УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Л.Оюун-Эрдэнэ, Ч.Улаан, М.Оюунчимэг, Ц.Гарамжав нарын гишүүн МАН-ын 37 гишүүн Засгийн газрыг тогтвортой байх ёстой гэж үзэн 35 гишүүн гарын үсэг зурсан талаар мэдээлэв.
УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан “Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх амлалтаа биелүүлэх, төр нийгэмд шударга ёсыг тогтоох, эдийн засгийн өсөлтийг эрчимжүүлэх үйл явцад хамтарч ажиллах боломжгүй байна, саад тотгор учируулж байна гэсэн үндэслэлээр УИХ-ын дарга М.Энхболд, МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа нарыг албан тушаалаасаа чөлөөлөгдөх шаардлага тавьсан.
Энэ асуудал үүсэх үед УИХ-ын 27 гишүүн Засгийн газрыг огцруулах бичигт гарын үсэг зурсан.
Нийгэм, эдийн засагт тогтворгүй байдал үүсэж болзошгүй гэж үзэж байгаа учраас Засгийн газрыг үргэлжлүүлэн ажиллах ёстой гэж үзэж байна. Тиймээс МАН-ын бүлгийн 64 гишүүний 37 нь У.Хүрэлсүхийг цаашдаа үргэлжлүүлж ажиллаж, амлалтаа хэрэгжүүлэх боломжоор нь хангах ёстой гэж үзэн мэдэгдэл гаргаж, гарын үсэг зурлаа.
Энэхүү мэдэгдэлд өнөөдрийн байдлаар 35 гишүүн гарын үсэг зураад байна.
Өмнөх буюу Ж.Эрдэнбатын Засгийн газрыг огцруулахдаа би өөрийн албан бланк дээр 33 гишүүний гарын үсгийг цуглуулж байсан. Энэ бол албан тушаалын төлөөх зүйл биш байсан. Ерөнхий сайд У.Хүрэлсүх надад хамгийн түрүүнд Засгийн газарт орж ажиллах санал тавьж байсан. Би орохгүй, харин Засгийн газрын алдаатай бодлогыг засч залруулахын төлөө ажиллана гэсэн” гэлээ.
Засгийн газрыг тогтвортой ажиллах ёстой гэж үзсэн 37 гишүүний 35 нь гарын үсэг зурсанбөгөөд Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан сонирхлын зөрчилтэй гэж үзэн гарын үсэг зураагүй байна. Харин ХХААХҮ-ийн сайд асан Б.Батзориг хуулийн байгууллагад шалгагдаж байгаа учир гарын үсэг зурах нь ёс зүйн хувьд зохимжгүй гэж үзжээ.
УИХ-ын гишүүн М.Оюунчимэг "Өөрийгөө ЖДҮХС-тай холбогдсоныг сая л мэдлээ. Үнэн мөн нь олдох байх"
УИХ-ын гишүүн Ч.Улаан
“Энэ бичигт яагаад гарын үсэг зурчихав гэж олон хүн надаас асууж байгаа. Ард иргэдийн дийлэнх олонх нь Засаг төрийг тогтвортой ажиллах нь зүйтэй гэсэн санал өгч байгааг бид мэдэрч байна.
Тиймээс би Сүхбаатар аймгийн иргэдийг, сонгогчдийнхоо байр суурийг төлөөлж Засгийн газрыг тогтвортой ажиллуулах нь зүйтэй гэж гарын үсэг зурсан. Засгийн газрыг огцруулах итгэл үнэмшил төрүүлэх үндэслэл байхгүй гэж үзэж байгаа" гэлээ.