөгжлийн төсөл, ерөнхий төлөвлөгөөнд зориулан явуулах инженер геологийн дунд, том машстабын зураглал, инженер-гидрогеологи, инженер-геоэкологийн суурь судалгаа.
-
Ажил гүйцэтгэх байгууллага нь дараах тусгай зөвшөөрөл ирүүлнэ.
Эрчим хүчний яамнаас олгодог:
- ТЗ-1.8 0.1 – 100 МВт-ын хүчин чадалтай дулааны эрчим хүчний эх үүсвэрийн угсралт, засварын ажил, түүний туршилт тохируулгын ажил, үйлчилгээ
- Шалгарсан гүйцэтгэгч Эрчим хүчний тухай хуулийн 12 дугаар зүйлд заасны дагуу Эрчим хүчний салбарын Шинжлэх ухаан, технологийн зөвлөлөөр хэлэлцэгдэж батлагдсан Техник эдийн засгийн үндэслэлийг үндэслэсэн тухайлсан тусгай зөвшөөрлийг Эрчим хүчний зохицуулах хорооноос авна.
Барилга, хот байгуулалтын яамнаас олгодог:
- 2.1.3. Цутгамал болон угсармал төмөр бетон арагт бүтээцэн болон иж бүрэн цутгамал бүтээцэн барилгын ажил /1-9 давхар хүртэл/
- 2.2.1. Барилгын дотор халаалт, салхивч, ус хангамж, ариутгах татуургын шугам сүлжээ, тэдгээрийн тоног төхөөрөмж, гадна салбар шугам сүлжээний угсралт
- 2.2.2. Барилгын дотор гэрэлтүүлэг, цахилгаан хангамж, холбоо дохиолол, интернет сүлжээ, гал унтраах болон галын аюу лын дохиоллын системийн угсралт, тэдгээрийн тоног төхөөрөмж, тухайн барилгын гадна салбар шугам сүлжээний угсралт болон түүнээс дээш
эсвэл
- БА-4.1 Цутгамал болон угсармал төмөр бетон арагт бүтээцэн болон иж бүрэн цутгамал бүтээцэн барилгын угсралт, өргөтгөл, шинэчлэлийн ажил
- БА-6.1 Барилга байгууламжийн дотор ус хангамж, ариутгах татуургын шугам сүлжээ, тэдгээрийн тоног төхөөрөмж, гадна салбар шугам сүлжээний угсралт
- БА-6.2 Барилга байгууламжийн дотор халаалт, салхивчийн шугам сүлжээ, тэдгээрийн тоног төхөөрөмж, гадна салбар шугам сүлжээний угсралт
- БА-6.3 Барилга байгууламжийн дотор гэрэлтүүлэг, цахилгаан хангамжийн угсралт, тэдгээрийн тоног төхөөрөмж, тухайн барилгын гадна салбар шугам сүлжээний угсралт
- БА-6.4 Барилга байгууламжийн дотор холбоо дохиолол, интернэт сүлжээ, гал унтраах болон галын аюулын дохиоллын системийн угсралт, тэдгээрийн тоног төхөөрөмж, тухайн барилгын гадна салбар шугам сүлжээний угсралт болон түүнээс дээш
Тусгай зөвшөөрлийн хугацаа нь тендерийн хүчинтэй байх хугацаанд хүчин төгөлдөр байна. Хэрэв тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан бол эрх бүхий байгууллагын хугацааг сунгасан тухай шийдвэрийг ирүүлнэ. Түншлэлийн гишүүн болон туслан гүйцэтгэгчид нь гүйцэтгэх ажил үүргийнхээ дагуу тусгай зөвшөөрөлтэй байна./Тусгай зөвшөөрлийн гэрчилгээг хавсралт, гэрээний хамт ирүүлнэ/
Тендерийн баталгааны үнийн дүн: 205,000,000 (Хоёр зуун таван сая) төгрөг
Тендерийг 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 11 цаг 00 минутаас өмнө системд ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 11 цаг 30 минутад “Нийслэлийн орон сууцны корпораци” ХК-нд нээнэ.
Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй.
Дотоодын давуу эрх тооцно.
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон холбогдох бусад материалыг www.tender.gov.mn цахим хуудаснаас, бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
“Нийслэлийн орон сууцны корпораци” ХК, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо,
Чингисийн өргөн чөлөө, Экспресс тауэр, 2-р давхар 205 тоот. Утас: 70006953