МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖЛУУДТАЙ ТАНИЛЦЛАА.
Сонгинохайрхан дүүргийн Баянголын аманд БНСУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр баригдах 2007 айлын орон сууцны хорооллын бэлтгэл ажлын явц, ирээдүйн төлөвлөлтийн талаар Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Сонгинохайрхан дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүд болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар нарт танилцууллаа. Гурван газарт нийт 7000 айлын орон сууц барихаар болсноос Баянголын аманд 2007 айлын орон сууц барих юм.
Цаашид Баянголын аманд 450 га газарт 75 мянган хүн оршин суух хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө хийгдсэн ба өнөөдрийн байдлаар дэд бүтэц нь 30 мянган хүн ам төвлөрөхөд хүрэлцэхүйц хүчин чадалтайгаар төвлөрсөн шугам сүлжээнд холбодсон. Дэд бүтэц бэлэн байгаа учраас төлөвлөлтийн дагуу бүтээн байгуулалтын ажлыг үргэлжлүүэн хийх боломжтой юм. Хурдны зам ч мөн тус газрыг дайран өнгөрнө.