“Төрийн үйлчилгээний болон төрийн тусгай албан хаагчдыг түрээслээд өмчлөх нөхцөлөөр орон сууцаар хангах тухай” Монгол улсын Засгийн газрын 185 дугаар тогтоолын дагуу Түрээслээд өмчлөх орон сууцанд хамрагдаж буй албан хаагчдын зүгээс татварын буцаан олголтын асуудлаар санал хүсэлтээ илэрхийлсээр байгаа юм.
Тиймээс манай байгууллагын зүгээс уг асуудлаар холбогдох газруудад албан хүсэлт явуулсан боловч Түрээслээд өмчлөх гэрээ байгуулсан албан хаагчид нь орон сууцны үнийн дүнг бүрэн төлж барагдуулаагүй, ипотекийн зээлд хамрагдаагүй, орон сууцны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ түрээслэгчийн нэр дээр бүртгэлгүй байгаа учир Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4 дэхь хэсэгт заасан хөнгөлөлтөд хамрагдах боломжгүй байна гэсэн хариу албан тоотыг илгээлээ.
Цаашид тухайн иргэд нь орон сууцны үнийн дүнг бүрэн төлж барагдуулсны дараагаар “Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ”-гээ өөрийн нэр дээр шилжүүлэн авснаар уг хөнгөлөлтөд хамрагдах эрх нээгдэх юм.