НИЙСЛЭЛИЙН ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИЙН ШИЛДЭГ АЖИЛЧИД ШАГНАЛ ХҮРТЛЭЭ

Тулгар төрийн 2230 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жил, Ардын хувьсгалын 100 жил, Ардчилсан хувьсгалын 32 жилийн ойг тохиолдуулан Монгол улсын бүтээн байгуулалт, хөгжил цэцэглэлтэд хувь нэмрээ оруулж буй Нийслэлийн орон сууцны корпорацийн шилдэг ажилчид төрийн дээд одон медалиар энгэрээ мялаалаа.

-Дэд захирал С.Дорждэрэм

-Санхүүгийн албаны дарга бөгөөд ерөнхий нягтлан бодогч

Э.Нарантуяа нар алтан гадас одонгоор,

-Хөрөнгө оруулалт, төлөвлөлтийн хэлтсийн дарга О.Ундрах

хөдөлмөрийн хүндэт медалиар,

-Цахилгааны инженер Б.Мөнхбаяр

-ХАБЭА-н мэргэжилтэн Г.Батцэнгэл нар салбарын тэргүүний

ажилтан тэмдгээр тус тус шагнагдлаа.

Эдгээр шагнал авсан нийт ажилтан албан хаагчиддаа халуун баяр хүргэж, цаашид улс эх орондоо ихийг хийж бүтээх үйлсэд нь өндөр амжилт хүсье.

ХАЛДВАР ХАМГААЛЛЫН ДЭГЛЭМЭЭ БАРИМТЛАН АЖИЛЛАЖ БАЙНА.