Орон сууцаа сонгож буй АЛБАН ХААГЧДЫН АНХААРАЛД!

       Төрийн үйлчилгээний болон Төрийн тусгай албан хаагчдыг түрээслээд өмчлөх хэлбэрээр орон сууцаар хангах тухай Засгийн газрын тогтоолын дагуу Коронавируст халдварын цар тахлын үед эрсдэл бүхий нөхцөлд үүрэг гүйцэтгэж байгаа албан хаагчид Үндэсний их баяр наадмын өмнө батламжаа гардан авч материалаа бүрдүүлэн өгсөн. Одоогоор тус албан хаагчид “Нийслэлийн орон сууцны корпораци” ХК-ийн Нээлттэй сонгон шалгаруулалтын дагуу хүсэлтээ ирүүлэн Мэдээллийн санд бүртгэгдсэн орон сууцнуудаас сонголтоо хийн гэрээ байгуулах ажил явагдаж байгаа юм. 


       Албан хаагчдын хувьд орон сууцаа сонгохдоо хэд хэдэн байршилд байр сонгох, албан тоот авах зэрэг зөрчлүүд гарч байна. Тиймээс орон сууцаа сонгож буй албан хаагчдад дараах анхааруулгыг хүргэж байна. 
Нэг албан хаагч нэг байр сонгож гэрээ хийх боломжтой. Тиймээс өөрийн хэрэгцээнд нийцсэн орон сууцаа сонгож албан тоотоо авна уу

ТҮРЭЭСЛЭЭД ӨМЧЛӨХ ОРОН СУУЦАНД ХАМРАГДАХ АЛБАН ХААГЧИД ДАРААХ ОРОН СУУЦНААС СОНГОЛТОО ХИЙНЭ ҮҮ.